♤2

2 1 0
                                    

2022.11.25

Ойрын үед би нэг л биш байна. Хичээл завсарлав уу үгүй юу хаалга гөлрөөд байдаг болчихлоо.

Нэг л юм хүлээгээстэй. Яг юу гэдгийг нь санахгүй байгаа ч чухал юм болох ёстой юм шиг санагдаад байв.

Хаалга онгойлоо~

Харцаа салгаж чадсангүй. Хөндлөнгийн хүн харвал намайг татаад байна уу гэмээр. Миний нүдээр бол хаалга онгойх тэр үйл явц яг л хэдэн арван жил шиг удаан санагдав.

Бариул нь удаанаар доошоо дарагдаж, түгжээ нь мултран таг~ хийх чимээ хүртэл яг л төгөлдөр хуурын нот шиг сонсогдлоо.

Эцэст нь хаалга чихран дэлгэгдлээ...

Юу хүлээснээ мэдэхгүй ч өөрийгөө сэтгэлээр унахаа мэдрэв.

Аашш даан ч хамар цоргиод байсан юм. Математикийн багш байж л дээ.

Бүтэн 90 минутын турш багш биднийг гайхалтай хүчит аурагаараа уйлуулах шахав.

Гадуурх хүрмээ тайлаад дан цамцтай үлдэхэд нь гараад гүйчихмээр л санагдав. Багшид хамар гэж хоёр нүх байдаг л болтой. Эсвэл өөрөө хамраа бөглөчихөөд биднийг хорлох гэж албаар...

Гоомоо юм бодсоор байгаад ашгүй хичээл завсарлав.

Зүгээр чимээгүй л гарна биз дээ. Бас хүн өдөж чадаж байгаа юм шүү.

"Та нарыг ирээдүйн эх орноо авч явсан, ухаалаг, хөдөлмөр ч, том том хүмүүс болно гэж би бол бодохгүй байна аа. Гэхдээ ирээдүйд хүүхэд чинь хичээлээ асуухад мэлэн хойлог царайлаад сууж байдаг эцэг, эх болгомооргүй байна шүү дээ. Ядаж л та нар хүүхэддээ хүрдийг нь заагаад өгчихдөг байгаасай л гэж хүсээд байгаа юм. Энэ л одоо миний багш болсон хүсэл, зорилго юм даа"
гэсээр их л мундаг хүн гарч явав.

Яасан зайлчихсан зорилго гэхээрээ?

Хамгийн ярвагар дээрээ тавьчихсан хамраа сартайлгаад сууж байтал Жунин сүр сар хийсээр ороод ирэв.

Тэр дор нь шууд л харцаа өөрчилж poker face дээрээ тавив.

Хэд хоног харагдахгүй байхад нь санаа зовоод уулзахыг хүсэж байсан ч ингээд ороод ирсэн бушуухан газар доогуур орохыг хүсэв.

Аашш нүүрээ буддаг байж. Үсээ задлачих уу? Шүдэн завсар хоол орчихсон байхвийдээ ч гэж бодох шиг.

Галзуурч байх шив Нана.

Надруу хараасай. Намайг анзаараасай. Над дээр ирээсэй. Урьдных шигээ хүрч ирээд гарнаас атгаасай.

Гэнэтхэн надад юу тохиолдсоныг мэдэхгүй ч түүнд дургүй байхаа больсон гэдгээ л маш сайн мэдэж байв. Бүр бодлоос минь салдаггүй хүн болчихсон байх гэж.

Гэнэтхэн дотор харанхуйлах шиг болов. Тэр ангийг тойруулж харсан ч намайг анзаарсан ч үгүй хөвгүүдтэй хэлхэлдээд инээлдсээр гарч явав.

Надад бүх зүйл шинэлэг байв. Үерхэл, шохоорхол, дурлалын жижигхэн хэлтэрхийнээс амсаж үзсэн минь энэ байсан юм.

Энэ миний хувьд их идвэл таргалах амттан шиг, удаан тогловол донтох тоглоом шиг, цээжлэхийн тулд байнга үзмээр кино шиг... за мэдэхгүй ээээ

Анх удаа л хэн нэгнийг хүлээж, анх удаа л хэн нэгэнд хөөрхөн харагдахыг хүсэж мөн төгс аниулахдаа өвдөлт мэдэрсэн минь ч анхны удаа байв.

Энэ надад тааламжтай бас хогийн байгаа ч би айж байна.

Живчих юм шиг...

PeachesWhere stories live. Discover now