PinkVillage

17 4 0
                                    



Сайн байцгаана уу? Lizy_betta байна. Эрхэм уншигчид минь. Өнөөдөр миний ертөнцөөр тавтай морил гэж хэлэх гэсэн юм.



Яагаад Ягаан өнгө гэж?
- Мэдэхгүй ээ, хүүхэд байхдаа би               ягаан өнгийг үзэн яддаг байсан. Бүүр маш ихээр дургүй. Магадгүй "Эрэгтэй, эмэгтэй гэж аливаа зүйлсийг хувааж тэрийг нийгмээрээ дагаж, түүнд тааруулж амьдардаг нь галзуурал гэсэн үг. "  гэдэг үзэлтэй минь хамааралтай. Багаас маань эргэн тойронд тавигддаг утгагүй шаардлагаар би охин болохоор ягаан өнгөнд дуртай байх ёстой. Харин чи хүү болохоор цэнхэр. Чи охин болохоор томоотой, хичээлдээ сайн, цэвэрч бас хөөрхөн байх ёстой.

Харин би цэнхэр өнгөнд дуртай, машинаар тоглодог, зөрүүд охин байсан. Одоо ярихад инээдтэй ч аравхан жилийн өмнө л хавьцаа намайг эрэгтэй хүүхэд шиг өргөн жинс өмсдөг гэж надаас 3-аар эгч охин олон хүүхдүүдийн өмнө шоглож билээ. Надад хэзээ ч хамаатай байгаагүй миний хайртай өргөн жинсэн өмд тэр өдрөөс хойш сэтгэлд минь олон хүний доогтой хамт шархалж үлдсэн. Хэзээний хэвлүүхэн жаахан охин би өөрийн дургүй тэр нийгмийн тэнэг жишигтэй өөрийгөө харьцуулж эхэлсэн гунигтай дурсамж. Аль эсвэл арван хэдэн насны эхэн үед яагаад ч юм ичих мэдрэмж илүү тод мэдрэгддэг үе л байсан биз. 

Гэвч дунд ангид орсон надад одоо хэр нь ягаан өнгө таатай биш байлаа. Хар өнгөөр толгойноос хөлийн үзүүр хүртэл дагнаж хувцасладаг байж билээ. Тэр үеийнхээ л загварын хандлагаа дагасан ч бил үү? Хэлж мэдэхгүй юм. Надад ягаан өнгө жаахан бас сул дорой мэдрэгддэг байсан үе. Тод өнгийн хувцас өмсвөл тэнэг гэдэг ч байсан. Магадгүй би өөрөө сул дорой байсан байх. Нийгмээс айх түгшүүртэй бусад хүмүүстэй амархан учраа олдоггүй. Олон хүмүүстэй газар дургүй, бие маань их өвддөг байсандаа ч тэгдэг юм уу? Ангидаа орж ирэхэд сүртэй найзууд ч байдаггүй. Ганц хоёрхон хүн л байсан.  Гэвч хичээлдээ бол үнэхээр сайн. Нийгмийн хичээл надад хамгийн нандин хичээл минь байсан. Би өөрийн хувь хүний бодлого, дотоодын бодлого, бүлэг хүмүүсийн байр суурь, шийдвэр гаргах, харилцааны онолууд, нийгмийн судлаач нар тэдний философи, Эзэн гүрнүүдийн нөлөөлөл, даяаршил, эрх чөлөө, миний хувь хүний байр суурь өсөн дэвжих үгээ хэлэх гээд мэдэж авсан хичээл. Эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл хаа сайгүй байдаг дундад зуунд ч тэр, одоо ч тэр. Чи эмэгтэй юм чинь хүнтэй суугаад хүүхэд гаргаад гэрийн эзэгтэй байхдаа л анхаар гэж нэг удаа нэг багш маань хүртэл хэлж билээ. Дутуу мэдрэгддэг байсан эрх тэгш байдал Дунд ангийн охины хувьд, яг одоо бол нийгмийн хар масс дарагдаж цэвэрлэгдэж байгаа учир иймэрхүү тэнэг яриаг хүмүүс олон сонсохгүй байлгүй. Ягаан өнгөнд хүчээр дуртай бай гэх нь надад тухгүй байсан.

4V interview Where stories live. Discover now