.

24 4 1
                                    


Чамайг яг таг ойлгодог хүнийг олох үнэхээр хэцүү. Учир нь хэн ч чиний дотор болж байгаа тэр их зовлон шаналалыг биеэрээ мэдрэхгүй. Хэн ч чиний бодол дотор шөнө бүр эргэлддэг нулимс дуслам дурсамжуудын чинь үнэ цэнийг мэдэхгүй.

Хүн үнэхээр өрөвдөлтэй юм. Яг л бурхан биднийг 7 тербум ширхэг хуваагаад дэлхий ертөнцийн өнцөг булан бүр лүү холиод шидчихсэн юм шиг. Тэгээд л бид өөрсдтэйгөө илүүчгүй, дутуучгүй яг таарах хүнээ олж чадалгүй эгэл амьдралаар амьдарсаар дуусах заяатай мэт.

Би үргэлж л хамгийн энгийн юмсыг хайрласаар ирсэн. Би үргэлж л тэнгэрээр дүүлэх шувууд, газрыг чимэх цэцэгс, тэртээд жаргах наранд дурладаг байсан. Би зав л гарвал зүлгэн дээр дээш харан хэвтээд, улбартан ягаарах нарны туяанаар дуу аялан дүүлэх хос шувуудыг тэртээх алс руу бүжин одохыг хардаг байв. Удсан ч үгүй, тэдний жиргээ нь сонсогдохоо болих мөчид, цэцэг бид хоёр л энэ орчлонд үлдэх шиг үгээр хэлшгүй энгийн мэдрэмж төрнө. Би хэлсэн дээ? Би хамгийн энгийн зүйлсэд дурладаг хүн.

Харин чи? Юунд дурладаг вэ?

Амира | oneshotWhere stories live. Discover now