8. Үнэнтэй нүүр тулахад

Start from the beginning
                                    

Энэ хоёр хүний хэнд нь илүү уурлаж, хэнээс нь өшөө авах ёстойг мэдэхгүй ч яг одоо бол би бууж өгөхгүй. Өөрийн залууг авч үлдэх болно. Сэтгэлийг минь ингэж гүн цочроож, ингэж шархлуулсан болохоор үлдсэн насандаа намайг хайрлаж надтай байх өртэй хүн бол Жунин. . .

=================

Бүтэн шөнийг бодол дотроо тэмцэж өнгөрөөлөө. Гомдол, ялагдал, үзэн ядалт гурвын дунд хангалттай удаан төөрөлдөж, хангалттай олон зүйлийг эргэцүүлэн бодсон би буудлаас гаран гэрийн зүг явах энэ мөчдөө нэг зүйлийг л шийдэж амжсан юм.

Би бууж өгөхгүй. Тэд хэнд ч мэдэгдэхгүй байхаар шийдсэн бол мэдээгүй мэт аашлах болно. Юу ч мэдэхгүй тэнэг хүүхэлдэй биш нууцаар тэмцэж өөрийн гэсэн бүхнээ байх ёстой байранд нь оруулах тэмцэгч байх болно.

Энэ чинь миний л амьдрал, би яагаад ч илүүц дүр биш! би гол дүр нь байхад ямар ч хүчтэй туслах дүр байсан тэр ялагдлаар л дуусах болно. Дахиж өөрийгөө илүүц мэтээр бодож болохгүй. . .

Ийн бодож өөрийгөө зоригжуулан явсаар гэртээ очлоо.

=================

Гэрт:

Гэртээ ирэхэд өчигдөр ямар ч цэнгүүн баяр наадам болоогүй мэт бүх зүйл цэвэрхэн, яг л хуучин шигээ болсон байх бөгөөд гэр ч бас нам гүм байдалтай намайг угтлаа.

Гэртээ орон гадуур хувцсаа тайлаад шууд унтлагын өрөө рүү явлаа. Өмнө нь энэ өрөө рүү явахад юу ч бодогддоггүй байсан ч яагаад ч юм энэ удаад Инбинь Жунин хоёр хамт байх юм шиг хачин мэдрэмж төрөн зүрх балбах мэт хурдан цохилж байлаа.

Сандарсандаа ч тэр үү тогтож ядан цохилох зүрхээ тайвшруулах гэсэндээ энгэр дээрээ гараа тавин нэг гүнзгий амьсгаа аваад өрөө рүүгээ ороход яг л хуучны өдрүүд шиг. . .

Үс нь байдгаараа арзайчихсан, нүд нь нойрмог утсаа оролдон хэвтэх нөхөр минь зүгээр л намайг инээмсэглэхэд хүргэв. Би өчигдөр харсан зүйлээсээ болоод хэтэрхий их зүйл төсөөлсөн бололтой.

"Дөнгөж сэрээд л утас оролдох юмаа" гэсээр түүний хажууд очин суухад

Жунин бага зэрэг том харан "Ирж байгаа юм бол хэлэхгүй яасан юм бэ? би өглөөний цай ч бэлдэж амжаагүй" гэх нь тэр.

Би түүний дэргэд хэвтэн мөрийг нь дэрлээд "Зүгээр дээ, би өглөөний цайгаа уучихсан. Чи минь юу хийв дээ?" хэмээн асуухад

Жунин хоолойгоо бага зэрэг засан "Юу л хийв гэж дээ, чи минь байхгүй болохоор бүтэн өдөржин утсаа ухаж хэвтсэн" гэх нь тэр.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now