1-р хэсэг

5.4K 167 1
                                    

‡ ‡ ‡ ‡ ‡

Архины эхүүн үнэр Бэкхёны өрөөнд нэвширтэл үнэртэнэ. Түүний сэтгэлийг архинаас өөр юу ч тайвшруулахгүй мэт ...

Одод тэнгэрийг гайхалтай чимж , хаа нэгтээ залуусийн орилолдох сонсогдох боловч Бэкхёны гэрт анир чимээгүй , харанхуйд хэн нэгний амьсгаадах сонсогдож байлаа.

Дахин нэг өдөр өнгөрч , дахин шинэ өдөр эхлэхэд харшийн үйлчлэгч нар өглөөнөөс хойш түжигнэнэ.

Чанёол: өнөөдөр аав чинь ирэх гэж байгаа юм уу?

Бэкхён: бас түүний нялх амраг нь

Чанёол: паах нээрэн юм уу?

Бэкхён: надаас 2 л эгч гэсэн байхаа гэж хэлээд бодлогширч суув. Бэкхён бол ээжтэйгээ 20 жил хамт амьдарсан ч түүний аав Солонгосын толгой баян эр эд хөрөнгөө өвлүүлхээр албадан хажуудаа авч ирсэн юм. Бэкхён аавынхаа үгэнд сайн орж , сайн боловсорч байгаа нэгэн. Гэхдээ заримдаа тэр архи хэтрүүлэн хэрэглэдэг муу зуршилтай ч энэ нь 2 өдрөөс хэтэрдэггүй!

Бэкхёны аав оройн 19 цагт ирэх тул үйлчлэгч нар гэрийн булан тохой бүрийг сайтар цэвэрлэж Бэкхён ч бас өөрийгөө бэлдэж бага зэрэг ургасан сахлаа хусхаар эрүүндээ хөөс түрхэж , татуургаар болгоомжтой гэгч нь татаж хуссаныхаа дараа анхилам үнэртэй сахлын усаа нүүрэндээ түрхэх нь тэр ...

Үүдний өрөөний цаг 19 цагыг заахад үйлчлэгч нар болон Бэкхён түүний эцгийг хүлээн зогсход тэдний дунд зориглон дугарах хэн ч байсангүй.

Чимээгүй орчинд цагын чимээнээс өөр зүйл үл сонсогдож байтал хашааны хаалга нээгдэх сонсогдов.

Удалгүй хонх дугарч үйлчлэгч хаалга нээхэд түүний эцэг залуухан эмэгтэйн хамт орж ирэв. Өвдөгөө давсан бариун хар даашинз өмсөж , гадуур нь сувдан зүүлт зүүсэн нь тэр эмэгтэйг гайхалтай харагдуулж байлаа. Гүн хар нүх шиг түүний нүд юуг ч үл илэрхийлэх атлаа цаанаа л нэг уйтгар гуниг мэдрэгдэх ажээ. Бэкхён аавдаа 90 градус бөхийн

Бэкхён: Сайн явж ирэв үү?

: Танилц , миний хүү Бюн Бэкхён харин энэ эмэгтэй Сун Ари ... гэхэд эмэгтэй Бэкхёнд бөхийн

Ари: Сун Ари , танилцсандаа баяртай байна гэж хэлээд инээмсэглэв.

Тэр инээмсэглэж байгаа атлаа түүний инээмсэглэлийн ард уйтгар гуниг , зовлон шаналал мэдрэгдэх ажээ. Бэкхён түүнийг үзэн ядахыг хүсэвч түүнийг гунигт харц , гунигаа нуух гэсэн инээмсэглэл нь түүний сэтгэлийг тайвшруулах шиг ...

•검•은• [Complete]Where stories live. Discover now