8. Үнэнтэй нүүр тулахад

Start from the beginning
                                    

Одоо л анзаарч байна. Жунин худал хэлэх үедээ хоолойгоо засдаг зуршилтай юм байна. . .

Инбиний тухай ярианы ихэнх үед тэр хоолойгоо яг ингэж засдаг. Би сонсоод өнгөрдөг ч нээх сүртэй зүйл болгож хүлээж авч байгаагүй бололтой.

Түүний худал үгийг сонссоны дараа уур хүч байсан ч нэгэнт л мэдээгүй дүр үзүүлнэ гэж шийдсэн тул инээмсэглэсээр "Уучлаарай, дахиж чамайгаа уйдаахгүй. Одооноос яг ингээд наалдчихсан юм шиг байж байя" хэмээн мөрийг нь дэрлэсэн гараа улам чанга тэврэхэд

Жунин "Тэгье ээ яг ингээд наалдаад, өдөржин босохгүй залхуурч өнжвөл байж байна?" гэсээр намайг доош татан дэрэн дээрээ хэвтчихлээ.

Түүнийг үзэн ядаж уурламаар байгаа ч маш энгийн эдгээр үгс, үйлдэл нь яагаад ийм дотно байдаг юм бол оо? худал гэдгийг мэдэж байгаа ч үнэн юм шиг л хүлээж аваад байгаа сул дорой зүрх сэтгэлээ яая даа. . .

Түүний дэргэд хэвтээд, ингээд ярилцаад байвал бодож байсан зүйлээ таг мартаад хуучин шигээ л ховстуулсан мэт тэнэг болчих юм шиг санагдаад байсан болохоор түүний дэргэдээс бослоо.

Жунин "Яасан бэ? хамт хэвтэхгүй юм уу?" гэж асуулаа.

Би "Үгүй дээ, арзгар залуудаа хоол хийж өгье" гэсээр түүний үсийг илбэхэд

Жунин инээмсэглэн гараас татсаар өөр дээрээ унагаачихлаа.

"Баярлалаа, тэгвэл би усанд орчхоод араас чинь очъё" гээд хацар дээр минь үнсэв.

Хувцсаа сольж гэрийн хувцсаа өмсөөд өрөөнөөс гарлаа.

================

Өрөөнөөс гараад "Энгийн байх хэрэгтэй, хуучин шигээ хэвийн байх хэрэгтэй. Тэгж байж л бүхнийг байранд нь оруулна. Жунин харин ч элдэв ааш гаргаад байхгүй хуучин шигээ байгаа нь сайн хэрэг" хэмээн бодсоор гал тогооны өрөө рүү явж байтал

"Яагаад зүгээр байгаа юм шиг аашлаад байгаа юм?" гэх Инбиний дуугаар нэлээд цочин явж байсан газартаа шууд зогслоо.

Толгойгоо хажуу тийш эргүүлэн түүн рүү харахад шатны эсрэг талд байдаг жижиг буйдан дээр суух бөгөөд яг л намайг шоолоод байгаа мэт хачин жуумалзана.

Бага зэрэг сандарсан ч хэвийн байгаа төрх гарган "Юу гэсэн үг үү? яриад байгаа зүйлийг чинь сайн ойлгосонгүй" хэмээн мэдээгүй царайлан хариу асуулт тавихад

Инбиний нүүрэнд тодорсон инээмсэглэл илүү ёжтой болон мушилзсаар над руу ойртож ирэв.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now