"Зиаа үдэшлэг таалагдаж байгаа биздээ?"

Сэүн тэр залуугын урд байх шилтэй дарсыг аван түүнд дарс хундаглаж өгөх бөгөөд тэр залуу ч түүний хундаглаж өгсөн дарсыг хамрандаа ойртуулан үнэртэх нь тэр.. Тэр ёжтой гэгч нь инээснээ Сэүнлүү харан

"Сэүн толгойлогчоор хундаглуулна гэж зүүдэлсэнгүй" гэтэл тэр чанга гэгч нь инээн түүний мөрөн дээр хэд тогшоод

"Баярын өдөр ийм амархан чамайг хорлохгүй болохоор тайван бай даа би бохир тоглоомонд дургүй " гэсээр өөрөө тэр дарсыг шилээр нь ууж эхлэв.. Түүнийг харсан тэр залуу ёжтой инээх аядаад хундагтай дарсыг дуусган одоо л нэг юм надруу ширтэхэд яг л нөгөө мэдрэмж...

Тэр чимээгүй гэгч нь надруу ширтэхийг анзаарсан Сэүн нуруунаас минь үл ялиг түлхэх шиг болов.. Тэнцвэрээ алдан урагш болтол Бэкхёнтой адилхан тэр хүн миний бугуйнаас тулан надруу сүрхий гэгч нь харж байснаа

"Хэвээрээ байх шивдээ?"

Түүний залхсан мэт өнгө аястай ярих нь хэн бэ гэдгийг нь нотлоод өгөх шиг л.. Сэүний тэгж их үзэн яддаг хүн миний мэдэх дуугүй Бэкхён байна гэж хэн санах билээ дээ? Одоо ингээд түүнийг харахад тэр огтхон ч өөрчлөгдөөгүй хэрнээ яг л хоёрдох Сэүн шиг санагдаж байх шив..

"Бэкхён?"

Сэүн яг л дуртай киногоо үзэж байгаа мэт хуруугаа дугарган инээснээ

"Юу вэ? Ямар гээч сонирхолтой үйл явдал вэ?" гэсээр Бэкхёны гарыг түших намайг одоо л нэг юм татан өөрийнхөө хажууд зогсоох нь тэр.. Бэкхён цамцаа янзалчихаад бид хоёрлуу харснаа үл ялиг ёжтой инээх аядан

"Дэлхий ч жижигхэн юмаа"

Яг энэ мөчид л миний мэдэх дуугүй Бэкхён өөр хүн болчихсон гэдгийг сайн мэдэх шиг л болов.. Үгүй ээ.. Миний мэдэх биш юм байна.. Түүний ангидаа бүтээсэн Бэкхён жинхэнэ түүний зан хоёр өөр байсан нь тодорхой.. Тэд ч барагдашгүй хүмүүс юмдаа..

Сэүн тэр өдрөөс хойш Бэкхён бид хоёрын талаар мэдэх хүсэлдээ идүүлж байгаа мэт л өдөр шөнөжин бидний тухай мэдээлэл туслахуудаараа цуглуулан өөрөө ч надаас байнга асуудаг болчихсон.. Түүний энэ зан намайг хангалттай залхааж байсан ч хэдхэн хоног л үргэлжлээд дууссан.. Гэтэл өнөөдөр тэр дахиад л тэр хүсэлдээ эзэмдүүлсэн мэт эрхий хуруугаа амандаа зуун надруу ширтэнэ...

"Энэ хүнийг яахвэ?"

Түүний туслах Сэүнд мэдээлэл өгсөн хүний цамцнаас татан босгох бөгөөд Сэүний байгаа байдал таагүй байсан болоод ч тэр үү

"Төөрүүлээд хаячих." Гэснээ миний хацрыг илж байснаа гараа доошлуулан цамцны хоёр талаас барьж байснаа хүчтэй гэгч нь татахад товчнууд газар ойн буух нь тэр.. Тоглож байгаа байлгүйдээ..

Тэр олон хүний нүдэн дээр цээж минь харагдахад хэн дуртай байхав? Гараараа цээжээ дарах гэтэл Сэүн надруу өнөөх аймшигтай харцаа шидлэн өмднийхөө тэлээг тайлах нь тэр..

"Сэүн!! Наад хүмүүсээ гарга л даа"

Тэд Сэүний тушаалгүйгээр хаашаа ч хөдлөж болохгүй болохоор түүнийг юм хэлэхийг хүлээн чимээгүй гэгч нь зогсоно.. Харин Сэүнд энэ нь таалагдаж байгаа бололтой инээмсэглэн

"Бэкхён гэдэг нэрийг сонсоод хацар чинь ингэж улайгаа юу? Хөөх жинхнээсээ түүнийг урхидна гэж бодоо юу Хевонаа" гэснээ уруулаа арчин

"Боломж олдсон дээр түүн дээр очих гээюу?" хэмээн ёжтой инээн үсээ хойш илэх нь тэр..

Мэдээж олон хүний дэргэд байгаа болоод л дотор халуу оргин ичсэндээ хацар минь улайж орхиж..Бүх зүйлийг хүссэнээрээ хийдэг Сэүний хувьд худлаа зүйлийг ч үнэн болгож чаддаг болохоор түүний өөдөөс юу ч хэлээд нэмэргүй мэт...

"Болиод өгөөч?"

Би түүнийг өөрөөсөө бага зэрэг түлхсэн ч Сэүнд нээх их нөлөөлсөнгүй. Тэр хоёр хөлний минь хооронд нэг хөлөө оруулан намайг тулснаа хувцас өлгөдөг өлгүүрт хоёр гарыг минь дээш өргөн нөгөө тэлээгээрээ уях нь тэр..

"Сэүнаа!"

Тэр үгийг минь тоолгүй хүзүүг минь хүчтэй гэгч нь сорон инээмсэглэж байгаа нь мэдрэгдэж байлаа.. Тэнд байх хүмүүс аль болох бидэнлүү харахгүйг хичээж байгаа бололтой өөр зүйлрүү анхаарлаа хандуулахыг хичээнэ..

"Хүмүүсээ гарга л даа"

Тэр намайг ингэж өдөх үнэхээр дуртай... Түүний харцнаас л мэдэгдэж байхад тэр миний хүссэн зүйлийг хийнэ ч гэж байхгүй биз.. Тэр аажмаар цамцаа тайлан хажуу тийш шидэх бөгөөд үл ялиг ёжтой инээн

"За одоо чиний тайлах ээлж" гэснээ левчикний дэгээг базан инээх нь тэр.. Би ч толгой сэгсрэн түүнлүү ширттэл Сэүн юу ч болоогүй мэт ёжтой инээснээ толгой дохиж байлаа.. Сургамж номер нэг.. Хэзээ ч битгий дураараа хүнтэй гэрлэ. Хэрвээ тэр мафийн толгойлогч бол бүр зүүдлээд ч хэрэггүй.. Эцэст нь чи хөзрөө дэлгэхээс өмнө тэр аль хэдийн хожчихсон байдаг болохоор. 

†DeBoss† Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ