Сэүн санаа алдан бугуйн дах цагаа авснаа нэг хоёр алхам урагш алхснаа цагаа газар хүчтэй гэгч нь шидсэнээ урд минь ирэн хацар зөөлхөн илэн уруулаа хазлана. Тэр төлөвлөгөөг дагаж чадаагүйд минь уурласан гэдэгт итгэлтэй байна..

"Би.. би чамаас өөр хүнтэй баймааргүй байна!"

Доош ширтэнгээ түүнд өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ чанга гэгч нь хэлтэл Сэүн нээх ч гайхсан шинжгүй хажуугаар минь зөрөн гарснаа сандалаа налан сууснаа нүдээ анин гараараа оролдоно.. зүгээр л надад уурлаж байна гэдгээ хэлсэн нь дээр юмсан. Түүнийг дуугаа хураагаад нүдээ анин суухад нь үнэхээр дургүй... Тэр уурандаа намайг биш өөрийгөө гэмтээх дуртай тийм л хүн... Яагаад гэжүү? Би ч бас яагаад гэдгийг нь мэдэхийг хүсэж байна...

"Уурлачихаа юу? Надад уурласан бол уураа гарга л даа.."

Сэүн харин  юу ч хэлсэнгүй.. Үе үе уруулаа хазлан нүдээ гараараа таглана.

"У Сэүн.. Би төлөвлөгөөг чинь хийж чадахгүй.. Чи яг юу хүсээд ийм зүйл.." гэтэл тэр үгийг минь таслан хажуу ширээн дээр байсан дарстай хундагаа гартаа чанга атгаснаа ширээн дээр цохин хагалснаа

"Битгий уурыг минь нэмж хүргэх гээд бай."

Түүнийг өөрөөсөө илүү сайн мэддэг учраас Сэүнийг тайвширтал юу ч хэлж чадахгүй нь..

"Би хэлсэн байхаа? Би хүссэнээ хийхэд хэн ч надад саад болж чадахгүй" гэснээ суудлаасаа босон хоёр тийш алхаж эхлэв... би чимээгүй гэгч нь түүнрүү ширтэж зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байгаадаа гэмшиж ч байх шиг.

"Тэр өвгөнийг заавал урдаа сөхрүүлтэл чи надад туслах хэрэгтэй юмсан" гэснээ надруу ойртон цус болсон гараараа хацрыг минь зөөлхөн гэгч нь илбэнэ.

"У Хевон. Чиний нөхөр бүх мафийн толгойлогч болж байна гээд боддоо? Новшийн догь биз"

Сэүн үнэхээр энэ яриад байгаа шигээ болохыг хүссэн бололтой түүний нүднээс итгэл, шунал бас шийдэмгий байдал мэдрэгдэнэ.. Тэр нэг л хэлсэн бол тэр зүйлээ хийж байж л санаа нь амардаг.. энэ л хамгийн том асуудал

"Тэр хүн чамаас илүү хүчирхэг гэдгийг мэдэж байна уу?" Гэтэл тэр тэнэг хүн шиг л чанга инээснээ мөрнөөс минь чанга гэгч нь атгаснаа

"Тэгээд л чиний тусламж надад хэрэгтэй байна.. Бэкхёны жижигхэн алдаан дээр нь түүнийг гартаа оруулж тэр новшийг дарж авахад чи л хэрэгтэй"

Хэмээн нүүр дүүрэн инээмсэглэнэ. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм байна. Хүсэлдээ шатаж байгаа энэ нүдийг...

"Чи үнэхээр.." гэтэл Сэүн толгой дохин уруул дээр минь хуруугаа тавьснаа уруул дээр удаан гэгч нь үнсэн хойшлосноо

"Хамтдаа энэ шуналд солиорцгооё" гэснээ утсаа гаргаж ирэн өөрийнхөө сонсох дуртай тэр дуугаа чанга гэгч нь тавьснаа хоёр гарнаас минь барин бүжиглэж эхлэв... Ийм нөхцөлд хүртэл тэр ийм үйлдэл хийж байгаад нь итгэж ядна.. Түүний шунал эцэст нь юунд хүрэхийг мэдэхгүй байгаа ч одоо миний нүдэнд хэн хүнээс илүү оргилд гарахыг хүссэн жаал хүү арслангаар оролдож байгаа мэт л.. энэ үлгэрийн гол дүр нь энэ жаал хүсэлдээ арсланг өөрийнхөө өмнө сөгдүүлж чадах ч бодит амьдрал үлгэрээс өөр биш гэжүү?

Сэүн ёжтой инээмсэглэж байснаа уруулаа хазлан дуугаа дагаж дуулж байснаа бэлхүүсээр минь тэврэн хөгжмийн хэмнэлд хоёр тийш найгна.. 

"Сэүн.. одоо бүжиглэх цаг биш б.."

Тэр үгийг минь таслан залхсан мэт л хоёр хацарнаас барин уруулыг минь хүчтэй гэгч нь сорон үнсэж байхдаа хүртэл бүжиглэхээ зогсоосонгүй.. үнэхээр түүнийг эсэргүүцэж чадахгүй нь бололтой...

Сэүн надаас холдон нүдрүү минь ширтэнгээ
"Тэгээд хамтдаа дэлхийг эзлэх үү?" Хэмээн ёжтой инээхэд нь толгой дохихоос өөр сонголт байсангүй. Нэгэнт тэр шийдчихсэн зүйлээсээ ухрана гэжүү?

Сэүний уур ул мөргүй л арилах шиг инээмсэглэн туслахаа дуудсанаа

"Энэ хүнийг Бэкхёныд хүргээд өг" хэмээн ёжтой инээн хэлэх гэсэн үгийг минь ч сонсолгүй дуугаа чангалан надруу даллана.. Үнэхээр заримдаа тэр надад хайртай эсэхэд эргэлзэх юм..

Түүний туслах Бэкхёны гэрийн гадна ирсэн бололтой надад дохио өгөхөд нь урт гэгч нь амьсгаа аван хажууд байх савтай усыг өөр дээрээ асган цамцаа хамаг хүчээрээ татан хэд хэд урчихаад уруулаа час улаанаар будан машинаасаа буун уруулаа арчин түүний хаалгыг тогшино..

Арсланг дарахад ганц л саваа хэрэгтэй шиг түүнд Бэкхёны хүч хэрэгтэй.. Түүнийг холбож өгөхөд миний тусламж хэрэгтэй байх...

Удалгүй хаалга онгойн Бэкхён утсаар ярьж байснаа намайг харан юу ч ярилгүй надруу ширтэнэ. Түүнтэй ярьж байсан хүн утасны цаанаас түүний нэрийг дуудан орилох нь сонсогдож байсан ч тэр гараа доошлуулснаа утасаа халаасандаа хийн ёжтой гэгч нь инээмсэглэснээ

"Орж ярилцмаар байна уу?"

†DeBoss† Where stories live. Discover now