Сэүн надруу хөмсөгөө өргөн суудал дээрээ хөлөө ачин суух бөгөөд би ч хаалгаа онгойлговол төсөөлж байсан шиг нэг залуу аймшигтай чичирчихсэн өөрийг нь барих хүмүүсээс холдохыг хичээн зогсож байлаа.

Тэр залууг тэд Сэүний өмнө сөхрүүлэх бөгөөд Сэүн урт гэгч нь амьсгаа аван гараа салаавчлан сууж байснаа

"Заавал уригдаж ирэх сайхан байна уу?"

Түүний хүйтэн хэрнээ аймшигтай хоолойг хэн ч сонссон биеэр нь цахилгаан гүйх нь гарцаагүй.. Тэдний хажууд чимээгүй зогсох надруу Сэүн хальт харснаа

"Тэгээд Бэкхён ард нь байгаа биздээ худлаа ярих гээд хэрэггүй шүү би мэднэ" гэтэл тэр залуу хурдхан гэгч нь толгой дохин түүнд өөрийг нь хэн захиалж Сэүний нууц материалыг шатаалгасан талаар нэг нэгэнгүй хэлнэ...

"Уучлаарай... Би ийм зүйл хийж болохгүй гэдгээ мэдэж байсан"

Тэр хүн түүний өмнө сөгдөн аль болох Сэүний уурыг хүргэхгүйг хичээж эхлэх бөгөөд Сэүн ч түүнийг нь гадарласан бололтой ёжтой инээчихээд суудлаасаа босон түүний өмнө ирж зогслоо..

"Чи ямар алдаа хийснээ мэдэж байна уу?"

Сэүн ширээн дээр байх цааснуудыг гартаа атган түүнлүү инээмсэглэтэл тэр залуу толгой дохин

"Таны хэрэгтэй зүйлийг устгачихсан"

Сэүн толгой дохин түүний урдуур холхилж байснаа санаа алдаад

"Ццц Бэкхён ч тэр чам шиг новш ч тэр намайг тийм амархан гэж бодсон чинь л алдаа" гэснээ өнөөх бичиг баримтуудаа дүрэлзэн асах лааны дээр барин удалгүй цаас шатан гал гарахад Сэүн халааснаасаа тамхи гарган уруулдаа зуун нөгөө цаасаараа тамхиа асааснаа тэр залуугын эрүүнээс барин утаагаа үлээх нь тэр..

Нөгөө залуу утаанаас болж ханиалган амаа дартал Сэүн

"Чи миний нууц бичиг баримтыг шатаачихгүй дээ.. Тэгвэл би чамаар уйдаагаа гаргахгүйюу"

Ойлгомжтой.. Энэ залуу түүний чухал гэж бодсон бичиг баримтыг шатаах ёстой байсан ч өөр зүйл шатаачихсан нь тодорхой.. Тэгээд л Сэүн түүнийг хайж өөрөө уулзахыг хүссэн нь хамгийн том хариу биз..

"Б..би "

Тэр үнэхээр л Сэүнд маш том чадуулчихсандаа итгэж чадахгүй байгаа бололтой хэлэх үгээ зөөж ядна.. Энэ удаа Бэкхён түүнийг хангалттай дорд үзсэн нь түүний уурыг маш их хүргэж байгаа гэдэгт мөрийцөе.Тэгээд л тэр өчигдөр Бэкхёныг хармагцаа ааш нь өөрчлөгдсөн нь төсөөлөл дотроо түүнийг шатааж байсан биз..

"За тэгээд одоо яахуу чамайг нэгэнт авчирсных" гэснээ утасаа гаргаж ирэн ёжтой инээснээ түүний нүдний өмнө тулгаж барьснаа

"Энэ чиний бүх хөрөнгө чинь юму?"

Сэүн энэ залуугын амьдралыг хүсэх л юм бол хормын дотор өөрчилж чадна гэдгийг энд байгаа бүх хүн мэдэж байгаа болоод ч тэрүү уур амьсгал түүнийг уурлах тусам эвгүй болж байх шиг..

Сэүн буцан суудалдаа сууснаа зангиагаа суллан

"Бэкхён өөр юу төлөвлөж байгаав?"

Тэр залуу мэдээж бүх мэдээллээ Сэүнд атгуулчихсан болохоор түүнд хэлэх эсвэл эндээс явалгүй үйлийн үрдээ идэгдэх гэсэн 2 сонголтыг сонгох болж... Сэүн ч түүний гол судсыг нь барьчихсан болохоор юунд ч санаа зоволгүй ёжтой инээмсэглэн суусаар...

"Таны гэсэн бүх зүйлийг үгүй хийнэ.. Бас"

Тэр залуу хэсэг чимээгүй болсноо чичирсэн хуруугаараа надруу заах нь тэр... Сэүн ойлгосон мэт л алга ташин инээхтэй нь зэрэгцэн

"Тэр эмэгтэйг таниас булаана гэсэн"

Янзтай Бэкхён бид хоёр ахлах ангидаа нэг сургуульд 2 жил сурсан жирийн л нэг ангийн хүүхдүүд. Бэкхён их дуугүй хүүхэд байсан болохоор зөвхөн түүний нэрийг л мэдэх хэмжээний харилцаатай хүмүүс байсан . Гэтэл энэ олон жилийн дараа Сэүний хамгийн ихээр үзэн яддаг хүн Бэкхён харин түүний хамгийн их үзэн яддаг хүн Сэүн болж таарсан тэр өдрөөс л тэдний надад өгөх дарамт нь улам бүр ихэссэн... Сэүн үнэнийг мэдсэн мөчөөсөө эхлээд л надад нууцаа ярихаа байж бүх зүйл өөрчлөгдсөн..Инээдтэй биш гэжүү Зөвхөн биднийг хамт сурч байсан болохоор..

"Мэдээд байсан юм"

Сэүн ёжтой инээсээр миний урд ирж зогсон толгойг минь илснээ

"Чамайг түүний туршуул гэдгийг анхаасаа мэдэж байсан юм"

Тэр хэдэн удаа ч үгүй гэсэн надад итгэхгүйгээс хойш.. Чимээгүй гэгч нь түүнлүү ширтэхээс өөр сонголт алга...

"Гэхдээ одоо миний туршуул болох цаг чинь ирсэн бололтой" гэснээ хүзүүнээс минь өөрлүүгээ татан ойртуулах үед түүнээс тамхины үнэр сэнгэнэж байлаа..

Сэүн чихэн дээр минь зөөлхөн үнсэн инээмсэглэснээ

"Бэкхёныг хамтдаа урхидацгаая"

Хараал ид... Энэ бүгдээс зугтахыг хүссэн ч чи нэг л мафитай орооцолдвол тэгээд л дууслаа гэсэн үг... 

†DeBoss† Unde poveștirile trăiesc. Descoperă acum