Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
2026 оны 03 сарын 10.
안녕하세요, BELIFT입니다....
Энэ эхлэл ENHYPEN-ий фэнүүдийн зүрх сэтгэлд дахин хэзээ ч арилахгүй хар толбыг үлдээсэн юм.
Цаг минут тутамд өсөн дэвжиж, алдар цуутай болж буй ENHYPEN хамтлагийн том ах И Хисын гэнэтийн гэхэд хэтэрхий гэнэтийнээр ийн хамтлагаас гарч, соло карьераа эхлүүлж буйг зарласан тэр мэдэгдэл фэнүүдийг ч төдийгүй кпоп ертөнцийг бүхэлд нь цочирдуулсан юм. Уг мэдэгдэл нийтлэгдсэнээс хойш ердөө таван минутын дотор 'HEESEUNG' гэх нэр дэлхий даяар тренд болов.
Дэлхийн өнцөг булан бүрд байх фэнүүд компанийн уг шийдвэрийг эрс эсэргүүцэн маш богино хугацаанд жагсаал төлөвлөж, сошиалд бослого дэгдээж, эсэргүүцлийн машинууд компани руу явуулж эхлэв.
Хэдхэн өдрийн өмнө гишүүдтэйгээ төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө талаар ярьж байсан И Хисын гишүүд болоод өдий хүртэл босгосон карьераа орхин, цоо шинэ замыг эхлүүлэхээр шийдсэн гэдэгт фэнүүд итгэхгүй, басхүү итгэхийг ч хүсэхгүй байв.
Уг дуулиант мэдэгдлийн дараа бусад гишүүд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, И Хисын ч мөн адил Эван гэх тайзны нэртэйгээр олны өмнө инээмсэглэсээр дахин гарч ирсэн юм.
Тэгвэл хөшигний ард фэнүүдийн мэдэхгүй юу болсон бол?
Тэдний энэ инээмсэглэлийн ард чухам юу өрнөдөг бол?
Ямар амьдралыг тэд туулдаг бол?
Энэ асуултанд хариулахын тулд хамтдаа хагас жилийн өмнөх тэр үе рүү буцацгаая!
AUTHOR's POV
The Sin: Vanish цомгийн эхний өдрийн бэлтгэл дуусах үед бүжгийн өрөөний ханан дээрх цаг шөнийн хоёр цагийг зааж, өрөөг тойрон бүрхсэн том толиуд бүхэлдээ цантсан байлаа.
Гишүүд болон менежерүүд хоёр машинд хуваагдан сууж, "дорм" гэж нэрийддэг байр луугаа хөдөлцгөөв. Машинд суусан даруйдаа зүүрмэглэх Хисыныг харсан Сонү харцаа түүн дээр удаан тогтоосонгүй, цонх налан "Ахх, ядарч байна шүү" гэсээр ойр ойрхон эвшээлгэнэ. Шөнө дунд замын хөдөлгөөн сэлүүхэн байсан тул тэд удалгүй байрандаа ирцгээлээ.
YOU ARE READING
The Life Behind Their Smile: No One Knows
FanfictionКамерны цаана, бидний бус алдартнуудын л мэддэг тэр амьдрал дунд юу өрнөдөг бол гэж та бодож үзсэн үү?
