Five

203 26 1
                                    

Биеэ дийлэхгүй ухаан балартаад ахиад л унтчихсан. Хальт хөдлөх гэхэд хамаг бие минь шархиран өвдөж нүдээ нээхээс ч дургүй хүрч байсан ч өөрийгөө хүчлэн ухаан ороход ахиад л өнөөх зөөлөн үнэр цэвэрхэн цагаан ор угтаж авлаа. Шууд л босон угаалгын өрөө ороод нүүрээ угааж байтал дотор минь аймшигтай муухай оргин бөөлжихөд нил гашуун ус шингэн юмаар бөөлжиж орхив. Одоо л бүрэн ухаан орохтойгоо болон гараа угааж байхдаа толинд тусч буй тэр нэг аймшигтай өөрийхөө дүр төрхийг би хэзээ ч мартахгүй байх. Үнэндээ тэр үед би өөрийгөө таниагүй, цайвар шар үстэй нүүрээ нилээн хүнд будалтаар будчихсан хэрнээ нүднийх нь хар будаг урсаад халтардчихсан үс нь сэгсийчихсэн хүзүүгээр минь дүүрэн шимүүлчихсэн юмуу чимхүүлчихсэн юмуу үл мэдэгдэх хачин их сорви, өнгө нь гандчихсан арьс гээд л. Тэр үед л би өөрийгөө ямар хүн болчихсон байгаагаа, хаана байж байгаагаа ухаарч өөрийн эрхгүй нулимс минь урсаж орхив. Хэчнээн удаан тэнд уйлж сууснаа мэдэхгүй юм, хөл минь бадаарч нулимс минь дууссан болтой гархаа болиход арай гэж босон балиар нүүрнийхээ будгийг арилган үсээ самначихаад угаалгын өрөөнөөс гартал Жонвон ороо хураагаад зогсож байлаа. Ахиад л түүний подволк шорттой байсан учраас нүдээрээ өрөөг гүйлгэн өөрийхөө хувцсыг хайтал ер харагдсангүй.

"миний хувцас хаана байна?"

Жонвон: "би сэрээд удаагүй болохоор саяхан угаагаад хатаачихсан. Одоо арай бүрэн хатаагүй байгаа байх"

"хэн миний хувцсыг угаагаад өг гэж гуйсан юм? Яах гэж дур мэдэж миний юманд хүрээд байгаа юм бэ?" хэмээн хоолой зангируулан хэлэхэд Жонвон хийж байсан үйлдлээ зогсоон миний зүг хачин харц шидсээр зогслоо.

Жонвон: "гэнэт яагаад байгаа юм? Надад харин ч баярлалаа гэх байтал юундаа надад уурлаад байгаа юм"

"хэнээс болж тийм байдалд орлоо доо. Эцсийн эцэст би хэнээс болж одоо энд ийм байдалтай хэн ч биш болчихсон зогсож байгаа билээ?"

Жонвон: "хэнээс болж гэх гээв? Хэёон та 2 өөрсдөө л ухаанаа алдаж хар тамхи хэрэглэж эхлээ биз дээ"

"юуу? өөрсдөө гэнээ? Хэн биднийг анх тэр новшийн үдэшлэгт дагуулж очсон юм? Хэн биднийг барьцаалж бичлэгийг чинь тараана гээд хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байсан юм бэ новш минь". Аль хэдийн уралдан урсах нулимсаа арчих гэж ч оролдолгүй сэтгэл дотрохоо уудлан яг одоо ингээд Жонвоны өөдөөс уурлан үсээ сэгсийлгээд зогсож байна.

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now