#

Жон ахлахтай яаж танилцах вэ? Кино хамт үзье гэвэл ... бас арай ч биш юм аа. Нээрээ надаас юу асуух гэж байсан юм бол кафед американо уунгаа бодолд дарагдан сууж байтал Жүхи эгч инээсээр орж ирээд
"Юүри баяр хүргэе. Чи Ким Мингюү гүйцэтгэх захирлын нарийн бичиг болсон гэнэ ээ"
"Юу? Би юу? " долоовор хуруугаараа өөр лүүгээ заан итгэж ядсаар асуухад
"Тийм ээ. Юүн ахлах өөрөө чамайг санал болгосон гэсэн"

Би өмнөх насандаа Юүн Жонханд ямар гэм нүгэл хийчихсэн болоод намайг ингэж шийтгээд байгаа юм бэ? Би ингээд 7 хонохгүй халагдах юм гэж үү.
"Наад царай чинь яасан бэ? Юүри баярлахгүй байгаа юм уу? Чи үндсэн ажилтан болсон"
"Аан 7 эсвэл 1 хоног. Азын сахиус аваад ч нэмэр байсангүй" ширээгээ дэрлэн хэвтэж байтал Сынгван ах цаана кофены машинаа цэвэрлэнгээ цаанаас "Чи авсан сахиусныхаа тоогоор бол бараг Ерөнхийлөгч болохоор болсон доо "
"Удахгүй үр дүн гарна гээд байхад "

Хөлөө зөөж ядсаар нарийн бичгийн тасагт орж иртэл энд тэндээс цаасан салют буудуулан Юүн ахлах дунд нь бялуу бариад зогсчихсон
"Үндсэн ажилтан болсонд баяр хүргэе Со нарийн бичиг"
"А.аан за баярлалаа. Их гэнэтийн л явдал ... бэлэн биш байхад " сахиусан тэнгэр шиг царайлсан өөдгүй чөтгөр.
"Одоо хайрцагтаа эд хэрэгслээ хийгээд Ким захирлын өрөө рүү яваарай. Одоо шууд ажилдаа орно гэсэн" гээд том шар цаасан хайрцаг миний ширээн дээр орхичихсон байлаа. Яг халагдаж байгаа юм шиг санагдаад байна эргэлзээгүй. SVT групп миний мөрөөдлийн компани бас Жон Вонү миний мөрөөдлийн залуу ... байсан юмсан гэж бодсоор хайрцагаа хоёр бариулаас нь барин газар шүргэх шахам барьсаар орж ирлээ. Нэг өөрийгөө зоригжуулчихаад дотогш ороод бөхийн "Сайн байна уу? Намайг Со Юүри гэдэг. Өнөөдрөөс таны нарийн бичгээр ажилна" гээд дээш хартал
"Ким Мингюү. Цаашдаа Со нарийн бичигт найдаж байна"
"Баярлалаа Ким захирлаа"

Өрөөнөөс нь гараад хаалгыг нь налан хэсэг зогслоо. Төсөөлснөөс сайн хүн л байна даа. Цуу яриа ч үнэхээр цуу яриа бололтой шүү. Ийм байвал үндсэн ажилтан ч болоод цалин сайтай байх нь ээ. Би юунд нь айсан юм бол оо. Ширээгээ янзалчихаад сууж байтал дотуур холбоогоор Ким захирал залгаад
"Сүүлийн таван жилийн компанийн үйл ажиллагааны тайланг нэгтгээд явуулаарай өнөөдөртөө"
"О.ойлголоо Ким захирлаа"
Утсаа тасалчихаад хаалга гөлрөн сууж байгаад хацраа алгадан
"Сая өнөөдөр гэсэн үү? " бурхан минь ажил тарахад хэдэн цаг дутуу байгаа билээ дээ? Ийм болохоор л Чоно шиг гэдэг байх нь цуу ярианы 80% үнэн гэдэг үг ч тоглоом биш бололтой. Өдөржин ажлаад сүүлдээ толгой ч эргэх шиг болон ширээгээ дэрлээд сууж байтал урд лаазтай кофе тавиад
"Их шаргуу ажиллаж байна шүү. Үндсэн ажилтан болгосонд талархаад хэрэггүй дээ"
"Юүн ахлахаа"
"Нэг л баярласан харагдахгүй байх чинь сэтгэл дундуур байна уу? "
"Үгүй дээ" удахгүй халагдах хүн ийм байх нь аргагүй гэдгийг мэдээд албаар ингэж асууж байгаа нь бүр инээдээ барьж байгаагаас нь мэдэгдээд байна.
"Тийм дээ. Баярлаад яахаа мэдэхгүй байгаа байлгүй. Оройн хоолонд нэг даагаарай Со дадлагажигч" гэснээ амаа хаагаад "Одоо Со нарийн бичиг гэх хэрэгтэй "
"Та боломжтой үедээ хэлээрэй ахлахаа"

Ариун цэврийн өрөөнд Минжитэй хамт будгаа сэргээнгээ
"Минжи чи сонссон уу? Ким захирал компанийн гол моделыг өөрчилнө гэсэн" гэтэл сормуусаа будаж байснаа гараа хөдөлгөн зовхи хэсэгтээ будгаараа зураас татаад
"Юу хэнээр? Хөөх анхны ажил нь модел солих гэж үү?"
"Тийм ээ би бас гайхсан. Сонгосон модел нь Юүмин. Галзуу байгаа биздээ "
Минжи амаа даран нааш том нүдлээд "Жинхэнэ viral болоод байгаа модел Юүмин үү? Хөөе Юүри галзуурмаар юм бэ?  "
Бид хоёр алгаа нийлүүлэн
"Хоёулаа Юүминтэй уулзах нь"
"Тэгээд л Ким захирлыг хүлээн авах ёслол дээр Юүмин ирсэн юм байна "

A/n: Бараг баттай боллоо доо 😂

Je hebt het einde van de gepubliceerde delen bereikt.

⏰ Laatst bijgewerkt: Mar 11, 2023 ⏰

Voeg dit verhaal toe aan je bibliotheek om op de hoogte gebracht te worden van nieuwe delen!

IT JEON /JWW/Waar verhalen tot leven komen. Ontdek het nu