✡️ Би бэлэн ✡️

Start bij het begin
                                    

Инбинь гайхсандаа өөрийн эрхгүй түүн рүү толгойгоо эргүүлээд "Юу гэсэн үг юм?" гэж асуухад

Кай нэлээд гүнзгий санаа алдсаар толгойгоо дээш өргөн "Би мангас" гэх богино хариултыг хэллээ.

Инбинь түүн рүү эргэж харан нүд рүү нь ширтээд "Мэдэж байгаа шүү дээ, бүр анхнаасаа л" гэхэд

Кай "Мангас байхад ч төлөөс гэж бий" гэв.

Инбинь "Ямар төлөөс?? энгийн хүнтэй гэрлэж болдоггүй юм уу? хүүхэд чинь заавал чам шиг цуст мангас-" гэтэл

Кай түүний уруул дээр хуруугаа тавин толгой сэгсрээд "Тийм биш ээ. Цус сорогчид бол чөтгөрийн нэг төрөл. Бурхдын зүгээс биднийг үржиж олуулаа болгохгүй зорилгоор мөнхийн тамгыг үйлдсэн. Тэр тамга бол биднийг хүүхэдтэй болгохгүй гэсэн хараал л гэсэн үг. Хэрвээ чи хүүхдийг минь тээвэл өдөр бүр хамгийн аймшигтай өвддөг, хамгийн аймаар үхлүүдийг биеэр мэдрэх болно. Хүүхэд тээх хугацаанд чи нэг ч өдөр амар амгалан байхгүй. Яг л тамд хоригдсон мэт аймшигтай байх болно. Төрөх үйл явц бол үгээр тайлбарлахад ч бэрх тамд очоод хэдэн мянган удаа тамлуулан үхэж байгаа мэт л аймшигтай байх болно. Би яагаад ч чамд тийм өвдөлтийг мэдрүүлж чадахгүй!" гэж хэлэхэд түүний үгсийг батлах мэт нүд нь дэндүү гунигтай бас айсан харагдана.

Түүний тайлбар, түүний үгс. . .

Инбинийг ч бас маш ихээр айлгасан юм. Хүн болж төрсөн, хэзээ нэг цагт үхэх нь тодорхой гэдгээ мэддэг шигээ үргэлж үхэлд бэлэн байсаар ирсэн. Учир нь ямар ч хүн хоёр удаа үхэхгүй болохоор тэр байх л даа. Ганцхан удаа мэдрээд дуусах зүйл гэж бодож байлаа.

Гэтэл хүүхэд тээх хугацаанд өдөр бүр үхэлтэй нүүр тулна гэдэг хатуухан үг энгийн нэгэн бүсгүйн зүрхийг хангалттай ихээр айлгаж орхисон юм.

Цочирдож бас айсандаа зүрх нь хүчтэй цохилохыг мэдэрсэн даруйдаа Кай-с нуух гэсэн мэт хойш хоёр алхам ухарлаа.

Гэтэл Кай аль хэдийн мэдсэн бололтой хөмсөг нь ууртай гэхээс илүү гэмшсэн мэт өөрчлөгдөн зангираад "Ямар ч хатан зоригтой мундаг эмэгтэй байсан үүнийг хийх хэцүү. Нэгэнт чи минь үнэнийг мэдсэн юм чинь ингээд хүүхэдтэй болох яриагаа дуусгая тэгэх үү? хэрвээ амьдрах он жил, хөгшрөх цаг хугацаанд санаа зовж байгаа бол би үүнийг зогсоож чадна. Чи хүсэх л юм бол би чамайг өөр шигээ болгож чадна. Зүгээр ч нэг цус сорогч болсон энгийн хүн биш он удаан жил, олон мянганыг хамтдаа туулах хатнаа болгож чадна. Би бол Дракула. . . .цус сорогчдын хаан" гэж хэлээд хацрыг нь зөөлөн илбэлээ.

❤ Час улаан зүрх ❤Waar verhalen tot leven komen. Ontdek het nu