Lesson #2

11.8K 452 5
                                    

!!Lesson!! ~~~ Chapter 2

"БИ ТЭР ТЭНЭГ БЁН БЭКХЁНИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА БАС ТАРХИЙГ НЬ ГАРГААД ШИДЧИХМЭЭР БАЙНА!!" гээд би хашхирчхаад тайван суугаад хооллож буй Юнминий хажууд очин суулаа. Би ахин нэг гомдоллочхоод өдрийн хоолны саваа нээлээ. Миний гэдэс өлсөөд бүр чанга чанга дугараад байсан болохоор тэсэлгүй нээн үзвэл газрын самрын нухаш, тэгээд сэндвич харагдана. Би уруулаа унжуулан "Мими?"

Би түүний хоол руу нь ширтэхэд тэр шууд л "Үгүй ээ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Би түүний хоол руу нь ширтэхэд тэр шууд л "Үгүй ээ."

"Яагаад вэ? Би чамтай өдрийн хоолоо дандаа хуваалцъя л гэдэг шүү дээ~" гээд би түүн рүү уруулаа унжуулан хэлэхэд тэр над руу эргэж хараад "Хачин хоол хийдэг байж, би хэзээ ч чамтай хооллохгүй ээ" гээд инээн хэллээ.

"Гуйя, би чамд зөндөө хийж өгнөө" гээд би мөрөн дээр нь толгой тавиад инээн түүн рүү тохойгоороо аяархан нудрахад тэр тэсэлгүй инээд алдан хоёр савх гаргаж ирээд "Яаа, мангараа. Мэдээж би чамтай хуваалцана шүү дээ" гээд хөөрхөн хошуугаа цорвойлгоход нь би түүнийг тэвэрч аваад "Аааххх, би чамд маш их хайртай!" гээд чангаар инээн хамт хооллож эхэллээ.

"Тэгэхээр, өнөөдөр би чиний тухай нэг зүйл сонссон" гээд инээд алдан хэлэхэд нь би "Oh. My. God. Shut up. Би энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна."

"Яагаад? Бён багшийн хичээл дээр тэгж шүлсээ гоожуулж байгаа анхны тохиолдол чинь биш биз дээ?" гээд мөрөө хавчаад зөөлхөн толгойгоо над руу налуулахад нь би "Тиймээ. Тэр тэнэгт баригдчихсан. Үнэхээр ичмээр байсан." гээд ахин гомдоллоход Юнми толгой сэгсэрнэ. "Хаха, тэнэгхэн минь. Хэзээ юм сурна даа?" Би нүдээ эргэлдүүлэн нэг кимбаб аваад бүтнээр нь амандаа хийчихлээ.

"Тэгээд чи түүнийг барьж авах гэж хичээсэн үү?" гээд хөмсгөө өргөн асуухад нь би уруулаа унжуулан "Дахиад л бүтэлгүйтчихсэн"

"Түүний юунд нь болоод байдгийг чинь би үнэхээр гайхах юм" гээд бага зэрэг хөмсөг зангидахад нь би түүн рүү үл итгэсэн байдалтай харлаа. Би юм ярих гэсэн чинь амандаа баахан юм хийчихсэн байгаагаа анзааран гялс идчихээд "Яаа! Чи түүний лекц тавьж байхыг нь сонссон уу?! Юу вэ гэхээр, зүгээр л хоолойг нь сонс?! Үнэхээр дур булаам сайхан хоолой! Хамгийн гол нь — түүнийг яг гинших үед — өө бурхан минь үнэхээр! Зүгээр л би өөрийгөө чимхээд авмаар болдог. Би бүхэл өдөржингөө суугаад түүнийг хоолойг сонсоод–"

!!Lesson!!Место, где живут истории. Откройте их для себя