Special chapter 01.

Start from the beginning
                                    

         Тэр л байвал би дэлхийг ч эзэлж чадах мэт л...

"Тэгээд одоо яах вэ? Би эргэж гэртээ очмооргүй байна"

Аль хэдийн үүрийн дөрвөн цаг болж байсанд би түүний цээжин дээр эрүүгээ тавиад хошуугаа унжуулбал Жонгүг доош болон уруул дээр минь хэд, хэдэн удаа зөөлөн үнсэв.

         "Дэлхийг тойрох уу?"

         "Мм..?"

"Надтай хамт дэлхийг тойрох уу..?"

         Нэг л ойлгож өгөлгүй нүдээ томруулан толгойгоо үл мэдэг гилжийлгэвэл тэр чангаар инээд алдсаныхаа дараа уртаар амьсгаа авсаар "Би лав чамайг аваад дэлхийг тойрсон ч чадна. Өөр хэнд ч хэлэхгүйгээр, хэнтэй ч ярьж, хэнийг ч харалгүй зөвхөн чамайг хажуудаа хамт байлгаад үхэн үхтлээ байна гэвэл жижигхэн агуй байсан ч хамаагүй амиа хичээгээд амьдарч чадна. Харин чи...чи надтай хамт зугтаж чадах уу?"

          Одоог хүртэл өөрийгөө хангалттай хайрлаж амжаагүй надад өөрийгөө дүүртэл хайрладаг нэг хүн байдаг юм.

         Жон Жонгүг. Тэр аврал минь.

         Яагаад ч юм биднийг хэсэгхэн зуур чимээ аниргүй бүрхэхэд Жонгүг бүдэгхэн инээмсэглэл тодруулсаар нүд рүү минь тасралтгүй ширтсээр байв.

         Гар нь бэлхүүсийг минь чангахан базаж, биеийнх нь дулаан нүүрэнд минь халуу шатаан мэдрэгдэх бол тэр урд талын үсийг минь хойш зөөлөн илбээд ахин инээмсэглэхэд би шууд л нүдээ аньсаар гүнзгий амьсгаа авлаа.

         Үнэндээ зүрх догдлоод уйлахаа шахна.

         Тэр яаж ийм юм бол оо..?

         Тэр намайг тэнгэрийн оддыг үзэсгэлэнтэй гэвэл ширхэг ч үлдээгүй бүгдийг түүгээд бэлэглэж чадна. Улаан сарнай анхилам гэвэл ганцхан надад зориулсан цэцэрлэг бариад зөвхөн сарнай цэцэгсээр дүүргэж чадна.

Амлая...Жонгүг надад тийм л их хайртай.

         Харин миний хувьд...түүний энэ мэдрэмжгүй, түүний хүрэлтгүй, тэр үгүйд би яаж бүтэн амьсгалж чаддаг байснаа ч санахгүй нь. Түүнгүй амьдралаа би зүүдлэхийг ч хүсдэггүй.

         Бүх л ертөнц, нүгэл хилэнц, бие сүнсний минь эхлэл бас төгсгөл.

         Би зүгээр л...зүгээр л түүнээр өвчилчихсөн.

         "Жонгүг..."

Түүний нэрийг дуудаад л баймаар...

Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]Where stories live. Discover now