Өлсөхгүй байна уу?

Start from the beginning
                                    

"Би эрхэм дээдсийн туслах нь байгаа юмаа. Хэйдэр гэдэг. Та надад итгэж болно" гэснээ хоолойны өнгөө намсгаад "Би таныг хүн гэдгийг мэднэ. Бас таныг өнөөдөр эндээс авч гарах хүн байгаа юм." гэж шивнэлээ.

"Юу, баяртай ч гэлгүй явах юм уу?"

Хэйдэр их эелдэг хүн байлаа. Надад зориулж захаас шинэ хувцас авсан байсан ба би нөгөө өрөөнд нь орж тэдгээр хувцсыг өмсөв. Гэхдээ Робины өгсөн алчуурыг солихыг хүссэнгүй. 

"Та их үзэсгэлэнтэй юмаа, хадагтай Раяли."

"Баярлалаа, таны эелдэг занд" гэж намайг хэлэхэд Хэйдэр санаа зовсон байдалтайгаар ярьж эхэллээ.

"Манай дээдсийг үнэхээр уучлаарай, тантай зохисгүй харьцсан бол..."

"Робин уу?"

"Тиймээ, тэр хүмүүст үнэхээр дургүй. Түүнийг жаахан байхад судалгаа хийж байсан хүмүүс барьж аваад аймшигтайгаар тамалж байсан юм л даа."

Юу, надад шууд л аавын лабораторийн дүр зураг орж ирэв. Тэр хүү Робин байсан... "Түүнд юу тохиолдсон юм бэ?"гэж би удаанаар асуусан ч бид хоёрын яриа хэн нэгний хоолойгоо засах чимээнээр тасалдаж бид хоёул хаалганы зүг эргэлээ. Робин илт дургүйцсэн байдалтай зогсож байлаа. 

"Нэртэйгээр нь та хоёр голдоо цай авчираад уугаач одоо!" гэхэд Хэйдэр тушаал авсан нохой шиг л толгойгоо доошлуулан хойшоо нэг алхав. 

"Одоо болтол яваагүй энд юугаа хийгээд байгаан?" гэснээ хуртайгаар бид хоёрын зүг алхлаа. Би түүнийг аяархан хараахыг сонссон. 

"Хадагтайг унтаж байхад нь сэрээж чадсангүй, өршөөгөөрэй, дээдсээ."

Робин цаад талын нээлттэй хөшгийг хүчтэй хаагаад бид хоёр луу эргэхдээ гараа нүднийхээ голд барьлаа. Тэгсэнээ маш тайвнаар ийн хэллээ.

"Нэгэнт үүрээр хүнгүйд гарч чадаагүй юм бол, үдийн үед хойд хаалгаар гар. Ээлж солигдохын өмнө цэргүүд хоолондоо яарч, нэг их шалгадаггүй юм. Түүнд үнэртэй ус аваад өгчих. Боомт дээр очоод Венус13 -т суугаарай."

Тэгсэнээ дахиж үг хэлсэнгүй. Шууд өрөөг орхилоо.

Би өрөөнд үд хүртэл ганцаараа байх болов. Робинд үнэхээр одоо надаас болж үүссэн асуудал хэрэггүй. Гэхдээ бас тэглээ гээд зүгээр гөлрөөд суугаад байж чадсангүй. Номын тавиур луу нь очиход миний мэддэг хэлээр бичсэн ном байсангүй. 2,3 цагийн турш цаг нөгцөөх гэж эргэлдсэн ч одоо гэдэс өлсөж эхлээд байлаа. Тэгээд хотод юу болж байгааг сүүлийн удаа харахаар цонх руу дөхлөө. Хэнд ч харагдахгүйгээр хөшигний завсраар нүдээ оруулан харахад, тиймээ, өнөө л үзэсгэлэнтэй хот.

Би доор байгаа хүмүүсээс эхлээд хясааны эсрэг талд амьдарч байгаа хүмүүсийг нэг нэгэнгүй ажиглалаа. Энэ нь хамаагүй сонирхолтой байв. Гэтэл...Гэтэл...

Би хэн нэгэн танидаг хүний царай олж харсан юм. Нэрийг нь мэдэхгүй ч алтан шаргал үстэй залуу. Хясаан ордны нөгөө талын цонхоор над руу хараад зогсож байлаа. Гартаа хундагатай зүйл барьсан ба намайг өөр лүү нь харж байгааг мэдэж байх шиг.

Тэр над руу хөмсгөө өргөөд тэгснээ хундагатай гараа тулгах гэж байгаа юм шиг дээшээ өргөлөө. Би ч хөшгийг сайтар хаагаад орон доор нь орохоор шийдсэн юм.

"Хог, хог, хог! Би Робинд тэр хүнтэй хясааны ард байхдаа таарсан гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй байсан юм. Одоо..."

Хаалга онгойлоо. Би түүний гоёл чимэглэл болсон өмдний хормойноос нь шаргал үстийг орж ирсэнийг ойлгов. Би баригдахгүйн тулд амьсгалаа дарлаа.

"Хөөрхөн хадагтай, сайн уу?... " түүний хөлийн чимээ өрөөг тойрон сонсдоно. Тэр наашаа алхаж байна.

"Та өлсөхгүй байна уу? Би таныг хооллох уу?"


🦋THE GOD🦋 [completed] PART 1 -Миний Бурхан-Where stories live. Discover now