тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь дөрөвдүгээр
байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зүйлийг харлаа.

-

Амжилт хүсье, Харри минь гэж шивнэн хэлээд өсгий дээрээ эргэн жанчаа шар
шурхийлгэсээр алга боллоо.

Улаан модон гудамжнаа салхи хөдлөн нямбайлан тайрсан бутыг сэржигнүүлж,
бараан хөх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ болдог юмаа гэхэд
лав л энд элдэв нууцлаг зүйл гараагүй гэмээр байлаа. Харри Поттер бүтээлэг дотроо үнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн аваад чанга атгаж, өөрийгөө онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгүй нойрссоор байв.

Хэдхэн цагийн дараа сүү худалдагчийг ирэхээс өмнө шилийг нь үүдэн дээр гаргаж

тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч мэдэлгүй унтсаар.

Дараагийн хэдэн долоо хоногт түүний үеэл Дадли түүнийг чимхэж, түлхэх болно
дараагийн хэдэн жил ч энэ байдал үргэлжлэнэ гэдгийг мэдэхгүй нойрссоор ...
   Бас яг энэ үед түүнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр тэмдэглэхээр цугларцгаасан хүмүүс хундагаа өргөн өндөр, нам дуугаар:

-

Амьд үлдсэн Харри Поттер хүүгийн төлөө! гэж хэлцгээж байгааг ч мэдэхгүй
байлаа.

Дурслийнхан хаанаас ирснийг нь үл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж авсан тэр

өглөөнөөс хойш бараг арван жил өнгөрсөн хэдий ч Улаан модон гудамж энэ

хугацаанд бараг өөрчлөгдсөнгүй. Нөгөө л засаж янзалсан цэцэрлэг дээгүүр наран

мандаж, Дурслийн байшингийн үүдэн дээрх нөгөө л хүрэл дөрвийн тоог гийгүүлж,

ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар үзэж суусан тэр үдшээс хойш бараг

өөрчлөгдөөгүй зочдын өрөөг гэрэлтүүлсэн хэвээрээ.

Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л түүнээс хойш багагүй хугацаа
өнгөрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бүрийн өнгийн
малгайтай том ягаан бөмбөлөгийг санагдуулахуйц дүр байсан бол түүнээс хойш Дадли Дурсль өсөж одоо зураг дээр биерхүү, цайвар үстэй хүүхэд тойруулган

тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон, ээждээ тэврүүлэн үнсүүлсэн байдлаар авахуулсан дүрүүд харагдана. Гэхдээ энэ гэрт өөр нэг хүүхэд
байдгийг гэрэл зургаас мэдэх аргагүй ажээ.

Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага хугацаа

үлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль хэдийн

сэрчихээд түүний үүд рүү очоод өглөөний нам гүмийг цахиртсан дуугаар эвдэж:

-
Босоорой! Босох боллоо! Босоорой!
"хэмээн хашгирлаа. Харри цочин сэрэв.

Нагац эгч нь үүд балбан:

-

Хурдлаарай! гэж бархирсаар байв.

Харри түүний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр юм

шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зүүдлэснээ санахаар оролдов. Сайхан

зүүд байсан шүү. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зүүдэлжээ. Харин урьд нь ийм зүүд зүүдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай.

Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ.

-

Чи чинь босоогүй байгаа юм уу? гэж шаардангуй асуув.
-

Бараг боссоон гэж Харрийг хариулахад:

-

Түргэлж үзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Түлж
болохгүй шүү. Өнөөдөр Дадлийн төрсөн өдөр болохоор бүх юм сайхан байх ёстой
гэв.

Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ.

-

Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад:

-

Юу ч гээгүй ээ. Зүгээр л ... гэв.

Дадлийн төрсөн өдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хөнжлөөсөө алгуурхан сугаран босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж аваад дээр нь мөлхөж яваа

аалзыг сэгсэрч унагаагаад өмсөв. Харри аалзыг тоохоо больжээ. Түүний суудаг
шатны хонгилд аалз тун ч олон. Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид өгөх бэлгийг дүүрэн өржээ.

Дадлид түүний хүсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй бас бус юм бэлэглэх юм байна. Түүний үеэл хэдийгээр хэн нэгний зодохоос  татгалздаггүй ч

бүдүүн учраас биеийн тамирын дасгалыг үзэн яддаг болохоороо чухам яагаад унадаг дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангүй. Дадлийн балбах дуртай «уут» нь

Харри байсан ч Дадли тэр бүр түүнийг барьж чаддаггүй байжээ. Харриг харахад

хариугүй ч тун хурдан гүйдэг юм.

Харри үеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд амьдардагтай

холбоотой байж ч мэдэх. Дадли түүнээс бараг дөрөв дахин том, тэгээд ч Харри
түүний хуучин хувцасыг өмсөх хэрэг гардаг болохоор түүний хувцас томдож уут өлгөсөн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага, туранхай санагддаг байсан юм. Харрийн нүүр нь хорчгор өвдөг нь ёрдгор үс нь хар нүд нь хурц ногоон. Тэрбээр наадаг цаасаар тогтоосны хүчинд тарж явчихаагүй дүгэриг нүдний шил зүүдэг байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 06, 2015 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Харри Поттер ба философийн чулууWhere stories live. Discover now