Охин "Мэдээж" гэж хэлээд түрүүлээд алхав.

Энэ бүхнийг ойлгохгүй гайхсан байдалтай харж зогсох над руу Инбинь сая л нэг тогтоож харснаа "Хэрэггүй үед байнга идүүлэх гээд байдаг өглөөний цай чинь одоо л хэрэг болоод байна. Чи бидэнд бэлдээд өгч болох уу?" хэмээн ёжтой гэмээр үгтэй боловч хамаагүй даруухан байдалтай асуусан юм.

Би "З-За тэгье ээ, х...хамаатны чинь дүү юм уу?" гэх болхи асуултыг тавихад

Инбинь яг л сонсоогүй мэт хажуугаар зөрөөд нөгөө охины араас явчихлаа.

Намайг гал тогооны өрөөнд ороход Инбинь тэр охинтой ямар нэг зүйл ярьж байснаа намайг харах төдийд нөгөө охин дахиад л чимээгүй болчихлоо.

Мэдээж хэрэгтэй танихгүй хүний дэргэд яриад байхад тохиромжгүй зүйл байж болох ч гэсэн яг ингээд юу ч ярихгүй чимээгүй болчих нь жаахан эвгүй юмаа.

Тэдний ярианд саад болохгүй гэдгээ илэрхийлэн цааш харж чихэвчээ зүүгээр хөргөгчөөс өглөөний хоол бэлтгэх зүйлсээ гаргаж ирнэ.

Гэвч чихэвчид минь дуу яваагүй. . .

Би зүгээр л энэ эвгүй байдлаас өөрийгөө жаахан тусгаарлах гэсэн юм.

Төд удалгүй надад ямар ч хамааралгүй, ер нь сонсоод ч учир зүйг нь ойлгохгүй сонин зүйлс тэд ярилцаж эхлэв. Жаахан хүүхэд болохоор ийм хачин зүйлс яриад байгаа юм байх даа гэсэн бодол л хальт төрнө.

Гэтэл "Та энд?..." хэмээн уулга алдах Жунины хоолой сонсогдоход чихэвч зүүсэн гэдгээ ч мартан эргээд харчихлаа.

Жунины төрх өдөр бүр байдаг шигээ хэвийн байгаа мэт боловч сайн ажиглах юм бол нэг тайлбарлах боломжгүй сэтгэл хөдлөлийг агуулсан мэт харагдана.

Жунины  төрх өдөр бүр байдаг шигээ хэвийн байгаа мэт боловч сайн ажиглах юм бол  нэг тайлбарлах боломжгүй сэтгэл хөдлөлийг агуулсан мэт харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунины асуултад сая нэг хариу өгөх нөгөө охин "Жинхэнэ эзэгтэй ирэхгүй л бол энэ харшийн хаалгаар хөл тавьж болохгүй юмаа. Ажилгүй хүүхнүүд ихсэж дээ" хэмээн яг л хөгшин хүн шиг шүүрс алдана.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now