.

29 4 2
                                    

Нүд харанхуйлж, хөл чичирж байна. Аажим аажмаар тэнцвэрээ алдсаар, удалгүй би газарт унах нь. Тусламж эрэн орилох гэж хичээвч, хоолой огт гарахгүй нь.

Шөнөжин урссан нулимсууд минь цугларсаар, толгой дээр минь үерлэн цутгах шиг. Нулимсныхаа үерт би живэн живсээр, үхэх гэж байгаагаа мэдэрч байна.

Чи их өөдгүй хүн шүү. Дандаа намайг дааруулдаг. Сэтгэлийн чинь дулаан хэд вэ? Би таая. -46 градус уу?

Тийм байсан ч зүгээр ээ. Чи минь угаасаа мэднэ шүү дээ. Чамайг ямар ч алдаа гаргасан, би чиний талд гэдгийг. Намайг яаж ч зовоосон, би чамайг уучилна гэдгийг.

Тэртээх алсад наран гийнэ.

Чи бид хоёрын бүлээцэх шалтгаан бол нар байгаагүй тэ? Бид хайр гэгч ертөнцөд түймэр тавиад, түүгээрээ дулаацаж амьдардаг байсан.

Гэтэл бидний тавьсан түймэр дээр аадар бороо дуслахад, чи минь түүнийг нь дааж чадалгүй явчихсан тэ? Тэр нь илүү амархан болохоор.

Гэхдээ баярлалаа. Нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалж байгаад чинь баярлалаа.

Хэрэв гэнэт сэтгэл чинь эргээд, намайг санаад эхлэвэл эргэлзээ байхгүй хүрээд ирээрэй.

Сүүлийн амьсгал минь гарах хүртэл би чамайг хүлээх болохоор.
































Анхны үнсэлтийнхээ эзэнд зориулав.

Амира | oneshotDonde viven las historias. Descúbrelo ahora