9.

560 83 9
                                    

-"Амралтын хугацаа цоргоноос урсдаг уснаас ч хурдан урсчихлаа."

Жонгүг санаа алдан ийн хэлээд өөрийн хувцаснуудаа эвхэх зуур Жимин түүний цүнхийг ялган өгж туслаж байлаа.

-"Чи л завгүй байсан болохоор тэгж санагдаж байгаа байх, нэг сарын хугацаа миний хувьд нэг жилээс илүү урт санагдсан даг."

Жонгүг өнгөрсөн нэг сарыг хэрхэн өнгөрөөснөө бодох төдийд л эвшээлгэж орхив. Тэгээд нүдээ нухлан,

-"Аав ээжид намайг ирсэн гээд хэлчих, утсаа хураалгачихсан болохоор хэнтэй ч холбогдож чадахгүй юм."

-"Амралтаар хүртэл утасгүй байсан гэх гээд байна уу?" гэж Жимин нүдээ томруулан асуухад Жонгүг толгой дохилоо.

-"Бидний эцэг эх яагаад ийм хатуу чанга байдгийг ойлгох гээд ч чадахгүй нь."

-"Ядаж л миний утсыг хураадаггүйд талархаж байна."

Жимин түүнийг өдөх мэт ийн хэлчихээд Жонгүгийн өрөөнөөс гарахдаа "Хоол хийчихсэн байгаа болохоор өөрийнхөө зүйлсийг янзалчихаад идээрэй." гэхэд Жонгүг түүн рүү зөөлхөн инээмсэглэлээ.

-"Жимин?"

-"Яав?"

-"Тэхён руу залгаад өгөөч?"

Жонгүгийг ийн гуйхад Жимин нүдээ эргэлдүүлэн "Шөнийн арван хоёр цаг болж байгааг мэдэж байгаа гэж найдъя Жонгүг."

-"Мартчихжээ уучлаарай."

-"Тэхёныг санаа юу?"

Жимин түүнээс ёжтойгоор асуухад Жонгүгийн хацар улайж орхих нь тэр.

-"Ү-үгүй ээ, хэн тэр тэнэгийг санах юм? Би зүгээр л... зүгээр л дэвтэр асуух гэж байсан юм."

Жонгүг санаанд орсон зүйлээ огтхон ч бодолгүй хэлчихээд Жиминий доогтой харцнаас хурдхан шиг бултлаа.

Жонгүг өрөөндөө орж ирмэгцээ "Санаад гэнэ шүү..." гэж бувтнасаар хөнжилдөө шургав.

-

Хичээлийн хонх дугарахтай зэрэгцэн оройтож сэрсэн Жонгүг амандаа хараасаар ангидаа орж ирэх аж.

Түүний аз болоход хичээл орох багш хараахан ирээгүй байсан тул Жонгүг шуудхан л өөрийнхөө суудал дээр суулаа.

Яг л түүний хүлээж байсанчлан Югём түүн рүү эргэж хараад "Унтчихаа юу?" гэх асуултыг асуув.

-"Жимин тэмцээнд явах болохоор хэд хоног хичээлдээ явахгүй гэсэн, тиймээс би сэрүүлэггүй байгаа гээд ойлгочих."

You ||TK||Where stories live. Discover now