Чамаас өмнө

28 0 0
                                    

Цахилгаан шатан дотор гар минь чичирч байгааг би мэдэрч үүнийг хэн нэгэн анзаарахвий гэж санаа зовсондоо гараа атган зогсож байлаа. 7 давхар 8 давхар цахилгаан шатны хаалга давхар бүрд зогсож хүмүүс буухтай зэрэгцэн дахиад л хүмүүс орж ирнэ. Цахилгаан шатны багтаамж 11 хүн гэсэн хэдий ч хүмүүс даац хэтэрсэн гэх дохио дуугартал чихцэлдэнэ. Маш их хүн маш бага орчинд түүний үнэр хамрыг минь сэтлэх гэж байгаа аятай үнэртэж байв. Дээшээ л харчихвал толгойгоо жоохон л өндийлгөчихвөл түүнийг харах хэдий ч зориг минь дутаж дэмий л гараа атгангаа толгой бөхийлгөн газар ширтэнэ. Чи зүгээр үү гэх танил бөгөөд хөндий түүний дуу сонсогдоход би үл ялиг толгойгоо дохив дуугарчих л юм бол харах л юм бол нулимс нь үерлэж магадгүй юм үгүй ээ үгүй дуугарчихвал түүнтэй харц тулгарчихвал би түүнийг мартсан гэж итгэсэн өөрөөсөө урвачихна битгий хар битгий дуугар гэж тархи минь надад хэлэх ч зүрх минь ганц удаа харчих ганцхан удаа мэдэрчих энэ боломж дахиад олдохгүй олдохгүй шүү гэх шиг. .

Гэсэн ч би түүн рүү харсангүй

12 давхарт цахилгаан шат зогсож хаалга нээгдэхэд би түүнийг орхин цахилгаан шатнаас гарлаа. Сая л нэг амьсгалаа гүйцэд авч чадах юм шиг болов. Би үсээ янзалж хоолойгоо засаад хөтөч гэсэн хэсэгт суух бүсгүй дээр очин Сайн байна уу би Ээлстэй уулзахаар ирлээ надад түүний өрөөг зааж өгч болох уу гэж эелдэг гэгч нь асуухад та цаг авсан уу хэмээн өнөөх бүсгүй компьютерээсээ харцаа үл салган асуув. Би цаг аваагүй л дээ гэхдээ Ээлс намайг 14 цагт ирээрэй гэсэн юм гэхэд сая л нэг над руу хараад өө та магадгүй Сүжон байх тэр таныг хүлээж байгаа намайг дагаад яваарай гэсээр суудлаасаа босон урд минь гаран алхалж эхэллээ. Улаан өнгийн хивс дэвсэж номин ногоон өнгийн хаалгуудтай уртаас урт хонгилоор бид алхаж гүйцэтгэх захирал Ээлс гэсэн хаягтай өрөөний үүдэнд ирээд бүсгүй хаалгыг зөөлөн тогшиж хатагтай Сүжон ирлээ гэж хэлэхэд хаалга яах ийхийн зуургүй нээгдэж Ээлс нүүр дүүрэн инээд тодруулсаар би чамайг ямар их санаваа миний хонгор Сүжон гэж чанга гэгч нь орилсоор өрөөнөөсөө гарч ирэн шууд л намайг тэврээд авахад би ч гайхсангүй чамтай дахин уулзах сайхан байна гэж хэлээд түүнийг ч бас тэврэв. Бидний энэ үйлдлийг ажиглан зогсож байсан хөтөч бүсгүй аяархан гэгч нь хоолойгоо засахад бид тэврэлдэхээ болив бүсгүй та кофе уух уу гэж эелдэгхэн асуухад Тэр кофе уудаггүй тул ус авч ирээрэй гэж Ээлс өмнөөс минь хариулаад би чиний талаар юуг ч мартаагүй байгаа шүү алив орцгооё гээд өрөө лүгээ буцан оров. Түүний өрөөнд ороход томоос том гэр бүлийн зураг урдаас минь угтав. Харц минь шууд л түүн дээр тусав цагаан сроочкон цамцаа нямбайлан өмссөн байх агаад энгэрийнхээ 3 товчийг товчлолгүй үлдээснийг нь хараад би үл ялиг инээмсэглэв. Би түүний энэ төрхөд дуртайгаа дахин санав дараа нь би харцаа Ээлс дээр тусгав номин ногоон өнгийн даашинз өмсөөд эрхэмсэг гэгч нь нэг гараа түүний мөрөн дээр тавьжээ. Тэдний хуруунд хуримын бөгж нь гялалзаж гарсан байх ба түүний хөлийн хажууд бяцхан Нини энэ бүхнээс залхсан аятай хошуугаа унжуулан суусан байх нь ямар эгдүүтэй харагдана гээч тэдний зураг руу ширтэж байгаа намайг Ээлс ажигласан бололтой Нини их том болсон шүү ганцхан жил болсон хэдий ч тэр их өөрчлөгдсөн чамайг үргэлж л асуудаг юм чи суу л даа гээд яриагаа өөрчлөн би чамайг буцаж ирээд надтай шууд л холбоо барих байх гэж бодсон юмсан тэгсэн чи бүр надад юу ч хэлэлгүй ирээд 3 сар болчихсон байдаг би тэр өдөр Вернонтой таараагүй бол чамайг ирснийг ч мэдэхгүй шантраад сургуулиа хаячихсан байна гэж бодоод сэтгэлээр их унах байлаа шүү дээ чамд ямар нэгэн зүйл болоо юу би чамайг гомдоосон юм уу гээд л ар араас нь үргэлжлүүлэн ярина. Үгүй дээ би чамд гомдоогүй шүү гомдохоор зүйл ч болоогүй харин ч би чамд маш их баярладаг гэж хэлээд би инээмсэглэв. Тэгвэл яагаад надад ирснээ мэдэгдээгүй юм бэ чи гэнэт л явчихсан дараа нь гэнэт л ирчихсэн байна гэхдээ явснаа хэлсэн ч ирснээ хэлсэнгүй гээд тэр гомдонгуй дахин асуухад би юу гэж хариулах талаараа бодохтой зэрэгцэн хаалга аяархан тогших чимээ гарч хөтөч бүсгүй ус аван орж ирэв. Би уснаас удаан гэгч нь нэг балгаад би сургуулиа төгсөх хэрэгтэй шүү дээ гээд үл ялиг инээмсэглэх аядаад ирснээсээ хойш маш их завгүй байлаа холбоо бариагүйд намайг уучлаарай би байр олох хэрэгтэй бас цагийн ажил хийж дээр нь дахиад ч ажил хайж байгаа гээд мөрөө хавчин түүн рүү харахад тэр яриаг минь нухацтай гэгч нь сонсон сууна. Би яриагаа үргэлжлүүлэн Вернонтой хамт амьдарч байгаа ч асуудлууд их гарах юм чи мэднэ дээ гээд би нүдээ эргэлдүүлэхэд юу гэх гээд байгаа минь ойлгосон бололтой Ээлс шоолонгуй инээв. Бид үргэлжлүүлэн ярилцсаар хэдэн цаг өнгөрснийг ч анзаарсангүй хаалганы гаднаас ээж ээжээ гэж орилох чимээгээр бидний яриа дуусаж гаднаас Нини гүйн орж ирэх нь тэр. Тэр намайг харснаа нүдээ том болгон гайхах баярлах нь зэрэгцэж байгаа бололтой амаа ангайж хэсэг зогсоод чангаар Сүжон Сүжон чи ирчихсэн байна гэж баярласан хоолойгоор чангаас чанга орилон шууд л гүйж ирээд бяцхан гараараа хүзүүнээс минь чангаас чанга тэврэн зуурав. Би ч түүнийг хариу тэврээд гараа суллаарай гэж аяархан шивнэхэд тэр хүзүүгээр минь тэвэрсэн гараа суллаж би түүнийг тэврэн өвөр дээрээ суулгав. Бяцхан хатагтай Нини ямар том болоо вэ гэж намайг хэлэхэд түүний нүд гэрэлтээд л ирэв тэр энгэрт минь нүүрээ наагаад би таныг маш их санасан шүү санаад л байсан гэж амандаа бувтнаснаа одоо би ганцаараа унтаж чаддаг болсон гэж хэлэн өөрийнхөө том болсноо илэрхийлээд амжив. Би түүний үсийг илэнгээ би ч бас чамайг санасан шүү Нини гэхэд та одоо явахгүй гэж амла гээд тэр хошуугаа унжуулан улам илүү энгэрт минь шигдэнэ. Бидний байдлыг харан суусан Ээлс хонгор минь Сүжон эгч нь бидэнтэй хамт байна гэж итгэж байна гэж үг нэмэрлэв. Надад үнэндээ хэлэх үг олдсонгүй хий дэмий л яах учраа үл мэдэн хариу хэлэлгүйгээр зүгээр л Нинигийн үсийг элбэн суулаа. Өрөөг анир чимээгүй бүрхэхүйд хаалга дахин нээгдэж тэр ороод ирчхэв. Нини анир чимээгүй эвдэн ааваа гэж чангаас чанга хашигран өвөр дээрээс минь хурдлан буугаад түүн дээр гүйн очиход тэр ч Ниниг дээш өргөн тэврээд миний амьдралын од гэсээр хацар дээр нь үнсэхүйд Ээлс ч тэдний хажууд очин түүнийг налан зогсов. Энэ дүр зураглал яг л анх энэ өрөөнд орж ирэхдээ харсан тэдний томоос том гэрэл зураг нүдэн дээр минь амь орж буй санагдан сэтгэлийг минь уйтгар гуниг бүрхэн авч нүднээс минь золтой л нулимс урсчихсангүй. Тархинд минь олон олон бодол эргэлдэхтэй зэрэгцэн түүний хоолой үл ялиг сонсогдоход би бодлоо цэгцлэн түүн рүү харлаа. Удаан уулзсангүй шүү гээд тэр инээмсэглэв. . .

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 14 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Үргэлж чиWhere stories live. Discover now