✡️ Би бэлэн ✡️

Depuis le début
                                    

Инбинь яг л айдас, догдлол, эргэлзээ гуравт төөрсөн мэт харц тогтворгүй бөгөөд ер бусын харагдана.

Хэсэгтээ л тэр үг дуугарч чадсангүй. Түүний хариултыг хүлээн нэлээд удаан чимээгүй зогссон Кай тайвшруулах гэсэн бололтой түүнийг тэврээд

"Зүгээр дээ, айх хэрэггүй. . . бид хүүхэдгүй ч аз жаргалтай жинхэнэ гэр бүл шиг байх болно. Учир нь бидэнд хайр байна" гэсээр нурууг нь зөөлөн илбэлээ.

Энэхэн мөчид, энэ тэврэлтэд бага ч болов тайвшрах шиг болж Инбинь зөөлөн санаа алдсаар Кай-г зөрүүлэн тэврэхдээ шийдвэрээ гаргаж яадах мэт түүний харц алсад тэнэх аж. . .

Төд удалгүй тэврэлт хөндийрөх мөчид Инбинь "Би чадна" гэж зоригтой гэхч нь хэлээд Кай-н нүд рүү цоо ширтлээ.

Кай "Юу чадна гэж..?" гэсээр бас л эргэлзээ дүүрэн түүн рүү харах бол..

Инбинь энэ удаад өөртөө итгэлтэйгээр "Би хүүхдийг чинь тээж чадна. Хүн бүрд амьдралын үнэ цэнэ гэж байдаг. Миний хувьд тэр үнэ цэнэ бол хүүхэд. Энэ амьдралдаа өөртөө, зөвхөн өөртөө гэж амласан чухал бөгөөд нандин амлалт минь бий. Би өөрийн хүссэн шигээ, өөрийн итгэж байгаа шигээ гэр бүлийг бий болгоно. Би заавал ээж болно" хэмээн шулуухан хэлэв.

Кай нэлээд санаа зовсон төрхтэй "Инбинь! гэхдээ-"

Инбинь "Чамд ч бас буцаж болохгүй бодол, бууж өгөхгүй зорилго байдаг байх. Надад байдаг бодол минь бяцхан хүүхдийн инээд цалгих гэр бүл. . . би энэ бодлоосоо хэзээ ч ухрахгүй болохоор чи бодож байгаад шийдвэрээ гарга. Миний боддог миний төсөөлдөг гэр бүл хүүхэдгүйгээр хэзээ ч бий болохгүй. Гэр бүлийн үнэ цэнэ хайр болон хүүхэд. Энэ л миний зарчим" гэж хэлээд энэ удаад Кайд хариулах боломж ч олгосонгүй шууд л түүнээс холдон явлаа.

Хүчтэй зоригтой, бас шийдэмгий харагдаж байгаа боловч Инбинь дотроо маш их айж байв. Учир нь ямар ч хүн 10 сар тамд байхыг сонгодоггүй болохоор тэр. Гэвч энэ бүхнийг үл харгалзаж түүнийг урагш алхуулж байгаа цор ганц зүйл нь түүний өшөө хорсол байлаа.

Час улаан зүрхний эзэн байх ийм л том золиостой аж. . .

=====================

Энэхүү гэнэтийн санал, гэнэтийн маргаанаас хойш хоёр долоо хоног орчим тэд бараг л харьцсангүй. Энэ том харшид хоёрхон хүн байна гэдэг хэн хэнтэйгээ таарахгүй зөрөх магадлал тун ч өндөр. Тэр тусмаа шийдвэр гаргахаас айж байгаа хоёр хүний хувьд бүр ч их гарцтай гээч.

❤ Час улаан зүрх ❤Où les histoires vivent. Découvrez maintenant