Part 3

2.5K 129 6
                                    


~~~Тэмцээний өдөр~~~

Хэрэв өнөөдөр л хичээчихвэл би энэ сургуулийн түүхэн дэх хамгийн шилдэг сурагч болно. Мөн төгсөөд хүссэн энт.аа сонгон орж болох боломжтой болно. Би хурдхан шиг л их хэмжээний мөнгөтэй болоод хүссэн мэргэжилээрээ ажилмаар байна...

Хүн бүр л тайзны ард дор дорын бэлтгэлээ хийн бүжиглэх нь бүжиглэж, дуулах нь дуулж байлаа. Тэмцээн их амархан 1-р үе дуу, 2-р үе бүжиг, 3-р үе хосолмол....

Энэ удаад би CL-н The leaders (уг нь GD-н нэр дээр явдаг ч энэ удаад ингээд биччихье)-г дуулахаар сонгосон. Энэ сонголтоороо бусдад өөрийгөө шилдэг нь гэдгийг зарлан тунхаглаж байгаа юм. Харин 2-р үе дээр хүссэнээрээ бүжиглэлээ. Ихэнх охид халуухан харагдах ямар нэгэн бүжиг бүжиглэж байсан бол би өөрийгөө илэрхийлэх тийм л хөдөлгөөнүүдийг сонгосон юм.

Сүүлийн шалгаруулалт.... дуулангаа бүжиглэх гэдэг маш хэцүү зүйл... ялангуяа над шиг Hello bitches-г сонгосон бол бүр ч хэцүү зүйл. Хүүхдүүд ихэнхдээ Huyna болон Sistar-н дууг сонгосон байв. Энэ шатанд хувцасандаа анхаарах хэрэгтэй... тиймээс гялс өмд, цамц цамц ч гэж дээ гэдэс ил гарсан сул богино подволка, пүүз өмслөө. Гутал маань нэг л эвгүй байхаар нь нэг сэгсэрсэн болчихоод тайзлуу гарав.

Бүжиг эд дундаа орон бараг л дуусах мөчид хөл минь маш хүчтэй өвдөн хашгиран газар сөгдөн суув. Яг л хөлөө тайруулж байгаа юм шиг эсвэл хэдэн 10-н удаа зүсүүлж байгаа юм шиг л мэдрэмж төрөв. Гутлаа тайлан харвал оймс маань бүхэлдээ цус болсон байх ба энд тэндээс хүмүүс гүйн тайзан дээр гарч ирлээ. Эрхий хуруунд маань төмөр жижиг ч гэлээ үзүүртэй хадаас таваа хүртэл зоогдчихсон байв. Нүднээс өөрийн эрхгүй нулимс урман өвдсөндөө хөлөө тайраад тайвчихмаар л байна.

Гэнэт нэг хүн намайг өргөн тайзнаас буулгахад амжин эргэж харвал тайзны гол тэр чигтээ миний цусанд улаан болчихсон байв.

.

.

.

Нэг мэдэхэд би эмнэлэгт байх ба хөл маань томоо гэгч нь цагаан бинтээр боолттой байлаа. Би цуснаас айдаг ялангуяа өөрийнхөө цусыг харах үнэхээр дургүй.

Эмч: одоо гайгүй ээ... гэхдээ хөлөнд чинь төмрийн хор орчихсон байж магадгүй тийм болохоор гүйцэд эдгэтэл нь байнга ирж үзүүлж байгаарай.

Бүжгийн багш (дууссан)Where stories live. Discover now