Явуулсан холбоосоор нь орж, утсандаа суулгах явцад болих талаар хэд хэдэн бодол орж ирсэн ч одоо яая гэхэв. Зоёын хэлснээр ЗҮГЭЭР Л ХӨГЖИЛДЬЕ.

Суулгалт дуусснаар дотор орж бүртгэл үүсгэх хэсэг дээр дарав.

Нэр? Мэдээж хэн нь ч жинхэнэ нэрээ тавиагүй байх... Толгой хоосорчихлоо! Зүгээр 'Бла Бла' гэчих үү?

Толгойгоо гашилгаж суухад цонхны цаанаас болжмор жиргэхэд сайхан санаа орж ирсэн юм. Амьтны нэрээр нэрэлчихье!

Тэгвэл... Тагтаа? Хэрээ? Эсвэл уух зүйлээр нэрлэх үү?

Бүлээн сүү? Хүйтэн кола? За хамаагүй ээ! Анхныхаараа 'Бла Бла' гээд л нэрэлчихье.

Төрсөн он сар, хүйс асуусны дараа хувийн мэдээлэл рүү орж байгаа бололтой.

'Өдрийн мэнд, Бла Бла! Таны хувийн мэдээллийг зөвхөн тус апп хөгжүүлэгчид харах боломжтой учир эрсдэл гарахгүй. Зөвшөөрч байвал тус товчин дээр дарж доорх талбарыг бөглөнө үү'

Ийн утасны дугаар, дансны дугаар, тухайн хаягийн нууц үгээ үүсгэснээр апп руу нэвтэрсэн юм. Хачирхалтай нь дансны дугаараар яана гэж?

'Бүртгэл үүсгэгдлээ'

Дотор ороход хүмүүсийн хаягт ихэвчлэн хийх дуртай зүйлс, танилцуулга, нүүр гараагүй зургууд багтажээ. Хэн ч намайг танихгүй юм чинь жаахан тоглоно оо~

•Танилцахыг хүсэж байгаа хүн?
'30-с дээш насны, 180-с дээш өндөртэй, булчинлаг, царайлаг залуустай танилцана. Над руу бичээрэй, кисс'

•Таны тухай?
'Хөөрхөн, ухаалаг, халуухан'

Бурхан минь! Халуухан гэдэг үг анх удаа ашиглаж байгаа учраас жаахан эвгүй л юм. Зоё юу болж байгаа бол?

•Хийх дуртай зүйлс?
'Шөнийн цэнгээний газар орох'

•Bio
'Ганцаардсан сэтгэлийг минь тайтгаруулах хайр хүсэж байна'

Бүгдийг нь бодолд орж ирснээрээ л шууд бичсэн ба нүүр зурагтаа зурмал эрвээхийний зураг хийлээ.
2 минут өнгөрсний дараа хэн ч над руу бичсэнгүй... мэдээж миний бичсэн шиг төгс залуу энэ апп дээр байхгүй л байх л даа.

'1 шинэ зурвас'

Мэдэгдлийг хараад бушуухан дарж орхилоо. Хэн, юу гэж бичсэн бол?

"Надтай хийхийг хүсэж байна уу?"
/Бэлэг эрхтэний зураг хавсаргах/

Нүдэндээ итгэсэнгүй бушуухан блоклож орхилоо. Зүгээр гаж донтонгуудын үүр юм биш үү?

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now