"Бидний гэрлэлт миний хамгийн том алдаа байсан бололтой" гэж шивнэх нь надад маш тод сонсогдоно.. Түүний хэлдэг ч үнэн. Би түүний хамгийн сул тал болчихоод байгаа байх.. Тэр надтай гэрлээгүй байсан бол өдийд тэр хүсээд байгаа оргилдоо аль хэдийн хүрчихсэн байх байсан.

Мафийн толгойлогч байхад ганц хориглодог зүйл хүнд дурлах. Хэрвээ чи хүнд дурлавал тэр чинь чиний эсрэг зэвсэг болно гэсэн яриа ч байдаг.. Сэүн үүнийг мэдсэн хэрнээ л намайг өөрөөсөө зугтаалгахыг хүсээгүй бололтой байсан..

Түүний сул тал болохгүйн тулд түүний надад хэлсэн бүгдийг хийх гэж хичээж ирсэн.. Төлөвлөгөөг нь ч түүний хүссэнээр хийхийг хичээдэг. Тэгж л байж би түүний дутууг нөхөх учраас.

Сэүн мөрийг минь дэрлэн зогсож байснаа толгойгоо өргөн надруу чимээгүй ширтэнэ. Би ч түүний хацарнаас барин

"Би тэгвэл Бэкхёны сул талыг олох төлөвлөгөөгөө сайн хийх болно! Бас үхэхгүйг хичээнэ!" Гэтэл тэрний нүүрэнд инээмсэглэл тодрон уруул дээр үнсэж эхлэв.. Тэр үнсэлтийнхээ дунд инээмсэглэн

"Хевонаа. Чи намайг ийм дутуу үнэлдэг хэрэг үү? Мэдээж тэр залууг би албаар тавьж явуулсан. Бүх юм миний төлөвлөгөөнд байгаа"

Мэдээж.. тэр ийм л хүн. Үргэлж үйлдлийнхээ дараагын үйлдлийг боддог.. Ийм болохоор л хэн ч түүнээр түрүүлж оролдохыг хүсдэггүй биз!

"Чи ч мангас юмдаа!" Гэтэл тэр хүрмийг минь сөхсөнөө цээжин дээр зөөлхөн үнсэн

"Үүнийг ашиглана гэж бодоогүй юмсан! Гэхдээ хараад сэтгэл хөдөлсөн шүү! Төлөвлөгөөгөө мартаад тэвэрмээр" гэснээ замын хажууд зогсох машиныхаа хаалгыг онгойлгон намайг түлхэх бөгөөд босохын завдалгүй тэр дээрээс минь тулан хаалгаа хөлөөрөө хааснаа инээмсэглэн

"Их ядарсан болохоор эрч хүч авах хэрэгтэй биздээ?" Гэсээр хөлнөөс минь барин дээшлүүлэх нь тэр.. Би ч түүний харцанд мансууран хүзүүгээр нь ороон өөрлүүгээ доош татаад

"Тэгвэл сайн ав"

Сэүн инээмсэглэн хөхөвчний минь урд байх дэгээг шүдээрээ татан тайлах бөгөөд  үл ялиг инээмсэглэн цамцныхаа товчыг тайлж байлаа.. Түүний цамц бага зэрэг цус болчихсон байгааг нь одоо л анзаарч байх шив..

"Сэүн! Чи гэмтчихээ юу?"

Тэр цамцаа зөөлхөнөөр тайлвал түүний гар бага зэрэг шархдчихсан цус нь аль хэдийн хатчихсан байгаа харагдав..

"Юу ч бишдээ!" Гэсээр тэр үргэлжлүүлэн тэлээгээ тайлах гэж оролдож байхад нь өөрийн эрхгүй л гарных нь шархан дээр үнсэн долоотол Сэүн хэсэг чимээгүй байж байснаа

"Чи ч хүн яаж урхидахаа мэдэх юмаа?"

Хэний хажууд байгаа билээ дээ? Үргэлж халуухан байдаг энэ хүнийг хүсэхгүй байна гэж юу л бол...

"Ашгүй дээ." Гэтэл Сэүн инээмсэглэн уруулыг минь сорон үнсэх бөгөөд гарнаас татан өвөр дээрээ суулгах нь тэр.

"За алив бүжээч хонгор минь"

Би түүний хүзүүг үнсэн удаан гэгч нь хөдлөвөл машин хүртэл нааш цааш болж байгаа нь мэдэгдэж байсан ч зогсож чадахгүй нь... Сэүн нэг гараараа хүзүүнээс тулан нөгөө гараараа суудлаасаа барин дээш харах бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн түүний эрүүг үнстэлт түүний гижиг хүрсэн бололтой жуумалзана..

Гадаа нэг ч машины гэрэл харагдахаа болиход Сэүн над дээр Бэкхёны хүрмийг нөмрүүлэн тавьснаа хувцасаа арай гэж л янзлан хажууд сууна.. Би түүнрүү гайхсан харцаар харсаар гараараа урагш заан

"Машинаа жолоодохгүй юмуу?" Гэтэл Сэүн хэсэг чимээгүй байж байснаа чанга гэгч нь инээн цонхруу харах бөгөөд би ч гайхсаар дээш өндийтөл Чанёол жолоочын суудал дээр чихэвчээ зүүчихсэн сууж байх нь тэр.. Тэр бүхэл бүтэн хугацаанд тэнд байсан гэдгийг нь мэдээгүй болохоор чанга гэгч нь орилон суудалдаа шигдэн суутал Чанёол юу ч болоогүй мэт чихэвчээ авснаа бидэнлүү харан

"За дуусчихсан уу хөдөллөө шүү" гэх нь тэр..

Хамаг бие хацар халуу дүүгэн амнаас юу ч гарсангүй.. Сэүн түүнийг байсан гэдгийг мэдэж байсан хэрнээ надад хэлээгүй! Үнэхээр ичиж үхмээр биш гэжүү?

Би хүрмэн дотроо толгойгоо хийн амандаа Сэүнийг хараан сууж байтал Сэүн толгойг минь барин өвөр дээрээ тавьснаа

"Зүгээрдээ Чанёол аль хэдийн дасчихсан тийм биз?" Гэхэд тэр эв хавгүй инээх аядсанаа

"Мэдээж!" Гэх нь тэр.. үнэхээр ичиж байсан ч тэр хүн Чанёол байсанд бага зэрэг тайвшрах шиг... Яагаад ч юм энэ нөхцөлд хэтэрхий жаргалтай байгаад байгаа нь муугын дохио шиг санагдана.. Үнэхээр юу ч бодолгүй ийм хөгжилтэй байж болно гэжүү? Биднийг яг юу хүлээж байгаа бол гэдэг л хамгийн ихээр сонирхол татна...

†DeBoss† Where stories live. Discover now