Бэкхёны сургуулийн хажуу талын барилгын дэргэд хүрээд ир гэсэн заавраар тийш очвол харанхуй намайг угтан авлаа. Эргэн тойрноо ажан хүн байхгүйг анзааран эргэж харан буцаж явах гэтэл хойно хоёр хүн зогсож байв.
Би: хэн бэ
Мижү: сайн уу Хэсүяа
Би: Мижү?
Мёнжи: эгч нартайгаа мэндлэхгүй юм уу Хэсүяа
Би: хариугаа авах гэсэн юм уу
Мижү: мм тийм ч байж болох юм
Би хойш ухран гүйх гэсэн хойно хана тулахыг мэдэж байсан учир хэрхэн зугтах аргаа хайн зогсоно.
Мёнжи надруу дөхөн: эгч нартайгаа зугаацах уу гэж хэлэхэд нь би түүний гар дахь цохиурыг анзаарлаа.
Хамаг бие минь хөдөлгөөнгүй болж газар сулбайн хэвтэнэ... Хөдлөх гэхэд хурууны үзүүр ч хөдөлж өгсөнгүй.
Мёнжи доош суун хөлсөө гарынхаа араар арчаад хацрыг минь хөнгөхөн алгадан: сайн охин сайхан амраарай
Би хөдлөх ч тэнхэлгүй байсан ч түүнд хариу ёжлон инээгээд арай ядан амаа нээн: яасан бахаа хангав уу адгуус минь гэхэд Мёнжи чангаар инээж байснаа гэнэт зогсон гэдэс рүү минь хамаг хүчээрээ өшиглөөд: Их зант гэж хэлэн тэд цааш яваад өгөв.
Хамаг бие минь хүндвэрлэн өвдсөн ч шүд зуун хөлөө чирсээр үүр цайхын алдад гэртээ ирлээ. Сургуулиас гэр лүү 30 минут л алхдаг хэдий ч хөл дээрээ ч тогтож чадахгүй болсон учир шөнөжин унаж туссаар гэртээ орж ирсэн минь энэ.
-Зохиогчийн талаас-
Бэкхён: яасан
Мижү: бид хүссэн хэмжээндээ хүргэсэн
Бэкхён: босч чадахаар байгаа юу
Мёнжи: чи биднийг хүссэн хэмжээндээ хүргэ л гэсэн гэж хэлээд босон кафе-с гарч явлаа. Бэкхён тэдний ард үлдэн бахдалтай нь аргагүй инээж: Хан Хэсү одоо тэсэх эсэхийг чинь харъя.
-Лэеийн талаас-
Номын санд Хэсүгээс салсанаас хойш түүнийг гурван өдөр харсангүй. Санаа зовон өчигдөр гэрт нь очсон ч гэрт нь хүн байхгүй бололтой хаалгаа тайлсангүй.
Хичээл таран дахин Хэсү рүү явахаар сургуулийн үүдэнд зогсож байтал Бён Бэкхён надруу зүглэн ирж байв.
-Зохиолчийн талаас-
Бэк: чи Хэсүгийнд очсон гэл үү
Лэе: тэгээд
Бэк: чи сургамж аваагүй бололтой
Лэе: чи Хэсүд сайн бололтой
Бэк: тийм бол юу гэж?
Лэе: тэр хаашаа алга болсоныг мэдэж байгаа л байлгүй хаана байгаа юм
Бэкхён жуумалзаж: чи миний юманд санаа тавих хэрэггүй өөртөө л санаа тавь, аавын чинь компани ойрд хэцүү байгааг мэдэж байгаа л биз дээ гэхэд Лэеийн харц ширүүсэн түүн рүү харж: чамд хамаагүй гэсээр түүний хажуугаар зөрлөө.
Бэкхён халааснаасаа утсаа гарган Юн туслах руу залгав.
Бэк: олж мэдсэн үү
Юн: байрны 3 өдрийн хяналтын камерыг шалгалаа гэрээсээ гараагүй бололтой.
Бэк: ойлголоо гэж утсаа таслаад Хэсүгийн гэр лүү зүглэлээ.
YOU ARE READING
●Impossible●
FanfictionХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...
part6
Start from the beginning
