Анхны бодол- Дамиан

23 1 0
                                    

Үгүй ээ... Миний цаг улам богиносож байна... Өнөөдрөөс эхлээд сүүлчийн хичээлийн жил эхэлж байгаа. Хүлээж чадахгүй нь ээ... Хэрвээ үгүй бол... Би тэрнийг дахиж харж чадахгүй байвал яах бол...? 

Хичээлийн анхны өдрөөс хойш Аняа намайг галзууруулж байна... Надтай ямарч шалтгаангүйгээр ойртож, миний бодолд орох гэж оролдож байна. Яахав миний бодол байтугай миний зүрх сэтгэл рүү орж чадсан лдаа. Олон жилийн өмнө надаас уучлалт гуйх даа гаргасан царайг нь би хэзээ ч мартахгүй.

 Олон жилийн өмнө надаас уучлалт гуйх даа гаргасан царайг нь би хэзээ ч мартахгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ бүхний дараа миний тэрнийг гэх сэтгэл улам л хүчтэй болж байна. Зун үнэхээр урт байсан. Хичээлийн өдрүүдээ мартахад хэдхэн өдөр л хангалттай байсан. 

Энэ жил бид хоёр бас л нэг анги. Энэ жил би яаралтай ямар нэгэн зүйл хийж, тэрэнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Үгүй бол энэ миний эцсийн боломж... 

9/5

Есөн сар эхэлжээ. Гэвч би сандарсан хэвээр л байна. Би Аняаг 5дах өдөр болсон сургуулийн танилцуулгын үеэр Бекитэй цуг сууж байхыг нь харсан. Над руу инээмсэглээд даллаж байсан. Даанч би тэнэг царайлаад өөдөөс нь муухай харсан... 

Эцэст нь нэг юм орноосоо босч дүрэмт хувцасаа өмслөө. Аняаг дахин харна гэхээс үнэхээр хүлээж тэвчихгүй нь ээ. Машиндаа суугаад сургууль руу очлоо. Машинаасаа буух үеэр Аняа яг над руу далласаар 

Аняа: Дамиаааннннн! -эргэж харах үед үнэхээр өхөөрдөм инээмсэглэл тодруулсаар над руу гүйж ирлээ. Новш миний зүрх дийлэхгүй нь ээ. 

Дамиан: Яаавааа!? Инээмсэглэл нь байхгүй болов... Би яагаад чанга дуутай болчихдог юм болоо Аняатай цуг байхдаа... Новшшшшш

Аняа: Өнгөрсөн баасан гарагт чи надтай их муухай харицсан. Удаан хугацааны дараа уулзаад чам руу далласан чинь чи намайг тоогоочгүй!

Анги руугаа хамтдаа алхав.

Дамиан: 5дахд ярьсан танилцуулга хичээлийн үеэр их сургуулийн шалгалт, хичээлийн үеэр юу үзэх талаар ярьж байсан болохоос биш энэ чинь 10 жилийн уулзалт биш!  "энэ ярианы ачаар тэрнийг ямар сургуульд орохыг нь мэдэж чадах байх" Чи энэ байдлаараа удаан явах юм бол ямарч их сургууль чамайг зөвшөөрөхгүй шүү. -байж болох хамгийн хүйтнээрээ би хэллээ...

Сургуулийн хонх дуугарч эхний хичээл ороход бэлэн болж байлаа. 

Аняа: Өө... аймар инээмсэглэлээ тодруулсаар- Чи миний ирээдүйд санаа зовоод байгаа юм уу? хэх. Миний нүүр улам улайгаад байна... Новш би ухаан алдлаа. 

Дамиан: БИ ТЭГЖ ХЭЛЭЭГҮЙ! НАДАД ОГТ ХАМААГҮЙ! гэж орилоод улам хурдан алхав. Цээж дэлсээд яг аллаа... Өөрийгөө удирдаж чадахгүй байна... 

Өөрийгөө Аняагаас тусгаарлаж байгаа юм шиг санагдсан ч тэр миний гарнаас сугадсан...Миний зүрх яг дэлбэрлээ... Миний амнаас нэг ч үг гарахгүй байна...

 Миний амнаас нэг ч үг гарахгүй байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Аняа: Би чамайг үнэхээр их санасан. Аливээ хурдал эхний хичээлээсээ хоцорох нь. 

Тэр намайг... са... санасан! Юу гэсэн үг юм бол... эсвэл тэр надаа сэтгэлтэй гэсэн үг үү? Юу ч хэлж чадалгүй хэдэн минут алхав. 

Эмилэ Эвэн хоёртой таарав. 

Эмилэ: Өө та хоёр яагаадааган ай? 

Дамиан: АМАА ТАТ! гээд Аняаг түлхэв. Новш Аняад муухай хандмааргүй байна... 

Тэр өдөр бид хоёр өөр юм яриагүй. Харц тулгарах үед бид хоёр хоёулаа өөр тйишээ харсан. 

Тэнэг юмаа би... энийг засах хэрэгтэй.... Ямар нэгэн зүйл хийхгүй бол...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 20, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Сүүлчийн боломжWhere stories live. Discover now