Тэр залуу их л баяртай байгаа бололтой инээсээр "За! Хөгжилдөх үү? Битгий ай даа. Би сайндаа л чиний хөлөнд онож магадгүй"

Хүлээсээ тайлахын тулд гараа хүчтэй татах хэдий ч өвдөхөөс өөр ямар ч нэмэр алга. Уруулаа зуун өөрийгөө тайвшруулахаас өөр сонголт байхгүй бололтой.

Тэр залуу буудахад бэлэн болсон бололтой буугаа цэнэглэн надруу чиглүүлтэл Бэкхён түүний хажууд очин зогсоход өөрийн эрхгүй л баярлах шиг.. Гэсэн ч тэр түүнийг зогсоох юу ч хийсэнгүй хажуунаас нь харснаа хана налан түүнийг буудахыг хүлээж байгаа юм шиг л .. Бэкхён надруу харснаа инээмсэглэн гараа даллах бөгөөд буун дуу гарах үед нүдээ тас гэгч нь анин сумыг хүлээнэ. Өвдөлт мэдрэгдсэнгүй. Нүдээ бага багаар нээн хартал Бэкхён өнөөх залуугын гарыг цохичихсон бололтой тэр залуу буугаа газар унагаачихсан Бэкхёнлуу орилсноо царайг нь хараад амаа хамхих шиг болов. Бэкхён харин үнэхээр залхсан мэт царай гарган газар унасан бууг нь түүний духанд наагаад

"Гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэйшдээ. Алив дахиад оролд" хэмээн ёжтой инээхэд тэр залуу сандралаа дарахын тулд нэг гараа нөгөөгөөрөө барин түүнлүү эгцэлж ч харж чадсангүй.

"Хийгээч!"

Бэкхёныг ингэж орилоход буудаж байсан бүх хүмүүс буудахаа зогсоон түүнийг ажиглаж эхлэв. Бэкхён мафи дундаа хамгийн өндөр нэр хүндтэй нь болоод ч тэр үү энд байгаа хүмүүс танихгүй байна гэдэг бараг л боломжгүй зүйл шиг.

Тэр залуу итгэл муутайхан буугаа дахин авснаа надруу чиглүүлэн салганах гараа арай гэж л тогтоож байгаа мэт харагдана. Тэгсэн ч тэр залуу Бэкхёны үгнээс зөрөхийг хүсээгүй бололтой буугаа дахин цэнэглэн гохоо дартал Бэкхён нөгөө залуугын гарлуу дахин хүчтэй цохин бууны сум газар зоогдох нь тэр...

Бэкхён нөгөө залуугын гарнаас бууг нь авснаа түүний духанд наан

"Түүний нөхөр нь энд байсан бол чамайг өршөөлгүй буудах байсан биз" хэмээн инээмсэглэснээ буугаа удаан гэгч нь цэнэглэж байлаа..

"Бас тэр миний танил болохоор би тийм ч таатай хүлээж авахгүй байна шүү" гэхэд тэр залуу гайхсан мэт түүнрүү харснаа

"Таны танил юмуу"

Бэкхён үл ялиг жуумалзан буугаа уруул дээрээ тавьснаа

"Миний онцгой найз."

Бэкхёныг ахлах сургуульдаа таньдаг байсандаа баярлах хэрэгтэй байх.. Магадгүй бид заавал учрах ёстой хүмүүс болохоор л энэ олон жилийн дараа хүртэл төсөөлөшгүй байдлаар дахин уулзалдсан биз. Яг л кино шиг биш гэжүү?

"М.мафиудад хэзээ ч найз байдаггүй биздээ?" гэх үгийг сонсоод Бэкхёны инээмсэглэл бага багаар алга болсоноо толгой дохин гартаа халааснаасаа бээлийгээ гаргаж ирэн нэг нэгээр нь удаанаар өмсөж дуусаад буугаа надруу чиглүүлснээ "Чиний зөв юм байна" гэж хэлэн гохоо дарахад бууны чанга дуутай зэрэгцэн сум яг толгойн дээр байх бөөрөнхий дээр тусахад Бэкхён буугаа дахин цэнэглэн сумаа дуустал надруу буудах хэдий ч тэр яг л нэг оносон газартаа оносоор байх бөгөөд сүүлийн сум дуусмагц буугаа үлээн надруу ёжтой гэгч нь инээгээд нөгөө залууруу гарт байх буугаа шидэн эцэст нь надруу алхан урд минь ирж зогсоод

"Жоохон тоглочихлоо.. Зүгээр биздээ?" хэмээн инээмсэглэн толгойг минь илэх шиг болов. Ийм нөхцөлд зүгээр хүн байвал тэр нь тэнэг хүн л болно биз.. Айсандаа болоод үг ч дугарч чадахгүй байхад! Энэ нөхцөлд бол Бид дахиж уулзалдах ёсгүй хүмүүс байсан бололтой. 

†DeBoss† Where stories live. Discover now