Виллиам үнэхээр тэр юм ярьдаггүй захирал залуу бол яах вэ? Яаж би нүүрийг нь харах болж байна аа?

Түрүүнээс хойш залгасан түүний дуудлагыг авах зориг надад байсангүй. Би яаж ийм тэнэг байдалтай уулзах юм?

Ер нь анхнаасаа л дэмий эхлүүлсэн байна! Түүнээс харилцаагаа таслах хэрэгтэй бололтой... Бүх зүйлийг дуусгъя!

Хормын өмнө хүрэх хүсэлгүй байсан утас руугаа зориг шулуудан зурвас хэсэг рүү орсон юм.

'Орлого: 1.000.000$'

Энэ зурвасыг хараад би ер нь яг юутай орооцолдсон эсэхээ бодож суулаа. Энэ бүхэн анхнаасаа зөв байсан уу? Юу ч хийгээгүй мөртлөө их хэмжээний мөнгө авах... Энэ бол аюул.

Надад түүний шилжүүлсэн анхны мөнгө нь 500$ байсан. Гэтэл одоо юун баахан тэг вэ??

Виллиамын дуудлага цочоох шахам орж ирлээ. Сүүлдээ түүний дуудлагаас ч айх шиг. Одоо бол ярина гэхээс айж байна. Хэчнээн баян байлаа ч ямар эрүүл ухаантай хүн над шиг амьтан руу ийм хэмжээний мөнгө шилжүүлэх юм?

Дуудлага тасарсны дараа зурвас ирлээ.

  - "Дахиад залгахад авахгүй бол үхнэ гэж мэдээрэй"

Зүрх савлаад яахаа мэдэхгүй шууд л орноосоо боссон юм. Дөнгөж саяхан нарийн боовны газарт л аргадах маягтай, эвээр харьцаж байсан энэ хүн гэнэт ийм зурвас явууллаа гэж үү?

Дахин нэг дуудлага. Энэ удаад би ч дуулгавартайгаар шууд хариу өгсөн юм.

"С...сонсож байна"

Утасны цаанаас хэсэг чимээгүй байснаа "Яагаад уур хүргээд байгаа юм бэ? Дахиж битгий ингээрэй~"

Гэнэт л эелдэг болчихлоо... Би ч аль болох тайван байхыг хичээн "Уучлаарай"

"Зүгээр дээ, ганц удаа юм чинь. Харин дараагийн удаа ингэж зөрөөд байх юм бол зохих шанг чинь хүртээх болно шүү. Одооноос ойлголцож эхэлье"

"Надад мөнгө хэрэггүй ээ" хэмээн зоригтой хэлэхийг хичээлээ.

"Өө? Мөнгө хэрэггүй хүн гэж байдаг байх нь ээ?"

"Тийм ээ, би өөрөө ажил хийдэг"

"Тэрний оронд өөр хамгаалалт сайтай байшинд орвол ямар вэ?"

"Юу?"

Гэнэт өрөөний цонх тас няс хийн хагарсанд чанга орилсоор доош суулаа. Гараа чичигнүүлэн дээш өндийгөөд харахад тоосго болон тоосготой бэхэлсэн жижиг хайрцагтай зүйл байв.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now