Хэн юм бол?

4 0 1
                                    

Математик ямар залхуутай болохыг би мэдэх ч өнөөдрийнх шиг залхуутай байсан үеийг санахгүй юм байна. Гурвалжны нэг талыг олох ямар хэрэгтэй гэж хэмээн хэнэггүй гэгч нь сууна.

Дэвтэр дээрээ өөрийнхөө нэрийг өөр өөрөөр бичиж сууж байхад багш намайг дуудна. "Жон Гунжи босоод энэ бодлогыг бод".

Өө хар дарсан зүүд гэж. Босоод самбар дээр гарч хий дэмий л бодох гэж байгаа хүн шиг зогсоно. Математикийн охин тэнгэр минь надад туслаач гуйж байнаㅠ.ㅠ

Багш ч намайг харж тэсээгүй бололтой халаглан суу гэлээ. "Маргааш эцэг эхээ аваад ирээрэй. Ирэхгүй бол асуудал үүснэ шүү"

Хамаг арьсаа хумин яаж аав ээжийг ирүүлэхгүй байх тухай бодсоор. Одоо л ахын хэргийг гаргана. Муу тэнэг үнэг нэг ч гэсэн надад тус болоосой гэж бодоод ах руу залгах шийдэлд хүрэв.

Хичээл тараад ах руу шууд л залгав. Утсаа огт авсангүй. Дахиад залгав. Дахиад л авсангүй.

Бөөн юм болж утсаа авав. Уур хүрч байгаагаа үл хайхран аль болох хөөрхнөөрөө -Ахаа та гэртээ ирэхгүй юм уу? Таныг Гунжи нь зөндөө зөндөө их санаж байна.
гэхэд өөдөөс
-Ямар хэрэг тарьсаныг чинь мэдэхгүй ч очихгүй
гээд тасалчихлаа.

Муу үнэг. Сонин үнэг. Хачин үнэг. Өөдгүй үнэг. Хадны мангаа. Балиар мангаа. Тэнэг мангаа. Хөгийн тэнэг хадны мангаа.

Түүнийг амандаа зүхэн гэрийн зүг алхана. Ээж аавыг багштай уулзуулж болохгүй юмсан. Энэ сард 2 удаа дуудуулчихаад одоо дахиад ир гэнэ ээ гэвэл ч намайг ална даа.

Үхэх гэж байгаа аятай муухай царайлан гэртээ орвол ээж жимс хэрчиж байв. Ээж надтай мэндлэх ч үгүй "Ах чинь ирчихсэн жимс аваачиж өгчхөөд ир" гэлээ. Хүүе ээ яасан сайхан мэдээ вэ гэж бодоод жимсээ аваад шатаар дээш гүйхээрэй шахуу ахын өрөөрүү оров.

Ороход ах арагшаа харчихсан сууж байлаа. Би шууд л үг хаяна. "Ирэхгүй гэсэн хүн хаана байгааг хараач ээ" гэхэд намайг ирсэнг сая л мэдсэн аятай эргэж харна.

Байз даа. Хэн бэ? Тархи ч бодож дуусаагүй байхад ам минь түрүүлж хөдлөөд "Та хагалгаа хийлгэчихсэн юм уу?" гээд асуучихлаа.

Яг тэгж тэрнээс биш ахын өрөөнд ийм царайлаг хүн сууна гэж юу байхав.

Хэсэг чимээгүй байсан уур амьсгалыг хэн нэгэн "Өө бяцхан чөтгөр" гэсэн хоолой эвдээд хаячихлаа.

Дахиад байз даа ахын хоолой? За яаж дээ гээд эргээд харвал ах дүрээрээ зогсож байв. Тэгвэл энэ ах хэн юм?


Өөрийнхөө дуртай манхуанаас санаа аван энэхүү short story-г бичихээр шийдлээ. Тэгээд та нар маань тэр манхуаг уншаад үзээрэй бас кино нь ч байгаа шүү. Заа тэгээд уншсанд баярлалаа^^

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 12, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Нуугдмал хайр|KYS♡|Where stories live. Discover now