"Хевон!"

Нэрийг минь дуудан суудлаасаа босож ирэн урд зогссоноо нэвт норсон намайг энгэртээ тэврэнэ.. Түүний дулаахан энгэрт наалдан одоо л нэг юм санаа амрах шиг түүнийг зөрүүлэн тэвэртэл тэр надаас дахин дахин уучлалт гуйна..

"Уучлаарай Хевон! Уучлаарай"

Мэдэж байнаа... Чамд амаргүй байсан гэдгийг.. Хэн ч ийм зүйлд бэлтгэлтэй байхгүй нь тодорхой. Ялангуяа боломжтой зүйлээ алдах..

"Зүгээрдээ! Мэдэж байна"

Бид хэсэгтээ л тэврэлдэн зогсож тайвшрах бөгөөд би ч хувцасаа солин гарч ирвэл Сэүн утасаа таслан зэвсэгүүдээ бэлхүүсэндээ бэхлэн зогсож байх нь тэр..

"Хаашаа явах гэж байгаа юм?"

Ойлгомжтой.. тэр түүнийг олчихсон бололтой. Түүний харцнаас л илт байна! Би шийдэмгий гэгч нь түүний урд очин бэлхүүсэнд нь байх буунуудаас нь нэгийг аван халаасандаа хийгээд

"Надгүйгээр хаашаа ч явахгүй гэж мэд" гэтэл тэр их л итгэлгүй надруу ширтэж байснаа толгой дохин бид хамтдаа өнөөх залуугын гэрийн зүг хөдлөнө..

Эцэст нь тэдний гэрт ирмэгцээ л Сэүн хаалгыг нь хүчтэй өшиглөн онгойлгосноо эмэгтэй хүнтэй эрхэлдэн хэвтэх түүний үснээс зулгаан газар сөхрүүлэх бөгөөд ширээн дээр байх гэрлийг аван түүний толгойнд цохин хагална..

Нөгөө эмэгтэй орилсоор орноосоо босох гэхэд нь би түүнийг хажууд байх угаалгын өрөөнд оруулан хаалгыг нь түгжиж амжив.

"Сэүн.. чамайг ирнэ гэж мэдэж байсан ч ийм хурдан гэж мэдсэнгүй" гэтэл Сэүн ёжтой инээн түүнийг өшиглөн

"Мэдэх л ёстой байждээ нохойн гөлөг минь!" Гэсээр түүний гарнаас татан сандал дээр суулгах нь тэр...

Сэүн өөрийнхөө гутлын үдээсээр түүний бугуйг сандалтай хамт чанга гэгч нь уях бөгөөд халааснаасаа гарандаа зүүдэг төмөр хэрэгслээ зүүн

"Чамайг яаж тэр өвгөний туслах болсныг ойлгодоггүй байсан ч өнөөдөр ойлгож авах шиг боллоо"

Тэр залуу мөчөөгөө өгөлгүй чанга гэгч нь инээн

"Намайг алвал чи түүнд идүүлнэ гэдгээ мэдэж байна уу?"

Сэүн харин ёжтой гэгч нь инээн түүний үснээс зулгаан

"Тэртэй тэргүй би тэр хөгшин өвгөнийг агнатлаа санаа минь амрахгүй учраас санаа зоволтгүй чиний дараагынх тэр байх болно" гэснээ түүнийг хүчтэй гэгч нь цохиж эхлэв..

Би чимээгүй л тэднийг харан зогсохоос өөр юу ч хийж чадсангүй..

Сэүн харин албаар түүний утсаар нөгөө өвгөнлүү залгах бөгөөд удалгүй байна уу гэх дуу гарахад Сэүн түүнийг ярь хэмээн дохино.

"Ахаа! Намайг хэнтэй байгааг мэдэх үү? Сэүн! Тэр намайг алах байх.."

Тэр өвгөн чимээгүй гэгч нь сонсох бөгөөд Сэүн их л дургүй хүргэм хоолойгоор

"Таныг арай ухаантай хүн ардаа тавина гэж бодож байсан юм.. Энэ жараахайг чинь шараад идэх болохоор асуудал байвал над дээр ирээрэй" гэчихээд утасаа таслана..

Тэр залуу харин чанга гэгч нь инээн
"Юувэ ингээд л болоо юу! Чи намайг алж чадахгүй ээ.. угаасаа чи айж байгаа. Чиний тэр хамгаалагч хүртэл. Намайг сөхрүүлэх боломжтой байсан ч өрөвч зангаасаа болж үхсэн.. та нар бүгд ийм" хэмээн инээхэд нь өөрийн эрхгүй л халааснаасаа буу гаргаж ирэн түүнлүү сайтар гэгч нь чиглүүлэн гохоо дартал яг л төсөөлж байснаар түүний цээжинд сум орох нь тэр..

Сэүн намайг түүнийг буудсанд итгэж чадахгүй байгаа бололтой надруу ширтэж байгаа нь нулимс дүүрэн нүдний буланд харагдана..

Би түүнлүү ойртон
"Та нар шиг хүмүүс үхэх хэрэгтэй" гэсээр түүний дээрээс сэтгэлээ амартал хэдэн удаа буудсаныг мэдэхгүй ч Сэүн гарнаас минь татах үед л ухаан орох шиг болов..

Сэүн намайг энгэртээ наан
"Тайвшир Хевонаа! Тайвшир" 

Хэзээ ч буу хүний өөдөөс чиглүүлнэ гэж боддоггүй байсан ч гохыг хүний өөдөөс харуулаад дарчихлаа... Яагаад гэжүү? Шудрага бусаар биднийг орхисон Чанёолын төлөө. Энэ ертөнцөд ингэж л амьдрахгүй бол хэн ч биш болох болохоор.. Чи үргэлж өөрчлөгдөж зоригтой болохгүй л бол чиний урдаас буу шагайх хүн аль хэдийн түрүүлээд гохоо дарах болохоор..

†DeBoss† Where stories live. Discover now