7. Дракула

Start from the beginning
                                    

"9-р Петер амгалан нойрсог" хэмээн танхимд байгаа хүмүүс зэрэг хэлэв.

Жунин "Анд нөхөд минь цэнгүүн албан ёсоор эхэллээ. Уулзаагүй удсан танилтайгаа дахин мэндэлж, шинээр ирсэн үр хойчоо угтаж авцгаа" гэхэд

"Дракулагын алдар мөнхөд бадраг!" хэмээн зэрэг хэлээд хундагатай дарсаа ууцгаалаа.

Ийнхүү албан ёсны яриа дууссан тул тал талд хүмүүс хоорондоо уулзаж, танилцах нэг нь танилцаж байгаа харагдана.

Ирсэн зочдын дундуур нүд гүйлгэн хэн нэгнийг хайх Инбинь.

Жунин түүнд хундагатай дарс, тавагтай амтат хачир авч ирж өгөх ба "Хэнийг тэгтлээ хайсан юм?" хэмээн асуухад

Инбинь хөнгөн санаа алдаад "Хүйтэн цустай өөдгүй хүүхдүүд. 500 жилд ганцхан зохиогдож байгаа чухал цэнгүүн дээр эцэг эхдээ царайгаа хальт харуулахад яах вэ дээ. Уулзаагүй зөндөө удлаа шүү дээ" хэмээн хөмсөг зангидахад

Жунин тайван инээмсэглээд "Хэнийг дуурайсан хүүхдүүд билээ дээ. Тийм ч амар ирэхгүй байхаа" гэхэд

Инбинь түүн рүү ширүүн харан "Юу гэсэн үг юм? намайг дуурайсан муухай ааштай болохоороо ирэхгүй гээд байгаа юм уу?" гэж асуухад

Жунин түүнийг шоолох мэт жуумалзсаар мөрөө хавчлаа.

Инбинь "Би 100 жил л алга болоо биз дээ? тэгж ярих юм бол чамаас болсон" хэмээн зөрүү харахад

Жунин тавагтай зуушаа ойролцоо байх ширээн дээр тавин Инбиний бэлхүүсээр тэврээд "Хардалтаас болсон гэж үү?" хэмээн доогтой инээснээ Инбиний хацар дээр үнсээд...

"Биднийг эвлэрэх хүртэл тэд дахиж уулзахгүй гэснийг мартаа юу? хүүхдүүдээ санаад байгаа бол эвлэрсэн нь дээр биш үү хайрт минь? би чамдаа маш их хайртай" гэхэд

Инбинь харц дээгүүр ширтэн "Үгүй! харамсалтай ч гэсэн үхэх хүртлээ хүүхдүүдтэйгээ уулзахгүй нь дээ" гэв.

Жунин Инбиний эрүүнээс барин өөр лүүгээ харуулаад "Чамд үхэх боломж олгохгүй гэж тодорхой хэлсэн байхаа? бүтэхгүй мөрөөдлөө орхиод бууж өг"

Инбинь үл ялиг инээмсэглээд "Чамайг хэр удаан тэвчиж чадахыг харж л байя. Энэ удаад бол чи ялагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ удаагийн эхнэр чинь үнэнийг олж мэдэх болохоор урвахгүй үлдэх нь юу л бол" гэхэд

Жунин "Юүмин бол миний хичээнгүйлэн ургуулсан цэцэг. Тэднийг зүгээр ч нэг хайрлаж халамжлаагүй юм шүү. Чин сэтгэлээсээ тэдгээр бүсгүйчүүдийг аз жаргалтай амьдруулах гэж хичээсэн болохоор эр эмийн хайр байхгүй ч аюулгүй аз жаргалтай байлгахын тулд бүхнээ хийсэн гэдгийг тэд мэддэг. Юүмин ч бас адилхан гэж бодож байна"

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now