-
Чш-ш-ш!
Чи
ингэвэл
Маглуудыг сэрээчихнэ шүү! гэж профессор МакГонагалл шивнэн хэлэв.
Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бүхий аварга том алчуур гаргаж
нүүрээ дараад:
-
У-у-уучлаарай. Би зүгээр л тэсэж чадсангүй. Лили, Жемс хоёр үрэгдсэн
болохоор хөөрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь дээ ... гэв.
-
Тийм ээ, энэ бүхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгүй бол биднийг
илрүүлчихнэ шүү гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд Хагридын мөрийг
илбэхүй Дамблдор намхан хашааг алхаж даваад байшингийн хаалга чиглэн явлаа.
Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан тавиад, жанчныхаа халааснаас захидал авч бүтээлэг рүү шургуулснаа хүлээн зогсох нөгөө хоёр лугаа буцаж ирэв. Тэр
гурвуулаа бүтэн хором хэртэй хуйлаастай зүйлийг харж зогсохуй Хагридын мөр
чичигнэж, профессор МакГонагалл нүдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нүднээ
байнга туяарч байдаг оч нь бөхлөө.
-
За яахав, ингээд боллоо. Одоо энд өөр хийх юм байхгүй. Бид явж баяр
тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гүйцэтгэн хэлэв.
-
За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж өгье. Профессор
МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шөнийг тавтай
өнгөрүүлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор өгүүлэв.
Хагрид урсах нулимсаа хүрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн суудалд суун огцом хөдөлгөөнөөр асааж аваад шөнийн тэнгэрийг хүржигнүүлэн алга боллоо.
-
Профессор МакГонагалл тантай ойрын үед уулзана гэж итгэж байна хэмээн
Дамблдор өгүүлээд тэргүүнээ бөхийлгөв. Профессор МакГонагалл хариу хэлэхийн
оронд нусаа нийжээ.
Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож халааснаасаа мөнгөн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердөө л ганцхан удаа шардхийлгэтэл арван хоёр дэнлүү хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон модон гудамж нэлэнхүйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нөгөө өнцгийг
Part5
Начните с самого начала
