Шүүхийн өрөөнд

44 9 0
                                    

Раяли

"Гараад ирээ, би чамайг хоолоор дайлья." гэж тэр хэлэхдээ миний хажууд өвдөглөлөө. Тэгээд орны доогуур тонгойгооход бид хоёрын нүүрний хооронд хэдхэн см зай байсан юм.

"Би хоёулаа дахиж уулзанаа гэж хэлээ биз." гэж хэлэхдээ тэр нүүр дүүрэн инээмсэглэж байлаа. Намайг орон доороос гарахад тэр татан босгов.

"Би чамайг мэдэхгүй."

"Намайг Мэл Гловер гэдэг. Мэл, Анкора хотын хунтайж." би улам бүр асуудал тарьж байгаагаа мэдэж байлаа.

"Харин таныг хадагтай?"

"Раяли, Раяли Жонсон."

"Танилцсандаа таатай байна." гэж Мэл хэлэхдээ миний гарыг үнслээ. "Та намайг болгооно уу." гээд миний гараас хөтлөн өрөөнөөс гарлаа. Би үгүй гэж хэлж чадсангүй. Үнэхээр тэр хунтайж юм бол, яах ёстой юм болоо? Би бурхан шиг жүжиглэж чадах болов уу даа. Мэл эсвэл аль хэдийнэ намайг хүн гэдгийг мэдсэн байх. 

Тэр намайг өөрийнхөө өрөөнд орууллаа. Тэнд ширээн дээр зассан хоолнууд байв. "Гэртээ байгаа юм шиг зооглоорой, хадагтай." 

"Зүгээрээ, би өлсөхгүй байна."

"Энэ хүсэлт биш ээ, тушаал хадагтай."

Би ширээн дээр очиж суухдаа юу ч надаас битгий асуугаасай гэж би найдаж байлаа.

Мэл ч надтай хэсэгтээ ярьсангүй. Тэр намайг хоолоо идэг гэсэн шиг цонхруу харан над руу нуруугаа харуулан зогссоор байлаа. Хэсэг хугацааны дараа над руу эргээд

"Робин шиг бурхан яагаад чамд татагдсан нь их сонирхолтой." гэх нь тэр. Би золтой л хоолондоо хахчихсангүй.

 "Юу?"

"Диваажингийн арлын охин тэнгэрүүдийг гүйцэхгүй ч та хүн гэхэд их үзэсгэлэнтэй юм."

"Хоолоор дайлсанд баярлалаа, эрхэм дээдсээ. Би одоо явалгүй болохгүй нь." гэж хэлээд намайг өрөөнөөс гарахаар завдахад

"Юунд ингэж яарав, хадагтай, та надад талархсан ч гүй." гэж намайг татан зогсоолоо.

"Үнэхээр их баярлалаа, би таны сайхан сэтгэлд талархаж байнаа."

"Та надад арай өөрөөр талархаж болох уу?"

"Юу?"

"Надад нэг тус хүргэхгүй биз?" гэж хэлэхэд түүний нуруунаас далавч нь гарч ирч байсан юм. Миний хариуг ч сонсолгүй намайг тэврээд онгорхой цонхоор нисэн гарлаа. Би унахгүйн тулд Мэлээс байдгаараа зуурч, харин тэр миний энэ үйлдлийг ямар нэгэн байдлаар өхөөрдөм гэж хүлээж авсан мэт инээмсэглэсээр байлаа. 

🦋THE GOD🦋 [completed] PART 1 -Миний Бурхан-Where stories live. Discover now