Хэсэг сурагчид ороод гарсны дараа миний ажлын цаг ч дууссан юм. 3 цаг ажилладаг бас төвөөс жаахан хол болохоор тийм ч их хүн үйлчлүүлээд байдаггүй. Жинхэнэ амар амгалан!

Захирал маань их нүдэнд дулаахан Япон эгч байдаг. Тэр надад үнэхээр сайн ханддаг шүү.

"Би одоо харьлаа. Та ч бас эрт хаагаарай"

"Болгоомжтой хариарай" хэмээн гарт минь савласан жижиг бялуу атгуулав. Би ч энэ хүний буянаар сайн таргалж байна шүү.

Гэртээ орж ирэхэд л хамаг биеийн ядаргаа арилах шиг болно. Цүнхээ буйдан руу шидээд, орон дээрээ ханарч унахад утсанд зурвас ирлээ.

  - "Хүлээсээр байгаа шүү^^"

Бурхан минь! Би одоо яах уу? Юу ч бэлдээгүй шдээ.

Амаа даран босож зогсоод хоёр тийшээ холхилоо. Ямартай ч үсээ задгай тавиад уруулаа өнгөлчихье.
Ахх эртхэн нүүрээ будаж сурах минь яав даа! Оюутан хүн байж!

Толинд өөрийгөө өнгөц жаахан янзлаад зоригоо чангалан амьсгаа авав. Тэр ч бас өөрийгөө харуулах юм чинь зүгээр ээ~ мэдээж тэр хоолой шигээ тийм ч сайхан залуу биш байх.

Хвүү! Дуудлага дээр шууд л дарж орхиод орон дээрээ суув. Дэлгэцэн дээрх өөрийгөө харахад бас ч гэж гайгүй ээ.

Дуудлага эхлэн секунт явж эхлэхэд зүрх хэмнэлээ алдан хурдан цохилно. Гэхдээ түүний дүрс алга...

Өөдөөс зүгээр л тас хар дэлгэц угтаж авсанд түүнийг камераа нээгээгүй талаар сануулах гэж оролдсон ч ичээд ярьж чадахгүй нь.

"Хөөрхөн харагдаж байна"

Ахх яах вэ? Инээмсэглэх үү? Ичиж үхэх нь!

Ичсэндээ зөөлхөн инээмсэглээд толгой дохилоо. Зөвхөн өөрийгөө хараад байхаар ямар эвгүй юм бэ...

"Нөгөө... та яагаад царайгаа харуулахгүй байгаа юм?"

"Одоохондоо миний царай нууц байж байг, хонгор минь"

"Аан... за"

Тэр хариу хэлэхгүй байна. Намайг хараад байгаа юм байх даа? Гуйя зогс...

"Чиний биеийн зарим нэг хэсгийг хармаар байна, зөвшөөрнө биз дээ?"

Юу? Яавал дээр вэ? Би түүнийг яг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Түүний талаар юу ч мэдэхгүй байж биеэ харуулна гэж үү? Тэр гаж донтон байгаад өөр зөндөө олон хүмүүстэй намайг харж байвал? Эсвэл бичлэг хийж байвал?

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now