Нэг амралтын өдөр хуучин сургуулийн танхай охидтой таарч харин нөгөө өдөр нь гэртээ өдөржин хичээлээ хийн өнгөрөөлөө. Харин маргааш нэг дэх өдөр.
Өглөө болсоныг илтгэн нүүрэн дээр нар тусахад нүдээ нээн орноосоо өндийж сургуульд явахдаа бэлдэн гэрээс гарлаа.
Сургуулийн үүдэнд Сүжонтой тааран хамт үүдээр орон алхаж байтал нэг залуу биднээс багш нарын өрөө хаана байхыг асуулаа.
Сүжон: 3 давхарт 300 тоот шинэ сурагч уу
-: тиймээ
Сүжон: царайлаг юмаа Жон Сүжон гэдэг гээд гараа сунгалаа.
Лэе: Лэе гэдэг гээд цааш эргээд яваад өгөв.
Сүжон гараа атгаад: хөөх аниулчихлаа гээд инээх аядлаа.
Би: явцгааяаа гэсээр бид ангидаа орж ирлээ.
Хонх дуугаран ангийн багш хаалгаар орж ирэхэд араас нь өглөөний үүдэнд таардаг банди орж ирэв.
Багш: өнөөдрөөс манай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байгаа. Тэтгэлэгээр ирсэн сурагч болохоор сайн тусалж дэмжээрэй.
Лэе: Жан Ишин гэдэг гэхэд багш түүнд суудлыг нь зааж өгөн суудалдаа суулаа.
Үдийн цайны цаг болон Сүжонтой хамт ангиас гартал Лэе ангийн үүдэнд зогсож байв.
Лэе: сайн уу
Би: мм гээд зүгээр л толгой дохилоо.
Лэе: чамайг хэн гэдэг юм
Би: Хэсү
Сүжон: намайг тоохгүй байсан юм байж *бувтнах*
Лэе: уучлаарай гэж Сүжонд хандан хэлээд эргэж надруу харан надад сургуулийг танилцуулахгүй биз
Би: өөр хүүхдээс гуйгаад үз дээ гээд явах гэтэл Лэе гарнаас татан: гуйя гээд инээмсэглэлээ.
Сүжон: за Хэсү минь шинэ найздаа тусла даа би Луна руу явлаа бла бла гээд яваад өгөв.
Би: за тэгвэл нэг давхраас эхлэе гээд би урд нь гаран алхлаа.
Түүнд сургуулийг танилцуулсаар өдрийн хоолондоо орж чадаагүй учир хоол идэлгүй хичээлдээ орохоор ангийн үүдэнд иртэл тэр надад халааснаасаа сүү гарган өгөв.
Би: яагаад ингэж хандаад байгаа.юм
Лэе: зүгээр чи хөөрхөн болохоор
Би түүнд хариу дуугүй л толгой дохиод анги руу орлоо.
Хичээлийн турш Лэе надруу харж байгаа нь мэдрэгдэж байв. Эвгүй санагдаагүй ч танихгүй мөртлөө анхнаасаа ингэж хандах нь хачирхалтай санагдав.
Хичээлийн дараа гэртээ ирэн хичээлээ хийж байтал утсанд дуудлага ирлээ.
Би утсаа аван: за
-: Хан Хэсү мөн үү
Би: тиймээ
-: Ханшил сэтгэцийн эмнэлэгээс холбогдож байна. Таны энэ жилийн курс эмчилгээ эхэлж байгааг сануулах гэсэн юм
Би: би мэдэж байгаа дараа долоо хоногоос очноо
-: ойлголоо баярлалаа гэсээр утас тасарлаа.
Багадаа эцэг, эхээ алдаж цочролд орсоноос жилд нэг удаа гурав хоногийн турш сэтгэцийн курс эмчилгээнд хамрагддаг болсон минь энэ.
Гурав хоног ард хэвийн өнгөрч өнөөдөр Пүрэв гараг. Хэвийн гэдэг нь гурван өдөр Бэкхён ямар нэг үйлдэл хийсэнгүй.
Лэе: Хэсү орой хамт кино үзэх үү
Би: үгүй ээ
Лэе: яагаад
Би: хүсэхгүй байгаа учраас
Лэе: гуйя ганцхан удаа шдээ Хэсү гээд ятган гуйлаа.
Би: ойлголоо гэж аядуухан хэлчихээд цайны газар луу зүглэлээ.
Хичээлийн дараа сургуулиас гарахад Лэе сургуулийн үүдэнд зогсож байв.
Лэе: явцгаах уу
Би: мм
Лэетэй хамт кинонд орж гарч ирэн тэр гэр лүү хүргэж өгнө гэсээр хамтдаа гэрлүү алхлаа.
Би: чи ч бас доод зиндааны хүүхэд бололтой
Лэе: яахав тэгтлээ доошоо орсон биш ч энэ сургуулийн хүүхдүүдийн хувьд бол дооддоо орно байх
Би: мм *толгой дохих*
Лэе: чи намайг санахгүй байгаа юм уу
Би: юу
Лэе: би хуучин сургуульд чинь сурдаг байсан шдээ
Би: мм санахгүй байна
Лэе: харин би чамд сайн байсан магадгүй одоо ч сайн байх гээд урагш харан инээмсэглэлээ.
Би: мм
Лэе: чиний энэ тайван байдал надад таалагддаг. Би өөрийгөө чиний нүдэнд байдаг уйтгар гунигийг сэргэлэн цовоо болгож чадна гэж найддаг байсан. Даанч энэ жил зориглон чамтай ярих гэтэл чи шилжчихсэн.
Би: тийм байх нь
Лэе: ирчихлээ
Би: мм би орлоо баярлалаа
Лэе: мм сайхан ам- гээд үгээ дуусгаагүй байхад нь би орцны хаалга татан гэр лүүгээ орчихов.
Гэртээ орон ахиад л сурсан зангаараа гал тогоо орон аяга цай аягалж аваад цонхны дэргэд суулаа. Цонхны дэргэд суусаар нүд анилдан унтаж, утас дуугарах чимээнээр нойрноосоо сэргэлээ. Цаг харвал оройн 11 цаг өнгөрч байх бөгөөд Бэкхёнаас дуудлага ирж байв. Түүний дуудлагыг авах шаардлагагүй тул утасны дуугаа хаан ширээн дээр тавьтал удалгүй дуудлага тасарч утсанд мсж ирэв.
'Намайг залгахад утсааа авч бай. Яг одоо гэрийнхээ хажуу талын тоглоомын талбайд гараад ир' гэсэн байлаа.
Түүний хэлснээр хийхгүй бол маргааш муу зүйл болох мэт санагдан гэрээсээ гаран түүнийг зүглэлээ...
YOU ARE READING
●Impossible●
FanfictionХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...
Part5
Start from the beginning
