✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️

Start from the beginning
                                    

Кай "Сайхан үнэртэж байна"

Инбинь "Суу л даа, чамд зориулж хийсэн юм" гэсээр түүнийг ширээнд урив.

Кай өөрөө суухаасаа өмнө түүний сандлыг татаж өгөн Инбинийг суулгаад дараа нь өөдөөс нь харан суув.

Инбинь бага зэрэг инээмсэглэн "Харшийн чинь бүх зүйл хөдөлдөг шүү дээ, чи заавал татаж өгөх шаардлагагүй" гэхэд

Кай "Боловсон занд хязгаар байх албагүй. Би хүссэн болохоор л хийсэн юм"

Инбинь "Их боловсон залуу байх нь ээ? охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг өөртөө татахдаа сайн гэж сонссон юм байна. Худал үг биш бололтой"

Кай үл ялиг жуумалзаад "Ойд байдаг үгүйд нь ч итгэхгүй байсан мангасынхаа талаар нэлээд ихийг судалж дээ"

Инбинь "Үгүй ээ яах вэ, бага зэрэг л . . . тэгээд ч цуу яриа чихэнд сонсогдохдоо амар шүү дээ"

Кай "Одооноос цуу яриа биш, бодит мангасдаа анхаарвал яаж байна?" хэмээн инээмсэглэлээ.

Инбинь эрүүгээ тулан өөдөөс нь ширтсээр "Бодитоор нь судалж мэдмээр байгаа ч надаас дөлж зугтаагаад байгаа хүн нь хэн билээ дээ. . . ийм нөхцөлд цуу яриатай жишиж суухаас өөрийг хийж чадахгүй" гэхэд

Кай түүн рүү цоо ширтсээр "Дөлөхгүй бол би чиний өмнө бүхнээ өгөөд сөхрөөд уначих байх. Чин үнэн сэтгэлээ мэдрэх хүртлээ эрүүл ухаантай баймаар байна"

Инбинь "Чин үнэнч сэтгэл чинь хурдан мэдрэгдэнэ л гэж найдахаас биш. Үгүй бол нас минь хүрэхгүй байх" гэхэд

Кай бага зэрэг чанга инээгээд "Нас хүрэхгүй ээ?" хэмээн шоолох мэт асуулаа.

Инбинь сормуусаа дэрвэлзүүлэн өөдөөс нь бүлтгэнэсээр "Ойлгомжтой зүйл биш гэж үү? чи бол хэдэн зуун жил өнгөрсөн ч энэ чигээрээ дур булаам хэвээрээ байна. Харин би цаг минут бүрд хөгширч гоо үзэмжээ алдаж байгаа. Чиний хувьд сэтгэл зүйгээ ойлгох хугацаа чинь хэдэн жил байхыг би таашгүй шүү дээ" гэхэд

Кай инээмсэглэх зуураа хөнгөн санаа алдаад "Чиний үйлдэл бүр чинь сэтгэл татам юм" гэсээр түүн рүү ширтэхэд

Инбинь мөрөө хавчин "Харин л дээ. Сэтгэл татам байдлаа лав мэдрэхгүй л байгаа. Учир нь чи надад ойртдоггүй" хэмээн гоморхох мэт үг унагаахад

Кай уруулаа хазан үл ялиг жуумалзаад "Үйлдэл бүр чинь намайг байж ядуулах юм" хэмээн шивнэх шахам зөөлөн хэлээд урдаа байх хоолноос амандаа хийв.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now