Үзэсгэлэнтэй

Start from the beginning
                                    

Миний хамаг анхаарал түүний гялалзах нүдэн дээр байсан ч би толгойгоо дохиж амжлаа.

Анх нүднээс чинь хайр асгаран

Гараа зүрхэн дээрээ тавьчихаад

Ганцаараа дууг минь чангаар даган дуулахдаа

Чи онцгой байсан

Чичирсэн хоолойгоор дуунд минь дуртайгаа хэлээд

Ахиад сонсмоор байна гэх үедээ

Чи гэнэн байсан

Бүлцийтлээ уйлчихсан ч

Дууг минь сонсоод тэрийгээ ч умартан инээмсэглэх үедээ

Чи нандин байсан

Хоёр алаг нүдээрээ сандрангуй ширтэж байгаад

Нүдээ удаанаар анихдаа

Чи үзэсгэлэнтэй байсан

Миний хэзээ ч тааварлаж дийлэхээргүй онцгой ертөнц

Миний аль хэдийн толбо тогтоочихсон гэнэн охин

Миний аль хэдийн халдчихсан нандин оршихуй

Миний хэзээ ч төсөөлж чадахааргүй үзэсгэлэн гоо

"Хөөх, надад зориулж дуу зохиожээ." Би жаргалтай байлаа. Би яагаад ч юм түүнтэй байхаар миний энэ хорвоод байгаа нь огт хэрэггүй зүйл биш бололтой гэх бодлууд төрөөд байдаг юм.

Би өөр нэгэн хүнд хэрэгтэй гэх мэдрэмж

Амьдрах гоё бололтой гэх бодол

Ирээдүйд юу тохиолдох бол гэсэн сониучирхал

Дахиад сайхан дурсамжууд бүтээцгээе гэх найдвар гээд нэг ёсондоо юмс утга учиртай болчихдог.

***

Зөөлхөн үнсэлтүүд хүзүүн дээр минь, мөрөн дээр минь, эгмэн дээр минь ээлж дарааллан бууна. Тэгээд тэр үсийг минь үнэрлэснээ, нурууг минь зөөлхөн хазлана. Уруулан дээр минь ирээд халуухнаар үнсэнэ. Гар нь биеийн минь бүх л хэсэгт очиж тэмтрэнэ.

"Саяын дууны хариуг би үүнээс өөрөөр яаж авахаа мэдэхгүй байна."

Үүнийг би ямар нэг зүйлийн хариуд хийж өгч байгаа гэдэгт сэтгэл минь жаахан өвдсөн ч гэсэн би толгой дохилоо.

Хамаагүй ээ, би хүсч байна.

Түүний цээж, түүний үс ахин дахин үнэрлээд л баймаар.

Дээр минь байх түүнийг би хамаг чангаараа тэврэн хүзүүнд нь нүүрээ наана. Тэр яг чихэн дээр минь амьсгалах нь зүрхний минь цохилтыг хурдасгана.

Нэгэн зэрэг амьсгалахдаа бид нэг бүхэл болно.
Хайрыг мэдэхгүй ч бид хайр хийж байна.

Түүний гарын булчин руу шигдсэн хумсны ором, цээжин дээр минь байх улаан эрээн мөр энэ шөнийн баталгаа болно.

"Чи дахиад л үзэсгэлэнтэй байна."

Guilty pleasureWhere stories live. Discover now