Бэкхён түүнийг хангалтай өдсөн болохоор тэр залуу Сэүний хүсэлтийг хүлээн авахаас өөр сонголтгүй болон инээсээр толгой дохин

"Мэдээж би чадна" гэснээ нөгөө эмэгтэйн урд суун шийдэмгий гэгч нь

"Яагаад түүнийг алах болсон?"

Тэр эмэгтэй мэдээж юу ч дугарсангүй. Харин Бэкхён энэ үед утсаа халааснаасаа гаргаж ирснээ бичлэг дээр тавих бөгөөд эхлэх товчыг дарах үед хүн бүрт бичлэг авах дуу сонсогдож байлаа..

"Өө уучлаарай. Чиний аргаас суралцах гээд л" гэсээр инээтэл тэр залуу улам л хаданд хавчуулж байгаа мэт хийх зүйлээ ойлгож ядан тэр эмэгтэйн хоолойноос базсанаа

"Хэн чамайг явуулсан? Хурдан хэлээдэх"

Тэр эмэгтэйн нүднээс нулимс урсаж байгааг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөнө.. энэ эмэгтэй түүнийг өөрөөсөө илүү тавьж байгаа нь өрөвдөлтэй биш гэжүү?

Би тэднийг зогсоохыг хүсэн урагш нэг алхтал Бэкхён гарнаас татах шиг болон бичлэгээ унтрааснаа чихрүү ойртон

"Чи ч бас энэ ертөнцийн хатуу үнэнтэй тулж үзэх хэрэгтэй" хэмээх утгагүй үг хэлэн инээх шиг болов.. Бага байхаасаа л мафи гэдэг нь бусдын хэзээ ч ойлгохгүй томъёо шиг зүйл гэдгийг мэдэж байсан.. Энэ ертөнцөд хэнд ч итгэж болохгүй гэдгийг ч мэдэж байгаа.. Гэхдээ хараахан энэ зүйлтэй нүүр тулах бодол байгаагүй болохоор л..

Сэүн харин залхсан бололтой тэр эрэгтэйн хоолойг нь боох гарыг барьснаа

"Ийм үдэшлэг дээр ийм зүйлд цаг үрмээргүй байна! Зүгээр л алга болгочих" хэмээн ёжтой инээтэл тэр залуу Сэүнлүү итгэж ядсан харцаар ширтэх бөгөөд Сэүн ч ойлгосон бололтой түүний мөрөн дээр тогшоод

"Чамайг шилдэг гэдгийг их сонссон болохоор надад батлахгүй юму?"

Одоо л тэр залуу тэвчээрийнхээ эцэст хүрсэн бололтой халааснаасаа буу гаргаж ирснээ нөгөө эмэгтэйн толгойруу чиглүүлэх бөгөөд Сэүн энэ л үйлдлийг хүлээж байсан бололтой хажууд минь ирж зогссоноо

"Ноён Хан үнэхээр догь юм!"

Тэр залуу шүдээ зуусаар чичрэх хоолойгоо барьж ядан

"Сүүлийн удаа боломж олгоё. Хэн чамайг захиалсныг хэлэхгүй юмуу?" Гэтэл тэр эмэгтэй гунигтай гэгч нь харцаар түүнлүү ширтэж байснаа суудлаасаа арай гэж л босон толгой сэгсэрснээ хоёр гараа дэлгэн

"Надад харамсах зүйл алга"

Тэр залуу чанга гэгч нь орилсноо нүд ирмэхийн зуур тэр эмэгтэйрүү буудах бөгөөд түүний цус даашинз болон нүүр дээр минь үсрэх үед гэрэл бүдгэрэн дуу улам чанга болж байлаа... Хөөх.. буудна гэж төсөөлж байгаагүй болоод ч тэр үү үнэхээр бие минь хөших шиг л болно.. Новш гэж.. бодит байдал миний бодсоноос ч илүү аймар юм!

†DeBoss† Where stories live. Discover now