𝐈𝐗 - 𝐍𝐈𝐍𝐄

Start from the beginning
                                    

Гэтэл төд удалгүй Сэхүн тэвчээр нь алдарсан гэлтэй чихмэлийн минь хоёр хөлнөөс зулгаагаад эхлэх нь тэр.

"Яагаад байгаа юм.."

"Чамд яах гэж энэ бүдүүнийг авч өгөв өө.."

Хөмсөгөө зангируулан үүнийг хэлсэн төрх нь үнэхээр л түүнийг тоглоогүй илтгэх шиг. 

Байз даа.

Энэ өрөөнд хэн нэгэн амьгүй чихмэлтэй барьцаад байна уу даа?

Яадаг билээ. 

"Чи энүүнээсээ уйдаачээ.."

"Хөөе залуу хадагтай.."

Би хэдий дотроо инээж байсан ч дахин түүнийг агаар мэт үл тооно.

Гэтэл Сэхүн "Муу бүдүүн бов бор хүнд аймшигтай том муухай бамбарууш" гэж хэлчихээд өрөөнөөс гараад явчихав. 

Би ард нь түүний хүүхэд шиг үйлдэлд инээсээр үлдэх нь тэр.

Магадгүй түүнийг жинхэнэсээ гомдчихсон байх гэж эмээн тийм ч их удалгүй доош буутал Сэхүн хоол хийгээд зогсож байх аж. 

Зүрхэнд шар ус хуруулсан догь төрхөнд нь мансуурч шууд л түүний ард очин ар нуруунаас нь тэврэхэд эхлээд тэр тоосонгүй.

Хариугаа авч байгаа юм байх гэж санан би ч тэврэлтээ сулруулж аль эсвэл холдсонгүй.

Тэр хоолоо хийсээр л байсан.

Би харин ард нь наалдчихсан аятай түүний хийх үйлдэл бүрийг даган ардаас нь тэвэрсээр л байсан.

Нэн таатай мөчийг минь "Тэр мууг чинь гаргаж хаянадаа.." гэх өгүүлбэр тасалдуулж орхилоо. 

Тэгэхээр түрүүнээс хойш ганц энийг л энэ залуу бодоод байсан хэрэг үү. 

Энэ удаад үнэхээр тэсэлгүй инээтэл Сэхүн хурдтайгаар эргэж харан нүдрүү минь эгцэлж хараад зогсчихов. Магад тэр шооллоо гэж ундуйцаж буй байх. 

"Чи үнэхээр төсөөлөшгүй гайхалтай залуу юм аа Сэхүн.." 

Ингэж хэлээд түүний уруул дээр өөрийнхөө уруулыг буулгахад У бага ноёнтон ч үнсэлтийг минь таатай хүлээж авсан юм. Тэгээд хэсэг хором үргэлжилсэн үнсэлтээ дуусгаад тэр чихэнд минь "Хоолоо идчихээд хамт нэг тийш явчихаад ирье" гэлээ.

Би ч эргэлзэх зүйлгүй толгой дохив. 

Бид үд унахын алдад өнөөх очих ёстой гэх тодотголтой газар луу нь хөдөлцгөөсөн юм. Цаг үргэлж түүнийг дагахад У группын хүмүүс машины ард дагаж явахгүй байхыг бодоход бидний очих газар олон хүнтэй аль эсвэл том уулзалт биш болж таарлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 25 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Where stories live. Discover now