-Эмилиа???? Хаашаа явчихваа гэж би үглэсээр өрөө рүү алхлаа.

Эмилиа's P.O.V

Бид Винсентын өрөөнөөс холдон цааш явах гэтэл хэн нэгний гар миний бугуйнаас татан намайг нэгэн өрөө рүү оруулчихав.

Би гайхан өнөөх хүн рүү харвал Винсент зогсож байлаа. Түүний хөмсөг нумран уурласныг нь илтгэнэ.

-Чи энд юу хийж байгаа юм бэ?????

-Үйлчлэгч хийж байна...

-Битгий тоглоод бай. Чамайг алахыг хүсч байгаа хүн энэ харшид байгааг мэдэж байна уу?????!!!!!!

-Гэхдээ бид түүнийг хэн гэдгийг нь мэдэхгүй байгаа биз дээ гэж би Винсентэд хэлэхэд тэр санаа алдан мөрөн дээр минь гараа тавив.Тэгээд :

-Маргаритэ гэх нэртэй нэг ч хүн энд ажилладаггүй юм байна.

-Тийм ч болов уу гэж бодсон юм. Тэгээд л би энд үйлчлэгчээр ажиллахаар ирсэн юм шүү дээ.

-Лайла, асуудлыг өөрөө битгий зохицуулах гээд бай, чи ямар тагнуултай кинонд тоглож байгаа юу??? Энэ чинь бодит байдал, хэтэрхий аюултай.Надад бүхнийг даатгачих гэж тэр гуйсан харцаар над руу харахад би түүн рүү уурлалаа.

-Винсент чи Маргаритэг барьлаа гэж бодъё, Тэгээд юу өөрчлөгдөх юм???? Түүний цаана байгаа жинхэнэ алуурчин дахиад л над дээр ирэх болно.

Тэр толгой дохин миний гарнаас атгалаа.

-Чиний зөвөө, Гэхдээ Лайла надад нэг зүйлийг амла.

-Юу юм бэ???

-Болгоомжтой байна гэдгээ гээд миний уруулан дээр үнслээ.

-Бас надад наад тэнэг шар үс чинь таалагдахгүй байна гээд жуумалзахад би түүнийг цохин:

-Винсент би бол Эмилиа, Лайла биш. Чи ч бас болгоомжтой байгаарай гээд түүний өрөөнөөс гарах гэтэл тэр намайг дахин татан уруулыг минь озлоо.

Би үйлчлэгчийн өрөөндөө эргэн очвол Дейзи ч ширүүхэн харагдаж байлаа.

-Эмилиа чи хаана байсан юм бэ??? Би чамайг хаа сайгүй хайсан???

-Би нөгөө төөрөөд...

-За за надад чамтай ярих тэнхэл алга, дахиж битгий ингээрэй за юу гэв. Өрөөн дөх үйлчлэгчид бүгд унтах бэлтгэлдээ орон ороо засцгаана. Би Дейзигийн дэргэдэх орон дээр унтах тул бас бэлдэн засч байв. Дейзиг хөнжлөө сэгсрэхэд нэгэн зураг унах нь тэр. Би доош тонгойн өнөөх зургийг авлаа. Зурган дээр хоёр жоохон охин байх бөгөөд нэг нь 13;14 тэй боловуу гэмээр харин нөгөөх нь 5тай гэмээр харагдав.

Зурагны ар талыг санамсаргүй хартал...Нүдэндээ ч итгэсэнгүй...

Sarandë 2005 vjet

Margaritë & Iridë

гэсэн байлаа. Маргаритэ...

Дэйзи Маргаритэ гэжүү??????

6 жилийн өмнө

Маргаритэ's P.O.V

Би төрсөн цагаасаа эхлэн Европын нэгэн жижигхэн улс болох Албанид амьдарсан. Ээж минь төрөхийн хүндэрлээс болж нас баран аав минь энэ гашуудлыг даван туулахын тулд өдөр бүр хар тамхи хэрэглэдэг байв. Харин Иридэ бид хоёр захаар яван энд тэндэхийн хог түүн ходоодоо баярлуулдаг байлаа. Бид мэдээж хэцүү амьдралтай байсан ч Иридэ байгаа цагт бүх зүйл сайхан болно гэж найддаг байв. Өнөөдөр аав урьдын адил хар тамхиа татчихсан жижигхэн овоохойдоо орж ирэв. Иридэ аль хэдийнээ унтчихсан би сэрүүн хэвтэнэ. Аав энэ удаад ганцаараа биш 3 эрэгтэйтэй хамт орж ирлээ. Би чимээ гаргалгүй сэрүүн хэвтэнэ. Овоохойд минь тас харанхуй ноёлно.

-Тэгээд тохиролцох уу даа гэж нэг эрэгтэй ам нээлээ.

-Тэгээ тэг, тэднийг ав. Надад харин яг хэлсэндээ 1 кг -г өгнө биз гэж аавын шивнэх дуулдав

-Хамгийн сайнаас нь өгнөө.

Гэнэт хэн нэгний гар намайг татан овоохойноос чирлээ. Би байдгаараа тийчлэн орилно. Гэвч хэн нэгний хүчтэй гар нүүрэн дундуур минь буун намайг чимээгүй болгов. Тэгээд машин руу чихэн суулгаад дуу гаргавал ална гэж гараараа дохьлоо. Удалгүй тэд Иридэг ч бас оруулж ирэв. Иридэ тэдэнтэй тэмцэлдэж орилж бас хашгирна. Эцэст нь эцэг минь биднийг хар тамхиар сольчихлоо.

Хараал идсэн хар тамхиар биднийг сольчихлоо. Миний нулимс зогсоо зайгүй урсана. Бид одоо яах бол??? Ингээд үхэх үү??? Гэнэт хэн нэгний дулаахан гар нулимсыг минь арчлаа. Иридэ над руу харан :

-çdo gjë do të jetë mirë гэлээ.

Тийм ээ. Иридэгийн зөв.

Бүх зүйл сайхан болно...


I'm The Queen BitchWhere stories live. Discover now