Дэд бүлэг: Мангасын үүр

Start from the beginning
                                    

Намрён хааны ухаалаг энэрэнгүй хаанчлалын ачаар үймээнт орчлон дундах эгэл хүмүүсийн диваажин гэж нэрлэгдэх амар амгалан хаант улс болон өргөжин улс дотроо дайн дажин боолчлолгүй энэрэнгүй хаант улс хэмээх цуу яриа хаа сайгүй тарснаар зарим нэг овог аймаг жижиг хаант улс өөрсдөө сайн дураараа Солонгот хаант улсад дагаар орж их гэр бүлд нь нэгдэх болжээ.

Хааны ордон. Хаан эзний амрах өргөө:

Намрён хаан бага болон татвар хатан аваагүй гэдгээрээ онцлогтой хаан юм. Хар багаас үерхэж нөхөрлөж өссөн хайртай бүсгүйгээ эхнэр болгон авч их хатанд залсан тэрээр өөр бүсгүйд сэтгэл алдраагүй 20 жил төр барьжээ. Хаан аминаасаа илүү их хайртай хоёр ихэр хүүхэдтэй. Охин хүү хоёр бөгөөд энэ жил тэд найман нас хүрч байгаа юм.

Угаас гэр бүлдээ хайр халамжтай хаан эзэн, улсын эзэн гэхээс илүү айл гэрийн эр нөхөр, үр хүүхдүүдийн халамжит аав нь юм.

Бусад хаадаас ялгаатай нь өдөр бүр заавал гэр бүлдээ зав гаргаж, эхнэр хүүхдүүдтэйгээ ном хаялцах, тоглоом тоглох зэргээр оройг хөгжилтэй өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр ч бас тэр уламжлалаар хаан эзнийг ажлаа дуусгаад удаагүй байхад их хатан болон ихрүүд хамтдаа орж ирлээ.

Их хатан "Хаан эзэн амгалан уу?"

Ханхүү Инжүн "Хаан аав амгалан байна уу?"

Гүнж Инбинь "Хаан аав сайн уу?" гэж сулхан дуутай хэллээ.

Хаан  охиноо өхөөрдсөн шинжтэй инээмсэглэн "Өнөөдөр миний гүнжийн хоолой нэг л  сул байх чинь ямар нэг асуудал гараа юу?" гэж асуухад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаан охиноо өхөөрдсөн шинжтэй инээмсэглэн "Өнөөдөр миний гүнжийн хоолой нэг л сул байх чинь ямар нэг асуудал гараа юу?" гэж асуухад

Инбиний хошуу байдгаараа унжин "Энэ Инжүн чинь тоглохдоо булхайцдаг!" гэсээр ах руугаа ширүүн харлаа.

Хатан "Гүнжтээн! ахыгаа энэ гэж дууддаг чинь яаж байгаа юм? чи бол хааны гүнж ёс жудагтай байх ёстой" гэхэд

Инжүн "Хаха. . . Би булхайцаагүй ээ, Инбинь л өөрөө сайн нуугдаж чадахгүй амархан баригдаад байдаг болохоороо уурлаад байгаа юм" хэмээн бардам хэлнэ.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now