1-р хэсэг "Sehun version"

7.7K 157 1
                                    

Жунин Сэхүн Чанёол гурав нэг өдөр өөр өөр чиглэлээс ирнэ амжилттай газардсаны дараа бүгд ажилчдын амрах танхимд ирж сууцгаалаа. Тэд бол залуухан бас халуухан онгоцны нисгэгчид. Гэртээ ч тэр тэнгэрт ч тэр жинхэнэ сайн сортын бүргэдүүд.

Сэхүн инээмсэглэн толгой дохин: Сайн уу?

Чанёол инээмсэглэн хариу толгой дохиод: Маргааш уулзацгаах уу?

Жунин инээмсэглэн: Би бол эрх чөлөөт хүн харин ноён У-г хатагтай У гаргах болов уу?

Сэхүн жуумалзан: Наадхаа ноён донжуанд л хэл найз бүсгүйгээ араар нь тавих ч сайн зүйл биш дээ?

Чанёол чанга инээн: Би сайн найз залуу шүү хөөе!

Жунин толгой сэгсрэн: Зүгээр л хамт сайхан сууцгаая гэж байхад гэсээр тэр хоёр луу тоглоом хийсэн байртай инээхэд

Сэхүн, Чанёол хоёр ярвайн: Мэдэж байна золиг минь чамайг яахыг шалгасан юм! *зэрэг хэлэх*

Жунин жуумалзан: Тиймээ байхаа...

Тэр гурав инээлдсээр онгоцны буудлаас гарна өөр өөрийнхөө машинд суун гэр гэр лүүгээ явцгаалаа.

***

Сэхүн гэрийнхээ гадаа ирнэ инээмсгэлсээр хонхоо дарахад түүнийг хүлээж байсан бололтой хэдэн секунд бололгүй хаалгаа тайлахад Сэхүний өмнө нүцгэн биен дээрээ халат өмссөн бүх зүйл нь өв тэгш бүсгүй инээмсэглэн угтаж авлаа.

Бүсгүй Сэхүний хүзүүгээр тэврээд: Маш их санасан.

Сэхүн түүний бэлхүүсээр гараа ороон тэврээд: Би ч бас!

Сэхүн Юмигээс хөндийрөн нэг бүрчлэн ширтсээр хацрыг нь илбэхэд Юми өлмийгөө өргөн Сэхүний уруул дээр үнсэн: Орцгооё хоол бэлэн болчихсон байгаа!

Сэхүн хувцсаа солиод ширээний ард суухад Юми түүнд будаа аягалаж өгөөд өөртөө ч гэсэн хийж авна Сэхүний өөдөөс харж суулаа. Тэд сар гаран уулзаагүй болохоор нэг ч зүйл үлдээлгүйгээр бие биедээ өөрсөддөө тохиолдсон зүйлсээ тайлагнана. Хоолоо идэж дуусан Юми аяга тавгаа угааж байхад Сэхүн түүний араас тэврэн толгойгоо мөрөн дээр нь тавиад: Бид хэзээ нэг өдөр хамт нисэх бол?

Юми бээлийгээ тайлаад Сэхүний үсээр оролдон: Харин тиймээ. Чамтайгаа хурдан л хамт хуваарилагдах юмсан.

Сэхүн Юмиг өөр лүүгээ харуулан нүд рүү нь ширтсээр уруул дээр хөнгөхөн үнсээд Юмиг гар дээрээ өргөхөд Юми Сэхүний хүзүүгээр тэврэн хөлөөрөө бэлхүүсээр нь ороогоод зальтай инээмсэглэн: Тэвчээргүй залуу байхнээ?

/Дууссан/ +The Eagles+Where stories live. Discover now