"Бүү ёсорх! Чамайг ингэхлээр эвгүй юм байна." илт өхөөрдсөн хоолойгоор толгойг минь илсээр ийн хэлсэн атлаа долдугаар гүнж гэх охиныг зүгээр л явахыг дохьлоо.

Уг нь тэр ч бас бидний дүү биш билэв үү? Асуухыг хүссэн боловч сэжиг авуулахгүйн тулд болихоор шийдлээ. Дараа л Баргужингаас асууя.

Юу ярихаа мэдэхгүй ийш тийш харан зогстол "Алив Түмэлүн ах нь нэг хараад орхие. Яасан том болоо вэ?" гээд хоёр мөрөн дээрээс бариад эргүүлж тойруулан харсан аа "Чи юунд чимээгүй зогсоно вэ? Аянаас эргэж ирэхэд нууцаар гүйгээд ирдэгсэн. Харагдахгүй болохоор чинь гайхаж байлаа." гэсээр асуулт эрсэн нүдээр над уруу харлаа.

Анх удаа харсан ахдаа юу хэлэхээ мэдэхгүй байсан тул "Харин бие жаахан өвдөө.. биш ээ чилээрхээд ээ. Хэхэхэ" гээд шал тэнэг инээчхэв. Би яагаад ийм тэнэг үйлдэл хийгээд байна аа.

"Дуулсаан. Одоо гайгүй болоо биз. Хатан эх чамайг уйдаад байгаа бололтой байсан гэхлээр нь ах нь чамд авчирсан бэлгээ хүлээж тэсэлгүй өөрөө аваад ирлээ" гэсээр хоёр хуруугаа өргөн дохивол морийг нь хөтөлж явсан залуу эмээлийнх нь хажуухнаас нэгэн зүйл авчирч өглөө.

Нандигнан баадагнасан тэр зүйлээ хурдхан задалж над уруу сарвайгаад их л бахдалтайгаар авахыг дохив.

Хүндэтгэлтэйгээр тосож аваад харвал толгойдоо алтаар луугийн толгой, төгсгөл хэсэгтээ сүүлийг нь урлан модон дээгүүр нь эх биеийг нь сийлсэн их ганган нум байлаа.

Бас милээн хүндэвтэр байх агаад хичнээн чамин гэж санана.
"За тэгээд таалагдаж байна уу?" гээд нүдээ бүлтэлзүүлэн хариултыг минь тэсч ядна.

"Тийм ээ. Сайхан эд байна." гэвэл урам нь хугарсан янзтай "Юу вэ? Ямар сул хариу үйлдэл вэ? Би наад нумыг чинь авах гэж гурван сар илүү тулалдаж хэрэгцээгүй хот хүртэл эзэлж байхад даа." хэмээн ярвайв.

Нэг нум авах гэж хот эзэлсэн юм уу? Одоо л дээр жинхэнэ дээр үе шиг байна.

"Үгүй ээ. Үнэхээр таалагдаж байна. Би бүр хэтэрхий их баярлахдаа юу гэж хэлэхээ ч мэддэггүй." гээд худлаа инээтэл

"Хэлэх үг үгүй бол үйлдэхэд болох бус уу" хэмээн өөрийнхөө нум сумыг авч барианы газраас хориод алхмын зайнаас харватал байны голд туслаа.

"Вуаавв аргагүй их хааны хүү ч мөн дөө." өөрийн эрхгүй л амнаас ийм үг мултарчихлаа.

Тэрээр учиргүй хөхөрч мөрөн дээр минь цохиод "Одоо л Түмэлүн шиг байх чинь. Их хааны охин минь чиний ээлж." гэлээ.

Уурлаагүйд нь баярласан боловч энэ яваа насандаа харвах нь байтугай харж ч үзээгүй би яахаа мэдэхгүй зогсож байтал Баргужин нэг сум авчирч өглөө. Бантсандаа худлаа үнэн нум сумыг нь зөрүүлэн баривал бие минь өөрөө эвлэж байна гээч.

Нумаа нэг сайн татаад онилж амжаагүй байтал гарнаас сугараад тэнгэр рүү харвачихлаа. Сумаа хаачсанг ч мэдэлгүй зогстол суманд сүлбүүлсэн томоо хүрэн шувуу урд минь унаад ирлээ.

Юу болсонг ч ойлгоогүй зогстол эргэн тойрон дахь хүмүүс шуугилдан алга ташицгаав.

"Өө хөөрхий. Их хааны охины сум бай мэтийг голж байна хөөе! Олон түмний нүдэнд ахынхаа нүүрийг бодолдоо." гэж тохуурхсан аятай хөхрөөд бахдалтайгаар толгойг минь иллээ.

Санаандгүй тавьсан сум минь тэнгэр гэмгүй нисэж явсан бүргэдийн оносон нь энэ байж ээ.

Аз гэдэг чинь энэ.

Хэхэхээхэхэ. гэж тэнэг гэг чинь инээлээ. "Одоо тэгвэл жинхнээсээ үзнэ ээ хө." хөөрсөн Цагаадай эзэн маань хоёр сум зэрэг авч нумандаа татан харваад ахин байны голд онолоо.

Тэгээд над уруу өдсөн маягтай онийв. За одоо ч аз байна гэж байхгүй байх аа. Яаж хөгөө чирдэг юм байгаа юм.

Салагласаар ахин нэг сум авч хүчтэйхэн татаад хэрэндээ л онилж онилж тавибал барианаас хаа хол гэмгүй нэгний хөлийг харвачихлаа.

Ээ бурхан минь би хүн алчих вуу даа.

"Хүн бус байгаа онил л доо." гэсэн ах маань харвуулсан хүний зүг алхлаа. Би ч сандарсандаа хар хурдаараа гүйн очиж харвал арай ч оночхоогүй ганцхан см зөржээ.

Бурхан минь гэж арай гэж амьсгаа аван "Та зүгээр үү?" гээд царайг нь ч харалгүй газар лагхийн уналаа.

Харвуулсан хүн маань газраас босч дээлийнхээ хормойг гөвөнгөө "Зүгээр дээ. Дараа сумаа зөв онилоорой. " гэв.

Хамаг цус царцах шиг боллоо.

Энэ хоолой...
Энэ насандаа хэзээ ч мартахгүй андуурахгүй хоолой...
Түүний минь...

Намайг татахаар сунгасан гарнаас нь атгаж гарыг нь дагуулан зугуухнаар харвал тэр минь зогсож байна.

--------------------
Welcome to Bea's world.

Vote and comment💝 хийж урам хайрлаарай🥺

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now