Зураг

6.3K 424 17
                                    

Vincent's P.O.V

Би Хатагтай Хэнсийг өрөөндөө дуудан харшид ажиллаж байгаа ба ажилладаг байсан бүх хүмүүсийн нэрсийг авчрахыг тушаав.

Маргаритэ...

Яагаад Лайла энэ хүнийг надад ол гэсэн юм бол???

Энэ Маргаритэ гэгч шинэ үйлчлэгчийг алсан гэжүү???

Энэ бүх зүйлс Нэгдэлтэй холбоотой гэжүү???

Нэгдлийн гишүүд Лайлаг алахыг хүссэн гэжүү???

Лукас...Аав...

Би ойрын үед даварснаа мэдэж байгаа ч Нэгдэлд ийм зүйл хийх зориг байхгүй. Лукас аав хоёр ч ертөнцийн захад ямар ч холбоо харилцаагүй газар хоригдож байгаа шүү дээ.

Тэгвэл хэн түүнийг алах гээд байгаа юм бэ?

Хаалга тогшин миний бодол түр замхарлаа. Хатагтай Хэнс хэд хэдэн бичиг баримт авчран ширээн дээр минь тавиад гарав.

Би урт дараалан үргэлжлэх нэрсийг эхнээс нь уншлаа.

3 Цаг гаруй нэрсийг уншихад Маргаритэ гэх нэртэй хүн битгий хэл, овог ч олсонгүй.

Тэгэхээр Маргаритэ энэ харшид ажилладаггүй гэсэн үгүү???

Ер нь юу л болоод байна даа

Дейзи's P.O.V

Хатагтай Лайла алга болоод 7 хоног өнгөрлөө. Бурхан минь түүнд юу тохиолдсон юм болоо??? Миний санаа зовон шөнө ч унтаж чадахгүй тарчлана. Номын санг цэвэрлэж дууссаны дараа өрөө рүүгээ орвол нэгэн эмэгтэй Хатагтай Хэнстэй хамт зогсож байлаа.

-Өө ашгүй чи ирэв үү? Дэйзи энэ бол манайд шинээр ирсэн үйлчлэгч Эмилиа Жонсон. Танай өрөөнд угаасаа нэг хүн дутуу юм чинь Эмилиаг энд байлгана гэв.

Эмилиа алтан шаргал үстэй, цэнхэр нүдтэй бас хацар хэсгээрээ сэвхтэй дундаж царайтай эмэгтэй байлаа.

Энэ харшид 4 үйлчлэгч нэг өрөөнд амьдардаг бөгөөд саяхан үхсэн шинэ үйлчлэгч манай өрөөнд байсан юм. Гэхдээ оронд нь дахиад л шинэ хүн ирчихлээ.

Би Эмилиад харшийн ойр орчмыг танилцуулан юу хийх ёстойг нь тайлбарлаж байв. Тэр намайг нэг бүрчлэн сонсох бөгөөд харин ярихдаа муу байлаа. Тэр магадгүй ичимхий байх...Түүнд тааралдсан үйлчлэгч, хамгаалагч болгоныг танилцуулан явсаар бид Винсентын өрөөний үүдэнд ирэв.

-Энэ бол манай эзэнтний өрөө. Чам шиг шинэ ажилтнууд энэ өрөөний үүдээр ч эргэлдэж болохгүй шүү гэж би түүнд анхаарууллаа. Тэр над руу гайхсан янзтай харснаа толгой дохив. Би цааш аялалаа үргэлжлүүлэн түүнд юу хийх ёстойг нь тайлбарласан шигээ явж байгаад эргээд хартал тэр алга болчихсон байв.

I'm The Queen BitchDonde viven las historias. Descúbrelo ahora