02

246 30 0
                                    


Бүхэл бүтэн гурван цаг хамаг л үнэтэй гэсэн дэлгүүрүүдээр хэсэж хэнд нь үл мэдэгдэх эмэгтэйн хувцасыг хоёр гартаа дүүрэн бариад явж байна. Ааш муутын сайн бүсгүй юм байлгүй, гэхдээ ерөөсөө ойлгохгүй нь. Яагаад баруунаас зүүн, зүүнээс баруун гээд бүх хувцасыг аваад байгаа юм бол? Надад мөнгөтэй гэдгээ гайхуулах гээд—- эсвэл зүгээр л намайг зовоомоор байгаа юмуу хаашаа юм.

"Хөөе хөөе! Байз даа! " арай гэж амьсгаа аван түүнийг зогсоовол тэр эргэж харна. Би үргэлжлүүлэн "Чи хайртай эмэгтэйдээ хувцас аваад байгаа юмуу? За яахав! Авч болноо гэхдээ хэдхээн! Хэдхээн таардаг, таалагддаг хувцас байхад л болох биш юмуу?" Амьсгаа авсаар түүн рүү харвал тэр нэг хөмсгөө өргөн юу ч хэлэхгүй гуталны дэлгүүр лүү орчихов. Ёстой!!

'Хэлчихэд хэл нь суначих гээд байгаа юм байхдаа!'

Араас нь баахан ууттай хувцаснуудаа чирсээр орвол тэр намайг татан ажилтных нь өмнө аваачиснаа "энэ эмэгтэйд тохирох үнэтэй чамин гуталнуудаа бүгдийг нь бэлдчих!" гэлээ.
Аан сайндаа ч биш тэр эмэгтэй нь зүгээр л надтай төстэй хэмжээтэй байж.

Дэлгүүрийн хананд байх цаг руу харвал аль хэдийн 18 цаг өнгөрч байв. Өнөөдөр азаар шөнийн ээлжтэй юм даа. Ер нь ажил сургуулийнхаа талаар цагийн хуваариа ярихгүй бол балрах юм байна.

Дахиад л баахан хайрцагтай гутал хийсэн том уут над руу шидээд түрүүлээд гарчихав. Ямар эрэгтэй хүн эмэгтэй хүнд ингэж ханддаг юм? Энэ ааш муутын оронд Юнутай цуг явсан ч болоосой. Муучгүй эхнэрийнх нь дүрд тоглох гэж байхад жоохоон ч болов хүндэлж болно доо.

"Гэрийнхээ хаягийг хий!"
Машиных нь барааг харж нэг юм гэрлүүгээ явах нь. Бөөн баяр гэрийнхээ хаягийг утсан дээр нь хийвэл тэр "утасныхаа дугаарыг бас хадгал!" гэх нь тэр. Наби гэж бичээд өөрийнхөө дугаарыг хадгалах гэснээ урд нь өөрийнхөө овгийг нэмлээ. Хэтэрхий дотно санагдаж магад гээд л.

Машинаас буувал тэр араас сигналаа даран цонхоо буулгаад "юмаа аваач? " гэн учиргүй уцаарлан хэллээ. Гайхан юу гээд лавлавал хойд суудал дээр нь байх өнөөх авсан бүх хувцас гутал зэргийг хэллээ.

"Айн? Надад авч өгсөн юмуу?"

Тэр машинаасаа бууж ирэн бүх тортой зүйлсийг гарт минь атгуулхыг нь атгуулаад заримыг нь бүр толгойд минь углаад хаяв.

"Өөр хэнд гэж бодоов? Чи одоо миний эхнэр болох юм байж ийм хямдхан хувцас өмсөх гээ юу? " гээд машиндаа суугаад яваад өгөв.
Алдартай группын өв залгамжлагчийн нэрийг баллаж болохгүй л дээ, Наби минь~

•••

Шөнийн ээлжинд гарах нь нэг талаараа давуу тал юм даа. Маргааш нь ааштай багшийн хичээл ордог болохоор ажиллангаа хажуугаар нь хичээлээ хийчих боломжтой. Үүрээр л хоёр гурван хүн орж ирдэг юм дөө, бусдаар ёстой завтай.

"Тавтай морил~"
Хоёр хүн шуугилдан дэлгүүрт орж ирэн би ч нүд салгалгүй камер луугаа харан сууна. Сүүлийн үед дэлгүүрт хулгайч их орж ирээд байгаа сурагтай байсан.

"25,300 вон болж байна~ "

"Ө! Наби юу даа?"

Дуртай дургүй инээсэн болоод "Кан Ёсан гуай хаагуур байна? " гэвэл Жуну инээмсэглэн "Хичээлдээ байнга л ирж байгаа " гэлээ.
Тэр бид хоёр нэг гэдэснээс гарсан ч тэс өөр хүмүүс. Яахаараа тийм юм миний дүү болчихдог байнаа.

"Эгч чинь олж ирж уулзахгүй бол булшийг чинь ухна гэж байна гэж хэлээрэй! Ухаад зогсохгүй авсанд нь оруулна гээд!"

Жуну толгой дохивол Сан "эгчээ амжилт!" гэчхээд тэр хоёр дэлгүүрээс гарлаа.

Нар мандаж, миний буух цаг болж буй. Хоёр дахь цаг дээр хичээлтэй болохоор шууд сургууль руу явахаас.

Өнөөдөр гадаа бүрхэг бороо удахгүй орох юм шиг их гоё байна. Ийм цаг агаартай өдөр сэтгэл санаа үнэхээр сайхан байдаг.
Утсанд зурвас ирэн харвал хадгалаагүй дугаараас байх нь тэр. Гэхдээ энэ үг хэллэг угаас тэр ааш муут л байна.

'Өдөр 14 цагт *** ирээрэй! Аятайхан хувцаслаад! '

Хичээл тараад шууд явна гэвэл хувцсаа сольж амжих байгаа. Яг яах гээд уулзах гээд байгааг нь лавлах ч тэр яг хариу бичээч! Түүний дугаарыг ааш муут гэж хадгалчихаад сургууль руу орлоо.

"Багаар ажиллах ажил өгсөн байтал ганцаараа хийгээд л ирэх юмаа?"

Багш асуух бол би үл ялиг инээвхийллээ. Хүнтэй хамтарч хийхээр сэтгэлд хүрдэггүй юм л даа бас надад тусдаа уулзаад суух цаг ч гарахгүй. Багш их л дургүй байх ч хийсэн бие даалт минь таалагдаа бололтой өөр юм хэлэлгүй хүлээгээд авлаа.

Сургуулиас гарвал оюутнууд шуугилдан сургуулийн үүдэнд бөөгнөрчихсөн зогсож байв. Сонирхол татан ойртвол өнөө ааш муут маань машинаа налчихсан зогсож байх нь тэр.

Тэр юу ч үл хэлэн гарнаас минь татан машиндаа суулган хөдөллөө.

"Чи манай сургуулийг яаж мэдсэн юм?"

"Надад мэдэхгүй юм байхгүй! Бас би чамаас ах гэж хэлсэн байхаа!"

Нүдээ эргэлдүүлэн цонхоор харан сууна. 14 цагийн уулзалт нь их л чухал бололтой юм. Тэр их л дэгжин ганган харагдаж байна.

"Манай ээж аав хоёртой уулзана шүү! Юу ч асуусан би л хариулах болохоор дуугүй л инээмсэглээд толгой дохиорой!"

"Ойлголоо доо!"

Машиныхаа арын суудал дээр байх даруухан чамин даашинзыг над руу шидээд "наадхаа өмсөөд үс гэзгээ янзлуулаад гараад ирдээ!" гээд нэгэн нуугдмал байшингийн гадаа ирлээ.

Ad/ 👀

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now