✡️ Хүүхэд бий болсон ✡️

Mulai dari awal
                                    

Бусад охидын адил уран хатгамал, хөгжим бүжиг, уран зураг, гоёл чимэглэл гэх мэт энгийн сонсогдох ч амьдралыг хангалттай амттай болгодог зүйлсээс эсрэг талд буюу алс хол байсаар насанд хүрсэн.

Бие мах бодь нь өсөж том болох хэдий ч түүнд эмэгтэй хүн шиг аашлах боломж огт байгаагүй. Сайхан хөвгүүн харж сэтгэл алдрах ч боломжгүй хүндхэн бөгөөд хатуу хувь тавилан.

Хаан байх гэж. . .

Өшөө авах гэж үргэлжилсэн энэ олон жилийн дараа энэ шөнө тэрээр бүсгүй байх, эмэгтэй байхын жаргалд умбах гэж байна.

Сайхан залууг таашаан ширтэж, сэтгэл нь хөдөлж. . .түүнээс ирэх хайр энхрийлэлд бие нь мансуурна.

Өшөөтнийхөө өвөрт байгаа хэдий ч хэзээ ч мэдрээгүй амсаагүй хайр энхрийллийг тэр хүртэнэ.

Шинэлэг бөгөөд таатай мэдрэмж. . .

======

Тэдний үнсэлт үргэлжлэн явсаар Инбиний өрөөнд орж ирэн орон дээр хэвтэх мөчид хайр энхрийлэл хүсэл тачаалын гал зэрэг дүрэлзэнэ.

Халуухан араатны сэтгэл алдрам зузаахан уруул дахин дахин түүнийг энхрийлэх нь эгээтэй л диваажинд ирчихсэн билүү? гэмээр мансуурам таатай мэдрэмжийг өгөх аж.

Эр хүний гар хүрэх нь битгий хэл сүүдэр ч тусаагүй ариун нандин биеийг нь халуун дулаахан хоёр гар өөрийн зоргоор илбэн таална.

Хэнийг ч ойртуулаагүй нууцлаг газруудад ч тэд дур мэдэн зочлох аж.

Кай-н гар биеийн далд бөгөөд нандин хэсгээр хүрэх төдийд цочих, ичих басхүү сонирхол хөдлөх мэдрэмжүүд сүлэлдэн орж ирнэ.

Ажиглаж бас хүртэж хэдэн хормыг өнгөрөөсний дараагаар Инбинь зориг гарган хариу энхрийлж эхлэв.

Кай-н уруулаас эхлэн үнсэлт нь явсаар хацар, чих, хүзүү гэсээр хүрэхийг хүссэн газруудаараа тэнүүчлэх мөчид хүндхэн бөгөөд бүдүүн хоолой дуу алдан хариу барих нь хамаг биеэр нь цахилгаан гүйх мэт содон бөгөөд хүчтэй мэдрэмж аж.

Түүнийг үнсэн энхрийлэх зуур Кай ч хариу барин зөрүүлэн үнсэнэ. Түүний биеийг таалах тэдгээр гар шиг Инбинь ч бас өөрийн гарыг Кай-н биеэр дур мэдэн гүйлгэлээ.

Хүч чадал нь хүрэх төдийд мэдрэгдэх өргөн мөр, ханхар том уул шиг санагдах түүний цээж. . . хүсэл тачаалыг улам бүр дүрэлзүүлэх халуухан булчингууд. . .

Гар хүрэн таалах төдийд есөн зүйлийн түмэн сайхан мэдрэмжийг түүнд өгөх аж. Инбинийг гар цааш аялан Кай-н нуруугаар илбэхэд ертөнц тэр чигтээ түүний гарт байгаа мэт санагдана.

❤ Час улаан зүрх ❤Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang