✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️

Start from the beginning
                                    

Тэд хооллох зуур хэсэг чимээ гарсангүй. Таваг савхны чимээ л өрөөнд сонсогдох аж.

Хооллож дуусах мөчид Кай "Үнэхээр амттай хоол байна. Маш их баярлалаа" гэж эелдэг инээмсэглэл тодрууллаа.

Инбинь түүн рүү ширтсээр "Цусыг гүйцэхгүй байх тийм үү?" гэх асуулт Кай-г цочроож орхив.

Тэр бага зэрэг царайны хувирал гаргаад "Ю. .. Юу?" гэж асуухад

Инбинь "Чи бол цуст араатан шүү дээ. Би үүнийг ойд ирэхдээ л мэдэж байсан. Зүгээр л чиний царайлаг төрх сэтгэл татам байдлын талаар дэндүү олон үлгэр домог шиг зүйлс сонссон болохоор хэн гэдгээс чинь илүү гоо үзэмжид чинь татагдаж ирсэн юм" хэмээх нь тэр.

Кай илүү нухацтай гэмээр ширтэж агаад "Үнэхээр тийм зүйлийг мэдсэний дараа над дээр ирсэн гэж үү? чи жинхэнээсээ айх талаар юу ч мэддэггүй юм байна" гэхэд

Инбинь түүний өөдөөс ширтсээр "Мэднэ ээ, би айдсын талаар дэндүү ихийг мэддэг. Тийм дээ ч айдастайгаа нүүр тулаад сурчихсан юм. Аймаар байх тусмаа сэтгэл татагддаг" гэхэд

Кай нэлээд ёжтой мушилзсаар "Дэггүй охин байх нь ээ? би дэггүй охидод дуртай" хэмээн сээтгэнэх мэт хөмсгөө өргөлөө.

Инбинь хариу хэлсэнгүй инээмсэглэхэд, Кай "Үнэхээр цус уудаг араатан байсан ч чамд зүгээр гэж үү? чи надтай байхдаа итгэлтэй байна уу?" гэж бататгах мэт асуув.

Инбинь "Хамаагүй ээ, энэ хорвоод есөн шидийн хоол унд иддэг гаж сонин хүмүүсээр дүүрэн байхад цус уудаг байлаа гээд яана гэж? бас нэг хооллох арга" гэхэд

Кай түүн рүү ширтсэн чигтээ "Хараал ид гэж, чиний хэлж байгаа үг бүр надад таалагдах юм" хэмээн шуналтай бөгөөд тэмүүлсэн харцаар ширтэх хэдий ч Инбиньд ойртсонгүй.

==============

Харшийн гадаа цайлан суугаа Кай-н дэргэд очиход "Нарнаас хурц гэрэл нүдийг минь гялбуулсан нь чи байжээ" хэмээн инээмсэглэсээр Инбинь рүү харах мөчид

Инбинь ч бас инээмсэглэн "Охид хүүхнүүдэд нялуун үг хэлдэггүй гээд л байсан. Минийхээр бол чи тийм зүйлдээ үнэхээр сайн юм. Яг л хэдэн сая удаа хэлж байсан юм шиг" гэхэд

Кай хөнгөмсөг гэмээр инээмсэглэл тодруулан мөрөө хавчаад "Тийм гэж үү? минийхээр бол чи л намайг ийм нялуун хүн болгоод байна" гэх хариултыг барив.

Инбинь түүний дэргэд байх сандал дээр суухдаа бага зэрэг залхуутай эрүүгээ тулан, ширээн дээр тэгнэхэд түүн рүү нүд салгахгүй ширтэж байсан Кай

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now