"Эмэгтэйчүүд эхлээд" хэмээн шивнэх шиг болов.

Тэр үнэхээр гярхай биш гэжүү? энд цонх байна гэж хэн ч төсөөлж чадхааргүй байхад..

Хагарсан цонхоор арай гэж нэг юм гартал Сэүн ч удалгүй гарч ирснээ урт гэгч нь амьсгаа аван

"Хангалттай хөгжилдөж чадсангүй шүү." Гэсээр шилний үсэрсэн хэлтэрхийгээс болж зүсэгдсэн бололтой цус гараад хатчихсан хацраа арчин үл ялиг инээмсэглэх шиг болов.. Сэүн урт гэгч нь амьсгаа аван тэнгэрлүү ширтэн тодоос тод гэрэлтэх сарлуу харан гараараа тоглож байгаа бололтой хуруунуудаа хөдөлгөн үл ялиг жуумалзана..

Сэүн хэдий мафийн толгойлогч ч гэсэн заримдаа надад хүүхэд шиг санагддаг.. Үргэлж сүрхий бас аймшигтай мэт дүр эсгэдэг ч сарлуу ширтэн үл ялиг инээмсэглэх энэ мөчид л тэр яг өөрийнхөөрөө байгаа юм шиг санагдана.. Төрөх цагаасаа л эхлээд тэр энэ бүхэнд бэлтгэгдсэн болохоор ямар ч сонголтгүй хийж ирсэн.. Би түүнийг ойлгох гэж хичээдэг учраас тэр надтай гэрлэсэн байх.. Магадгүй бид ижилхэн хүмүүс болохоор тэр биз?

Аав минь өдрийн цагаар жирийн л нэг багш байсан ч шөнийн цагаар цус асгаруулах дуртай мафийн толгойлогч байсан. Тэр үнэнтэй би нүүр тулахдаа 16тай байж..

Түүний өрөөнөөс хэн нэгний орилох чимээг сонсохдоо зүгээр л зурагт байх гэж бодон тоосонгүй.. Гэхдээ тэр чимээ улам чангарах үед өөрийн эрхгүй л аавын өрөөний хаалганы цаана бариулыг нь оролдон зогсоно.. Нээх эсэхдээ эргэлзэн урт гэгч нь амьсгаа авсаар бариулыг доошлуулан нээтэл аавын ажлын ширээг тойрон маш олон залуучууд зогсож байх бөгөөд нэг эрэгтэй хүн тэдний өмнө сөгдөн сууж байгаа харагдав.. Аав намайг орж ирнэ гэж тооцоолоогүй байсан бололтой их л сандрасхийн суудлаасаа бостол түүний хажууд залуухан эрэгтэй бугуйндах цагаа оролдсоор надруу харах шиг болов. Түүний нүдрүү хальт харахад л биеэр хүйт даах шиг..

"Энд юу болоод байгаа юм?"

Аажуухнаар шивнэх асуултанд минь аав хариулсангүй.. Надаас дальдчин юу хэлэхээ бодож байгаа бололтой.. Үргэлж сайн хүн мэт харагддаг байсан энэ хүн ийм зүйл хийж байна гэж хэзээ ч төсөөлөхгүй нь тодорхой биздээ? Харин нөгөө өндөр царайлаг залуу аавын мөрөн дээр зөөлхөн тогшин өмнө минь ирж зогссоноо

"Үнэнтэй нүүр тулах нь хар дарсан зүүдээсээ сэрэх шиг гоё мэдрэмж болохоор ах нь чамд бүгдийг ярьж өгье" хэмээн инээмсэглэж байлаа..

†DeBoss† Where stories live. Discover now