Салхитай тэр өдөр Сэүн өөрийнхөө төлөвлөгөөг хэлэлгүй зөөлхөн бас тайтгаруулж байгаа мэт инээмсэглэлээрээ надруу инээсэн нь харцаараа хайрладаг шүү гэж байсан гэдгийг тэр үед мэдээгүй байж. Гэнэн байгаа биз?

"Хевонаа? Таны уулзалтын цаг болчихлоо"

Нүдээ анин гүн бодолддарагдаж байх хооронд аль хэдийн цаг болчихжээ?  Урт гэгч нь амьсгаа аван тольныөмнө байх уруулын будгаараа уруулаа будчихаад хаалгаа нээтэл Бэкхён зангиагаа янзлан зогсож байх нь тэр..

"Юу вэ? Чагнаад байгаа юму?" гэтэл тэр үл ялиг жуумалзан толгой сэгсэрснээ

"Таныг тэгж болно гэжүү?"

Бэкхён надруу нэг гараа сунган явахыг санал болгох бөгөөд би огтхон ч эргэлзэлгүй түүний гарнаас зууран бид томоохон уулзалтанд очихоор болов. Сандарч байгааг тэр анзаарсан бололтой гарыг минь оролдон намайг сатааруулахыг оролдоно.. Хэн ч ийм нөхцөлд сандрах нь тодорхой биз...

Эцсийн зогсоол болох уулзалтын газар задгай талбайд болж байгаа бололтой тансаг зэрэглэлийн хувцас өмсөж инээлдсэн хүмүүс угтаж авна..

"Бодсоноос их хүн цугларчээ?"

Бэкхён сул дуугаар хэлэх үед биднийг харсан хүн бүр л бөхийн инээмсэглэж эхлэв..

Бидний зорилго бол тэр өвгөний хамсаатан болох Гунамд санал тавих юм.. Хэрвээ эсэргүүцвэл бүх зүйлийг дуусгана..

"Хөөх мафийн толгойлогч байх шив?"

Муу хүнийг дурсахаар гэж тэр гартаа оргилуун дарс барьсаар бидний урд ирж зогссоноо намайг их л сонжсон нүдээр ширтэнэ.. Сэжгийн юм.

"Яааа энэ яваа насандаа эмэгтэй хүн мафийн толгойлогч болохыг харна гэж зүүдлээгүй байж.. Сэүн ч чансаатай эр юмаа" гэснээ амаа даран ёжтой инээснээ " Байсан ч юмуу?"

Бэкхён түүний гарт байх оргилуун дарсыг авснаа ямар ч эргэлзээгүй толгой дээр нь удаанаар асгах бөгөөд хундагаа хойш шидэн инээмсэглээд

"Мафийн толгойлогчтой ингэж ярихыг чинь би лав зөвшөөрөхгүй шүү"

Тэр залуу шүдээ зуун инээж байснаа энгэрээ ухан сам шиг зүйл гаргаж ирснээ

"Яасан? Сэүн үхчихсэн болохоор одоо түүнийг өөрийн болгооч новшоо.. чадахгүй бол би чадаж болно шүү" хэмээн их л дургүй хүргэм хоолойгоор инээнэ..

Сэүний хүсэл намайгмафийн амьдралаас холдуулж жирийнээр амьдруулах байсан.. Түүний үгэнд орохёстойгоо мэдэж байсан ч энэ ертөнц намайг орхихгүй гэдгийг би маш сайн мэдэжбайсан.. Тэр өдрөөс хойш ганцхан зүйлд итгэлтэй болсон.. Сэүний хүсэж байсантэр нэрийг өөр дээрээ авах хэрэгтэй гэж.. Тэгж байж л энэ тоглоом шудрагаардуусах байсан. Бэкхён тэр өдрөөс хойш үргэлж надад туслаж бид ахлах сургуулийнтэр нандин хайр гэж бодож байсан зүйлээ зүгээр л сэтгэлдээ үүрд хадгалахыг хүссэн.. Хайр гэдэг зүйл энэ тоглоомд хэтэрхий эрсдэлтэй гэдгийг бид хэн хэн нь маш сайн ойлгож байсан болохоор. Хамгийн инээдтэй нь тэр амиа хичээсэн амьтанд хэзээ хайртай байхаа болихыг мэдэхгүй байгаад юм.. Амьсгалах агаар хүртэл түүнийг бодогдуулж байхад зүгээр л тоохгүй мэт дүр эсгэхийг хүсэхгүй байна.. Тийм ч учраас би нүүр бардам хэлэх болно.. Би мафийн толгойлогчын эхнэр мафийн толгойлогч У Хевон гэдгийг.

†DeBoss† Where stories live. Discover now